• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Смарт картын 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгох ЯМАР Ч боломжгүй гэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-04-01
Ангилал: Нийгэм
Смарт картын 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгох ЯМАР Ч боломжгүй гэв

–СМАРТ КАРТЫГ ХУГАЛЖ ГЭМТЭЭСЭН ТОХИОЛДОЛД ДАНСАН ДАХЬ МӨНГИЙГ ШИНЭ КАРТ РУУ НЬ ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ–

Улаанбаатар хотын шинэхэн дарга С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Смарт картаа гээгдүүлсэн, алдсан, хураалгасан иргэдийн 1.8 тэрбум төгрөгийг буцаан олгоно гэж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдааны үеэр мэдэгдэв. Гэтэл ахмад настан болон оюутнуудын автобусын карт регистрийн дугаар дээрээ бүртгэлтэй байдаг. Харин иргэд гэр, ажилтайгаа ойролцоо байрлах “U-money” карт борлуулах, цэнэглэх төвөөс 3500 төгрөг төлөөд ямар нэгэн бүртгэл хийлгэлгүйгээр смарт картаа шууд худалдан авдаг.

Бодит амьдрал дээр хэн хэзээ, хэдэн карт худалдаж авсан, хэдийг хаана хаясныг хэн ч мэдэхгүй учир 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгоно гэдэг үлгэрийн далай.

Уг картыг хэрэглээнд нэвтрүүлсэн “Улаанбаатар Смарт Карт” ХХК хүртэл “Хаяж үрэгдүүлсэн картын мөнгийг иргэдэд буцаан олгох боломжгүй байдаг. Учир нь цахим картыг бичиг баримтгүй олгодог. Тиймээс тухайн иргэний карт мөн, биш гэдгийг нотлох ямар ч боломжгүй” хэмээн нэгэнтээ мэдэгдэж байсан. Хэрэв 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан өгнө гэж ярихын оронд нийтийн тээврийнхээ асуудлыг шийдэхэд ОНЦГОЙ анхаараач хэмээн иргэд олон нийтийн сүлжээгээр дамжуулан үзэл бодлоо хуваалцаж байна.

Иргэдийн олонх 1.8 тэрбум төгрөгийг буцааж олгох ямар ч боломжгүй, наад мөнгөөрөө автобусны буудлууд дээр аль чиглэлийн автобус хэдэн минутын дараа ирэх, хаана яваа гэдгийг нь харуулдаг “UB Smart Bus” аппликейшнаа дэлгэцтэйгээр байрлуулаад өгчихвөл хүмүүст хэрэгтэй байна. Үлдсэн хэсэг нь удахгүй зун болно. Нийтийн тээвэрт агааржуулалтын систем байхгүй учраас өглөө ажил эхлэх, ажил тарах цагаар нийтийн тээвэр, Төв цэвэрлэх байгууламж шиг үнэртэй болдог. Эсвэл долоо хоногийн нэг өдрийг нийтийн тээврийг иргэдэд үнэ төлбөргүй болгож 1.8 тэрбум төгрөгийг тэгш хүртээмжтэй буцаан олгож болно гэдэг саналыг хэлж буй юм.

–МАНАЙ КОМПАНИ ИРГЭДИЙГ КАРТАА ХАЯСАН, АЛДСАН ГЭДГИЙГ МЭДЭХ БОЛОМЖГҮЙ–

Бид 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан өгөх боломжтой эсэхийг “Улаанбаатар Смарт Карт” ХХК-иас тодруулахад “Бид энэ талаарх мэдээллийг мэдээллийн сайтуудаас л уншлаа. Смарт картаа хаясан иргэдийн мөнгө гэсэн ойлголт байхгүй. Иргэдийг картаа хаясан, алдсан гэдгийг мэдэх ямар ч боломжгүй. Нийслэлийн удирдлагууд уг асуудал дээр ямар шийдвэр, шийдэл гаргахыг мэдэхгүй байна. Манай компани дээр тодорхой шийдэл, шийдвэр нь ирэх байхаа. Бидэнд одоогоор тодорхой мэдээлэл байхгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй байна. Хэрэглэгчид смарт картаа хугалж гэмтээгээд ашиглах боломжгүй болсон тохиолдолд хэрэглэгчийн төвд авчирж өгөөд дотор нь байгаа мөнгийг шилжүүлж авч болно. Харин хаяж гээгдүүлсэн үед картан доторх мөнгийг нь буцаан олгох боломжгүй. Хэдэн төгрөг, ямар картанд байсныг нь хэрэглэгч баталгаажуулж чадахгүй, манай компанийн зүгээс нотолгоо нэхэх боломжгүй байдаг юм. Тиймээс смарт картны ар талд “Картыг үрэгдүүлсэн тохиолдолд хохирлыг компани хариуцахгүй” гэсэн санамжийг бичсэн байгаа. Хэрэв оюутны картаа хаясан бол дансан дахь мөнгөө шинэ карт руугаа шилжүүлж болдог. Оюутан, ахмад настны смарт карт нэр дээрээ бүртгэлтэй байдаг” гэсэн мэдээллийг өгөв.

Ер нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарын асуудал бусад салбартайгаа ижилхэн урсгалаараа явсаар өдийг хүргэсэн. Төрийн эрхийг барьж буй үе үеийн улс төрчид нийслэл хотын анхны төлөвлөлтийг учир дутагдалтай байсан гэж ярьдаг ч нийтийн тээврийн салбарт тооцоо судалгаанд суурилсан урт хугацааны бодлого, шийдвэр гаргалгүй 30 жил болсон гэхэд хэн ч маргахгүй болов уу. Нийтийн тээвэр бол зөвхөн зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэлдэггүй. Тухайн улсын хот байгуулалтын амжилт, төрийн засаглах чадамж, амьдралын чанар, соёл гэх мэт олон үзүүлэлтийг өөртөө агуулдаг. Товчоор хэлбэл нийтийн тээвэр аливаа нэгэн улс үндэстний имиж гадаад төрх. Тийм ч учраас дэлхийн томоохон хотууд ухаалаг нийтийн тээврийн хөгжлийг юу юунаас илүүд үздэг. С.Амарсайхан дарга 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олгоно гэж бөөн бичиг цаасны ажилтай зууралдаж байхаар нийтийн тээврийн салбараа өөд татах, ухаалаг болгох гэж хичээн ажиллах ёстой гэдгийг иргэд хэлж буй юм.

Previous Post

“Чингисийн үр сад” хэмээх сумочдын тухай кино хийж байна

Next Post

ХУУРАМЧ ТАРИА ТАРЬСНААС БОЛЖ ХӨХӨӨ АВАХУУЛСАН ЭМЭГТЭЙН ГОМДЛЫГ ШИЙДЭЭГҮЙ БАЙНА

Next Post
ХУУРАМЧ ТАРИА ТАРЬСНААС БОЛЖ ХӨХӨӨ АВАХУУЛСАН ЭМЭГТЭЙН ГОМДЛЫГ ШИЙДЭЭГҮЙ БАЙНА

ХУУРАМЧ ТАРИА ТАРЬСНААС БОЛЖ ХӨХӨӨ АВАХУУЛСАН ЭМЭГТЭЙН ГОМДЛЫГ ШИЙДЭЭГҮЙ БАЙНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна

2026-08-14
Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо

Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо

2026-08-14
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Улаанбаатар хотод дуу цахилгаантай, бороо орно

2026-08-14
Наадмын өдрүүдээр иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд

COP17-ийн үеэр богино эргэлтийн хоёр чиглэлийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-08-13
COP17 зохион байгуулах бэлтгэл ажил 95 хувьтай байна

COP17 зохион байгуулах бэлтгэл ажил 95 хувьтай байна

2026-08-13
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

2026-08-13
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатар хот орчмоор өдөртөө аадар бороо орно

2026-08-13
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

2026-08-12
“The MongolZ” багийн оролцож буй Esports World Cup-2026 тэмцээний тоглолтууд өнөө орой эхэлнэ

“The MongolZ” багийн оролцож буй Esports World Cup-2026 тэмцээний тоглолтууд өнөө орой эхэлнэ

2026-08-12
Хадгаламжийн даатгалын корпораци АНУ-ын сангийн яамтай техникийн туслалцааны хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ

Хадгаламжийн даатгалын корпораци АНУ-ын сангийн яамтай техникийн туслалцааны хамтын ажиллагааг албан ёсоор эхлүүллээ

2026-08-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.