• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ө.Энхтүвшин: Айхтар бичлэг байна, даралт ихтэй хүн үзмээргүй юм байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-03-28
Ангилал: Тод мэдээ, Улс төр, Хууль
УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийг яаралтай хэлэлцэхээр болжээ

С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн гэх 26 минутын бичлэгийг УИХ-ын гишүүд үзэж дуусчээ. Уг бичлэгийн талаар УИХ-ын гишүүдээс тодруулахад, ХНХ-ын сайд С.Чинзориг “Шөнө өрөөнд нь орж дарамталсан бичлэг байна” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Жавхлан “Хэцүүхэн бичлэг байна” гэсэн юм.

Харин Шадар сайд Ө.Энхтүвшин “Айхтар бичлэг байна. Олон нийтэд үзүүлэх боломжтой болсон. Гэхдээ даралт ихтэй хүн үзмээргүй юм байна” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хэвлэлийнхэн маань үнэний дуу хоолой болохоор үзэх хэрэгтэй. Харин олон нийтэд үзүүлэх шаардлагагүй гэж бодож байна. Үнэхээр аймаар бичлэг байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Зургаан өдрийн бичлэгээс түүвэрлэж харууллаа. Үүнд хүнийг хүчээр эрүүдэн шүүж, дарамталж хэрэг хүлээлгэснийг гишүүд бодитой дуу дүрстэйгээр харлаа” гэв.

Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийн тухайд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тайлбарлахдаа “Засгийн газрын тогтоолоор С.Зоригийн амь насыг хохироосон хэргээр яллагдагч Б.Содномдаржаа, Т.Чимгээ, гэрч Б.Булган нарыг хэрэг хүлээлгэхийг шахаж, дарамталсан бичлэгийг төрийн нууцаас гаргасан. Энэхүү бичлэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өрөөнд уг хэрэгт сэжиглэгдэж байсан Ц.Амгаланбаатар, ШШГЕГ-ын ажилтан Б, хүн амины хэрэгт ял эдэлж буй И нар эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээхийг шаардсан дүрс байгаа.2015.09.01-нээс 2017 оны зургадугаар сар хүртлэх хугацаанд хамаарах бичлэг бий. Үүнээс эхний зургаан өдрийн бичлэгийг ТЕГ-аас олон нийтэд үзүүлэх боломжтой гэсэн дүгнэлт хийсэн” хэмээсэн билээ.

Дашрамд дурдахад, С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн бичлэгийг гишүүдэд үзүүлэхдээ нууцлалыг хангах үүднээс Төрийн ордны хамгаалалтыг нэмэгдүүлж, сүлжээ унагагч төхөөрөмж ашигласан юм.

ШУУД ҮЗЭХ

Эх сурвалж: Zindaa.mn

Previous Post

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй “Агаарын бохирдол ба эрүүл мэнд” үндэсний чуулган болов.

Next Post

ЭРҮҮДЭН ШҮҮСЭН АСУУДЛААР ХЭҮК БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

Next Post
ЭРҮҮДЭН ШҮҮСЭН АСУУДЛААР ХЭҮК БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

ЭРҮҮДЭН ШҮҮСЭН АСУУДЛААР ХЭҮК БАЙР СУУРИА ИЛЭРХИЙЛЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09

“Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна”

2026-10-09
Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

Түрээслээд өмчлөх орон сууцны сонгон шалгаруулалт хойшилжээ

2026-10-09
ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

ОХУ-аас “уушгины хатгалгаагаар нас барсан эмэгтэйтэй холбоотой аюултай эмгэг төрүүлэгч бичил биетэн илрээгүй” гэв

2026-10-09
Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

Чуулганаар 2026 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийнэ

2026-10-09
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой

2026-10-09
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

2026-10-09
Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

Маргаашаас ихэнх нутгаар нойтон цас орно

2026-10-08
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Багш, шавь барилдах, номын абшиг авах, шинэ гэр байр авахад сайн

2026-10-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

2026-10-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.