• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Томуугийн вирус гэж юу вэ?

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-11-30
Ангилал: Тод мэдээ, Эрүүл мэнд
Томуугийн вирус гэж юу вэ?

ТТӨ-ийг үүсгэгч анхдагч шалтгааны 95% орчим нь вирүс бөгөөд 200 гаруй нэр төрлийн вирүс амьсгалын замын хамшинжээр илрэх өвчин үүсгэдэг байна.

Томуугийн вирүс

Томуугийн А хэвшинжийн вирүс нь маш хувьсамтгай, тахиа, шувуу, гахай зэрэг амьтдад өвчин үүсгэх ба амьтнаас хүнд халдварлан улмаар томуугийн цартахал үүсгэх чадвартай бол томуугийн В, С вирүс нь хувирамтгай шинж чанар багатай юм. Өвчний нууц үе ихэвчлэн 1-5 хоног байна. Бие шархирах, толгой хүчтэй өвдөх, чичрүүдэс хүрэх, ядрах, сульдах, өндөр халуурах шинж тэмдэг илэрнэ.

Респиратор-синцитиаль вирүс (РСВ)

РСВ-ийн В хэвшинж нь хүндрэл бага, эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг балархай хэлбэрээр явагддаг бол А хэвшинж нь хоруу чанар өндөртэй, амьсгалын доод замыг гэмтээх, ялангуяа бага насны хүүхдэд уушгины хатгалгааны гол шалтгаан болдог байна. РСВ-ийн халдварын үед ханиалгах, нусгайрах, хоолой өвдөх, чих өвдөх, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдгүүд илрэх ба амьсгалын доод замыг өвчлүүлэн бронхиолит, уушгины хатгалгаа, астма зэрэг хүндрэлийг үүсгэдэг байна.

Риновирүс

Риновирүс нь хамрын ханиад, шуухинааны голлох шалтгаан юм. Хүний риновирүс нь жилийн дөрвөн улиралд эргэлтэнд байж, намар эрт 8-9 сард дэгдэлт хэлбэрээр тархан, бүх насны хүмүүс халдварт өртөх эрсдэлтэй. Риновирүсийн халдварын үед хоолой өвдөх, нусгайрах, хамар битүүрэх, найтаах, ханиах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илрэх ба булчин өвдөх, ядрах, сульдах, толгой хүчтэй өвдөх, хоолонд дургүй болох, халуурах зэрэг томуу төст эмнэлзүйн шинж илэрдэг.

Аденовирүс

Аденовирүс нь хэв шинжээсээ хамаарч амьсгалын зам, нүдний салст, эвэрлэг бүрхүүл, ходоод гэдэс, давсагны үрэвсэлт өвчнүүдийг үүсгэдэг. B, C, E хэвшинжүүд нь амьсгалын замын халдвар, D хэвшинж нь нүдний салст, эвэрлэг бүрхүүлийн үрэвсэлт өвчнүүдийг зонхилон үүсгэгдэг байна. Аденовирүсийн халдварын үед нусгайрах, хоолой өвдөх зэрэг шинжүүд илрэх ба нүдний салстыг үрэвсүүлнэ.

Коронавирүс

Хүний коронавирүсийн зарим хэвшинжүүд (OC43, HKU1, NL63 болон 229Е) нь амьсгалын дээд замын цочмог халдвар үүсгэнэ. Халдвар авснаас 2-4 хоногийн дараа ханиах, хоолой өвдөх, толгой өвдөх, халуурах зэрэг риновирүсийн халдвартай ойролцоо эмнэлзүйн шинжүүд илэрдэг байна. Амьсгалын дээд замын халдварын 30% орчим нь шинж тэмдэггүй явагддаг байна. Ларингит, трахеит, бронхит, пневмони, бронхилит үүсгэх ба синусит, отит зэрэг хүндрэл үүсэх нөхцлийг бүрдүүлнэ. Өвчлөл өвөл, хаврын эхэн үед ихэвчлэн бүртгэгддэг.

Бокавирүс

Ихэвчлэн бага насны хүүхэд, залуучууд өртөх эрсдэлтэй ба амьсгалын доод зам, хоол боловсруулах эрхтэнийг гэмтээдэг. Ханиалгах, найтаах, халуурах, нусгайрах, бөөлжих шинжүүд давамгайлан илэрдэг.

Энтеровирүс

Ихэвчлэн бага насны хүүхэд халдварт өртөх эрсдэлтэй. Энтеровирүсийн халдварын үед халуурах, хоолой өвдөх, хэвлийгээр өвдөх, суулгах, толгой өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрдэг байна.

Урьдчилан сэргийлэлт

  1.  Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол гэрээс гарахгүй байх;
  2.  Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах, амны хаалтыг хэрэглэх;
  3.  Гараа савандаж, угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих;
  4.  Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд, шаардлагагүй тохиолдолд үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх;
  5.  Биеийн эсэргүүцэл сайжруулах амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух;
  6.  Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах;
  7.  Хоолойгоо давс, содын уусмал, сармисны хандаар зайлах;
  8.  Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгэлтийг байнга хийх;
  9.  Хэрэв та болон танай гэр бүлийн хэн нэгэнд 38 хэмээс дээш өндөр халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг, ажилдаа явалгүй харъяа дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх.        Эх сурвалж: Томуугийн үндэсний төв
Previous Post

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Next Post

“ДОХ”-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Next Post
“ДОХ”-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

"ДОХ"-той тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-04-21
“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

“Дүнжингарав-2026” морины уралдааны түрүүг 20 саяар байлна

2026-04-21
Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Маргааш ​НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

2026-04-21
НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

НЗД-ын орлогч А.Амартүвшин: Хуучны, хөдөөний сэтгэлгээгээрээ халбага, сэрээ, тавгаа дундаа хэрэглээд байхаар хеликобактери буурахгүй байна

2026-04-21
Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

Олон Улсын Парламентын Холбоо: Х.Булгантуяаг гэмт хэрэгт буруутгасанд харамсаж байна

2026-04-21
Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

Хөвсгөл аймагт нэг кг ноолуур ₮209 мянга болж, дээд ханш тогтоолоо

2026-04-21
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-21
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-21
Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

Нийслэлийн ЕБС-ийн заалыг амралтын өдөр сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах асуудлыг өргөн барив

2026-04-20
Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

2026-04-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.