• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд эрчүүд биднээс хавьгүй илүү хүчирхэг хүмүүс

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-03-08
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
У.Хүрэлсүх: Эмэгтэйчүүд эрчүүд биднээс хавьгүй илүү хүчирхэг хүмүүс

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулганыг өчигдөр /2019.03.07/ Төрийн ордонд зохион байгууллаа. Тус чуулганд 21 аймаг, нийслэл, дүүргээс эмэгтэйчүүд, эхчүүдийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганд оролцож, үг хэлэхдээ “Эмэгтэйчүүд бол эрчүүд биднээс хавьгүй илүү хүчирхэг хүмүүс юм. Ажил албаа зохицуулж, ар гэрээ төвхнүүлж, үр хүүхдээ өсгөн торниулах гээд эмэгтэй хүний амьдралдаа үүрдэг ачаа бодит байдал дээр эрчүүдийнхээс 3 дахин илүү байна. Эмэгтэй хүн амьдралыг өөртөө тээж, төрүүлдэг болохоор байгаль эх түүнд илүү хүч чадал заяадаг байх” гэв. Тэрбээр мөн Монгол Улсын Засгийн газраас эмэгтэйчүүд, эхчүүдэд зориулан хийж хэрэгжүүлж буй ажил, бодлого хөтөлбөрийн талаар товч танилцууллаа.

“Хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо” үндэсний чуулган зохион байгуулж, нийгмийн бүхий салбар, байгууллагуудад соён гэгээрүүлэх ажлыг өрнүүлэх, хүчирхийллийн эсрэг хүн бүрийн хүчин чармайлтыг нэгтгэх санаачилга гаргаж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлж, цаашдын үйл ажиллагааг нь Засгийн газар дэмжиж хамтран ажиллана гэлээ.

Хүчирхийллийг хүчгүйдүүлэхийн төлөөх эрэлхийлэл, чармайлт зөвхөн манай улсад төдийгүй дэлхийн бусад орнуудад ч шийдлээ хүлээсээр байна. Гэмтнийг эрүүгийн хуулиар шийтгэх эцсийн хувилбараас өөр урьдчилан сэргийлэх оновчтой шийдлийг өнөөг хүртэл олоогүй байна. Тиймээс бид хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын арга туршлагуудыг нарийвчлан судлахын зэрэгцээ хүчирхийллийг үл тэвчдэг, мэдээлдэг, хамгаалдаг иргэдийг бэлдэх, урьдчилан сэргийлэх хандлагад ард олноо хэвшүүлэх шаардлага байна.

Судалгаагаар хүчирхийлэл үйлддэг гэмт хэрэгтнүүдийн дийлэнх нь танил хүн, ойрын хамаатан байгаа нь хохирогчид гэмт хэрэгтнийг нуун дарагдуулах шалтгаан болж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хүндрэл учирдаг.  Иймд албан газрууд, олон нийтийн байгууллагууд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүхий л талын манлайллыг бий болгож, хэвлэл мэдээллийн байгууллагууд нийгэмд чиглэсэн сурталчилгааг тогтмол, тууштай нийтэлж, нэвтрүүлж байх шаардлагатай юм гэлээ.

Ерөнхий сайд чуулганд оролцож буй эхчүүд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдэд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэж, Монгол Улсын хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайхан бүхний эх ундарга нь хайр энэрлийн эзэд, хатан зоригт ээжүүд та нар минь юм шүү гэлээ. Мөн хүүхэд, залууст хандаж, “Ижийгээ хайрлаж, баярлуулж яваарай. Ээжтэй хүн энэ дэлхийн хамгийн баян хүн юм шүү. Хэдий чинээ ухаан байна, төдий чинээ ээжийнхээ өмнө бөхийх нь ухаант хүмүүний ёс юм гэсэн өвгөдийн мэргэн сургааль бий гэдгийг энэ баярын өдөр хэлмээр байна” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.

Previous Post

Эцэг эхийнхээ гарт амиа алдсан 7 настай хүүгийн дэлхийг уйлуулсан захиа

Next Post

ШУУРХАЙ: МОНГОЛЫН ХОККЕЙЧИД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Next Post
ШУУРХАЙ: МОНГОЛЫН ХОККЕЙЧИД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

ШУУРХАЙ: МОНГОЛЫН ХОККЕЙЧИД АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

Шүлхийн дархлаажуулалтыг энэ сарын 15-наас ирэх сарын 15 хүртэл хийнэ

2026-09-12
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.