• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эрдэнэт үйлдвэрийн дарга нарыг ажлаас нь чөлөөлж, өрөөнүүдийг нь битүүмжлэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-03-06
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Улс төр, Эдийн засаг
Эрдэнэт үйлдвэрийн дарга нарыг ажлаас нь чөлөөлж, өрөөнүүдийг нь битүүмжлэв

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал зарлаж, дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэрийг үйлдвэрийнхэнд танилцууллаа.

Тэрбээр “Засгийн газрын ээлжит хуралдаанаас 91 дүгээр тогтоол гаргасантай холбогдуулан Ерөнхий сайд яаралтай ажлын хэсэг байгуулж, Эрдэнэт үйлдвэр дээр ажиллах үүрэг өгсөн. Тус тогтоолд Эрдэнэт үйлдвэр дээр үүсээд буй маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг цаашид хангуулах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан тус үйлдвэрийг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосугай хэмээн заасан. Энэ хугацаанд ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-т нийт 11 ажил зохион байгуулах юм.

Ажлын хэсгээс Засгийн газарт эрх олгох тухай хуулийн дагуу онцгой дэглэм тогтоох тогтоолын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын удирдлагуудтай ярилцсаны үндсэнд холбогдох бүтцийн өөрчлөлт хийж, зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зайлшгүй шаардлага үүссэн. Учир нь мөнгө угаалт байж болзошгүй хэмээн ЦЕГ, АТГ дээр шалгагдаж байгаа юм.

Тухайлбал, тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийн төлөөлөгч болох найман хүнийг ажлаас нь чөлөөлж, тэр дор нь есөн өрөөг нь битүүмжилж байна. Энэ хүрээнд тус өрөөнд ажиллаж байгаа хүмүүс ямар нэгэн бичиг цаас авч гарахыг хориглоно. Засгийн газрын комисс ч мөн аливаа нэгэн бичиг баримтад гар хүрэхгүй. Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Бүтцийн өөрчлөлт хийж, дарга нарыг цомхотгосон. Нэг ч хүн нэмж томилохгүй” гэлээ.

Чөлөөлөгдөж буй албан тушаалтнуудын хувьд:

  1. Тэргүүн дэд захирал
  2. Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
  3. Хөгжлийн бодлогийн газрын дарга
  4. Хууль эрх зүйн газрын дарга
  5. Хууль эрх зүйн газрын даргын орлогч
  6. Хангамжийн хэлтсийн дарга
  7. Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга
  8. Захиргаа, хүний нөөцийн албаны дарга нар юм байна.

Онц дэглэм гэдэг нь үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол учруулахгүй бөгөөд шаардлагатай шалгалт хийх, санхүүгийн бичиг баримтыг авах байдлаар онцгой дэглэмийг тогтоох юм байна.

Previous Post

Д.Эрдэнэбилэг, Ц.Пүрэвтүвшин, О.Орхон нарыг суллалаа

Next Post

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулган хуралдуулахаар тогтов

Next Post
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулган хуралдуулахаар тогтов

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулган хуралдуулахаар тогтов

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

2026-10-21
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

2026-10-21
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

2026-10-21
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-21
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

2026-10-21
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-10-21
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Баруун аймгуудын нутгаар цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна

2026-10-21
Нийслэлд тийболлын спортыг хөгжүүлж, Япон дасгалжуулагчийн арга барилаас суралцана

Нийслэлд тийболлын спортыг хөгжүүлж, Япон дасгалжуулагчийн арга барилаас суралцана

2026-10-20
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.