• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.ТҮДЭВ: МОНГОЛЧУУД ЗҮГЭЭР Л ЭЛСЭЭ ИДЭЭД СУУЖ БОЛНО

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-10-09
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Л.ТҮДЭВ: МОНГОЛЧУУД ЗҮГЭЭР Л ЭЛСЭЭ ИДЭЭД СУУЖ БОЛНО

 

ЛОДОНГИЙН ТҮДЭВ
(1935-2020)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран Зохиолч, Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, доктор профессор, нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч Лодонгийн ТҮДЭВ
Лодонгийн Түдэв 1935 онд Говь-Алтай аймгийн Наран суманд төрсөн. 1942-1950 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын бүрэн дунд сургууль, 1950-1953 онд Улаанбаатарт багш нарыг бэлтгэх сургууль, 1953-1956 онд УБДС, 1964-1967 онд Москвад ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийг тус тус дүүргэжээ.
Л.Түдэв 1956 онд Говь-Алтай аймгийн Наран суманд багш, 1961 онд “Үнэн” сонинд утга зохиолын нарийн бичгийн дарга, эрхлэгч, 1962 онд “Утга зохиол, урлаг” сонины эрхлэгч, 1967 онд МХЗЭ–ийн Төв Хорооны үзэл суртлын хэлтсийн дарга, 1974 оноос Монголын Зохиолчдын Эвлэлийн дарга, 1975 оноос МХЗЭ–ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга зэрэг төр засгийн хариуцлагатай албан тушаал хашиж байсан нийгэм, соёлын нэрт зүтгэлтэн билээ.
Соён гэгээрүүлэгч Л.Түдэвийн туурвисан олон тооны роман, тууж, өгүүллэг, яруу найргийн бүтээл нь эх орондоо төдийгүй гадаадын уншигчдын өргөн талархал хүлээсэн юм. Түүний бичсэн зохиол бүтээл орос, испани, англи зэрэг олон хэлэнд орчуулагджээ. Л.Түдэв хэл бичгийн ухааны нэрт эрдэмтэн бөгөөд Монголын уран зохиолын түүх, онолын асуудлаар эрдэм шинжилгээний олон бүтээл туурвисан юм.
Нэрт зохиолч Л.Түдэвийн цуцашгүй их хөдөлмөр зүтгэл, уран бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, 1968 онд “Нүүдэл” романд МХЗЭ-ийн шагнал, 1971 онд “Уулын үер” романд БНМАУ-ын Төрийн шагнал, 1979 онд “Баатрын хоёр дахь гараа”,”Эрдэнэтийн гурван эрдэнэ” бүтээлд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1989 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 1997 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
1998 онд Монгол улсын Хөдөлмөрийн баатар, 2011 онд Ардын уран зохиолч цолоор тус тус шагнажээ.
Л.Түдэвийн улс түмний найрамдалт харилцааг хөжүүлэх үйл хэрэгт ихээхэн хувь нэмэр оруулсан учир Улс түмний найрамдлын одон, 1979 онд Болгарын “Кирилл”, “Мефод”-ийн нэгдүгээр зэргийн одон, Дэлхийн Энхтайваны Зөвлөлийн ойн медалиар шагнагдаж, 2000 онд Дэлхийн уран зохиолын академийн жинхэнэ гишүүнээр насан туршдаа сонгогдсон байна.
Нэрт зохиолчийн өмнө нь Монгол Улсын хэлний зөвлөл дээр хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

Манайхан улс орны хөгжлийг материаллаг зүйлээр хардаг болж. Хөгжил гэдгийг та яаж харж байна. Ер нь хөгжил гэж юу юм бэ?

    -Даяарчлал гэдэг дэлхийг эзлэх бодлого. Том гүрнүүдийн хуйвалдаан. Хөгжлийнхөө хурдаар дэлхийг эзлэх зорилготой. Даяарчлалын цаад утга нь том гүрнүүд нийлж байгаад жижиг улсыг өөртөө уусгах. Ингэхдээ хүчээр бус соёл урлаг, хөгжлийнхөө ололтоор. Бидний өмсөж байгаа бүх юм монгол биш. Хэрэглэж байгаа бүх юм, дуулж байгаа дуу ч монгол биш. Ийм боловсон аргаар өөрсдийн бүтээгдэхүүнийг түгээж байна. Манай улсад коко кола уух дургүй залуус байхгүй. Гэтэл ингэний хоормог, гүүний сүү байна. Гүүний сүү уудаг байхдаа монголчууд өвчин тусдаггүй, эмч байхгүй хэрнэ бүх насаараа эрүүл явдаг байлаа. Гэхдээ даяаршихаас өөр аргагүй зүйл гэж байна. Та бүхний өмсөж буй хувцсыг тайлаад, хүчээр монгол дээл өмсгөх аргагүй. Авдаг юмаа авна. Гэхдээ дангаарших юмтай байх ёстой. Дангаараа бас дангаарших ёстой. Монгол хэд хэдэн юмаараа дангаарших ёстой. Шотланд виски байна. Энэ вискигүйгээр дэлхий амьдрахгүй. Эсвэл Голланд бяслаг. Энэ бяслаг дэлхийн бүх зоогт байдаг. Энэ мэтчилэн Монгол дангаарших зүйлтэй байх ёстой. Ядаж морин хуураа авч үлдэх ёстой. Дэлхийн бодлогыг хэдхэн хөрөнгөтөн л зохицуулж байгаа шүү дээ. Нэг хэсэг нь зэвсэг, техник технологи, эд хөрөнгө үйлдвэрлэж байна. Энэ бүхнээс улс орноо хамгаалах хэрэгтэй. Хамгаалахад газрын баялаг аюултай. Дуусчихна. Богд уулаас урагш хүний нутаг шиг л болжээ. Биднийг аврах юм нүүдлийн мал аж ахуй. Хэрвээ мал байхгүй байсан бол хоёр том гүрний дунд манайх балрах байлаа. Хэрвээ малаа орхивол манайд хонины мах хэн өгөх вэ. “Таван эрдэнэ” хөтөлбөрийг би сайшааж байгаа. Бодлого боловсруулахад нь ч оролцсон. Малчин хүн ямар их эрдэмтэй байдгийг харуулсан “Малчин “Ө”-гийнд зочилсон нь” гэж ном бичсэн. Бид хэд хэдэн зүйлээр дангаарших боломжтой. Ноолуураар дангааршиж болно. Гэтэл Хятад үүний эсрэг манай ноолуурыг хэдэн тонноор аваад нөөцлөөд байна. Дэлхий дулаарч, далайн ус дээшлэх юм бол Япон, Хятад хоёр усан дор орно. Тэгэхээр далайн ус цаашаа Их нууруудын хотгорт хүрнэ. Тэр үед Алтай, Хангай, Хөвсгөлийн ууландаа амьдарна. Тэнд амьдрахад адуу, тэмээ хэрэггүй. Сарлаг, ямаа хоёр л үлдэнэ. Одоо сарлаг үржүүлэх ажлыг хятадууд маш их хийж байна. Яагаад гэхээр тэд Төвдийн өндөрлөгт амьдарна. Тэгэхэд сарлаг хэрэгтэй. Арьс, сүү, мах нь хэрэгтэй. Улс төрийн бодлого тийм байдаг. Боловсрол гэдэг оюун ухаанаа хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой. Тэр нь амьдралд хэрэгтэй байх хэрэгтэй. Дээд сургууль болгон дэргэдээ лабораторитой байх хэрэгтэй. Энэ тухай би “Дал” сонинд бичээд л байдаг. Ямар ч өөрчлөлт гардаггүй. Гэхдээ би “Дуугүй байснаас хэлж байгаад үхсэн нь дээр” гэсэн лоозонтой. Надад хэлэх эрх бий. Даанч хийх эрх алга. Хэрвээ хийх эрх байсан бол ч. “Өвлийн наран илчгүй, өвгөн хүн өнгөгүй” гэдэг болоод байна.

-Та Залуучуудын эвлэлийн байгууллагыг олон жил удирдсан. Тэр үеийн залуус, өнөө үеийн залуусын зорилго мөрөөдөлд ямар ялгаа байна вэ?

    -Асар их ялгаатай. Миний үед байсан Эвлэлийн залуусыг загнахыг нь загнаж, ажиллуулахыг нь ажиллуулна. Гэхдээ муухай үгээр загнахгүй, шог үгээр хэлэхээр толгойд нь сайн буудаг байсан. Тухайлбал, тамхи татдаг нэг ажилтан маань төсөл бичээд надад үзүүллээ. Тэгэхээр нь би “Цонх онгойлгоод наадахаа тавь. Тэгээд үнэрийг нь гарахаар өг” гэх мэтээр хэлнэ. Тэр үедээ заримынх нь уур хүрдэг байсан байх. Одоо бүгд том аж ахуй эрхлэгч болсон байна. Тухайн үед би таван хошуу малаа арван хошуу болгоё гэсэн уриа дэвшүүлэв. Тэгээд загас, зөгий, цэцэг, гахай, тахиа үржүүлэх гэж орос сэтгүүл захиалж, эвлэлийн гишүүдэд хүчээр шахуу уншуулна. Тэгсэн “Түдэв дарга загас идүүлэх гэж аквариумд загас үржүүлж гэнэ” гээд онигоо гарсан. Цэцэг тариулах гэж бөөн юм болно. Заримыг нь зөгийчин болгосон. Тэгсэн зах зээлд орсны дараа “Цэцэг” төв гэх зэрэг цэцэг зардаг газар энд тэнд бий болсон шүү дээ. Одоогийн залуус шинэ тогтолцоонд орсон. Биотехнологи, электротехнологи хамгийн чухал. Нийгэм, эдийн засгийн ухаан ямар ч хэрэггүй. Хууль гууль болчихдог. Тиймээс нано технологи нэн чухал. Манай улс зүгээр л элсээ идээд сууж болно. Өөрөөр хэлбэл, элсэн дээр ургадаг сульхирыг түүж аваад, гурил үйлдвэрлэж болно. Монголын 1/3 нь элсэнд эзлэгдэх гэж байна. Эсвэл элсний технологиор шил хийж болно. Өнөөгийн залуус энэ чиглэлд тархиа ажиллуулах ёстой.

-Та хэд хэдэн сэдвээр сэтгүүлчид бичихгүй байна гэлээ. Үүний шалтгаан нь сэтгүүлчид үнэнийг бичихээс айдаг, ямар ч эрх мэдэлгүй болсонтой холбоотой гэж бодож байна уу?

    -Сэтгүүлчдийн олонх нь шүдгүй байна. Хэвлэл мэдээллийн албыг нэг ноён бариад сууж байна. Тэгээд өөрийн эрх ашигт нийцэхгүй бол гаргахгүй гэдэг. Тэдний захиргаанд орсон. Ийм нөхцөлд сэтгүүлч шүдгүй байхаас аргагүй. Сэтгүүлчдийг хамгаалах байгууллага байхгүй. Сэтгүүлчийн мөрөөр ажиллах, хэлснийг нь юм болгодог газар гэж байхгүй. Сэтгүүлч даргаас гадна өөрөө өөртөө цензур тавих болсон. Зоригтой бичих хэрэгтэй, гэхдээ гүтгэж болохгүй, яг үнэнийг бичих ёстой. Хүнийг доромжлох, муулах хэрэггүй. Яг зураад л харуулчих. Тэгэхээр уншигч хүн хараад уур нь хүрдэг. Сэтгүүлч хүн гудамжинд нэг хүн бөгсөө гаргаад бааж байна, тэгээд нүдний шилтэй нэг өвгөн нөгөө баасан дээр гишгэчихлээ, тэрийгээ мэдэхгүй нөгөө өвгөн нэг яаманд орчихлоо гэж бичиж яагаад болохгүй гэж. Гудамжинд явж байхад ийм зүйл олон байна. Үүнийг хэлж байгаа хэн ч алга. Ядаж үнэгүй бие засах газар байхгүй. Яагаад үнэ авах ёстой юм. Хурц дайчин бичих хэрэгтэй. Тэгвэл тэгээд л болно. Асуултыг товч тодорхой тавих хэрэгтэй. Сэтгүүлчийн биеэ хамгаалах гол зэвсэг энэ. Би айхгүй л бичдэг байсан. “Өөрсдийн буруугаас болж хоцрогдож байна” гээд бичсэн. Тэгсэн олон хүн утасдаж, би хоцрогдоогүй, дээд сургууль төгссөн гээд бөөн юм болсон. “Намыг та хааш нь авч явах гэж байна” гэж загнаад л. Намайг сонины эрхлэгч байхад маш олон удаа дуудаж байсан. Салбараа дарга нар их хамгаалдаг байлаа. Сэтгүүлч хүн яг үнэнийг бичвэл дарга нар яаж ч чаддаггүй. Монголын олон дарга нар хэрэгт холбогдоод шоронд орох юм тэгээд удахгүй бие нь муудаад эмнэлэгт очно. Тэгэхээр нэг бол Монголын шорон тамын газар ямар ч мундаг хүнийг хэд хонуулаад өвчин тусгадаг, үгүй бол Монголыг өвчтэй дарга нар удирдаж байна. Гэтэл аль аль нь биш байгаа юм. Ядуу нэг нь тарчлаад л байж л байдаг, гэтэл дарга нар яагаад байгаад байж чадахгүй байна. Шорон бол тэжээдэг биш, хөдөлмөрөөр хүмүүжүүлэх лагерь байх ёстой. Систем буруу байна.

Previous Post

“Сансарт амьдрах” уриатайгаар дэлхий дахинд Сансрын долоо хоног үргэлжилж байна

Next Post

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөгт хүргэлээ

Next Post
Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөгт хүргэлээ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын ажилчдын дундаж цалинг 3.3 сая төгрөгт хүргэлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүүхдийн баяраар цаг агаар ямар байх вэ?

Хүүхдийн баяраар цаг агаар ямар байх вэ?

2026-05-31
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.