• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Зам тээврийн яамны сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нартай уулзлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-10
Ангилал: Нийгэм, Эдийн засаг
Зам тээврийн яамны сайд Б.Дэлгэрсайхан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга нартай уулзлаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан (2025.09.09) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тээвэр ложистикийн алба зэрэг төмөр замын байгууллагуудын дарга удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Хуралдаанаар нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатар хот рүү төмөр замаар тээвэрлэх мидлинг, хагас коксон нүүрсийг тээвэрлэхэд байгууллага хоорондын уялдаа холбоог хангах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нүүрс тээвэрлэлтэд явах галт тэрэгний хүрэлцээ хангамж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй хэлэлцлээ.
Тодруулбал, энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон шахмал түлш хэрэглэхээр төлөвлөж байгааг нийслэлийн удирдлагууд мэдээлж буй.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын дийлэнх нь буюу 55.6 хувь нь гэр хорооллын айл өрхийн галлагаанаас, 28.9 хувь нь тээврийн хэрэгслээс, 15.5 хувь нь уурын болон усан халаалтын зуух, хог хаягдал, дулааны цахилгаан станцын үнсэн сан зэрэг бусад эх үүсвэрээс үүдэлтэй байдаг.
Тэгвэл энэ онд буюу 2025-2026 оны халаалтын улиралд 40 мянган тонн мидлинг, мөн импортоор 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг авч, нийт 340 мянган тонн түлшийг 400 борлуулалтын цэгээр худалдаалахаар төлөвлөж байна.Нийслэлчүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд төмөр замаар нүүрс тээвэрлэх, нүүрс тээврийг тусгай график төлөвлөгөөний дагуу тасралтгүй зохион байгуулах ажлыг ЗТЯ болон төмөр замын байгууллагууд хариуцан ажиллах юм.
Энэ ажлын хүрээнд төмөр замын байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн эзэмшлийн вагонуудаас тодорхой хувийг нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил, нүүрс тээвэрлэлтэд оролцуулах, мөн энэ ажилд хувийн хэвшлүүдийн нөөц боломжийг дайчлах, төмөр замын байгууллагууд нэгдсэн зохион байгуулалттай ажиллах тал дээр анхаарч хамтарч нэгдэж ажиллахыг даалгалаа.
Previous Post

Боксын ДАШТ-нд Монголын 5 тамирчин шөвгийн наймд шалгарлаа

Next Post

Гар утсыг нь хулгайлаад данснаас нь 10 сая төгрөг авчээ

Next Post
Гар утсыг нь хулгайлаад данснаас нь 10 сая төгрөг авчээ

Гар утсыг нь хулгайлаад данснаас нь 10 сая төгрөг авчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

2026-08-26
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

2026-08-26
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-08-26
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-26
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан

2026-08-26
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.