• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Кенид нэгэн жуулчин заанд шар айраг өгсөн нь олны дургүйцлийг төрүүлжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-09-01
Ангилал: Дэлхий
Кенид нэгэн жуулчин заанд шар айраг өгсөн нь олны дургүйцлийг төрүүлжээ

Испани жуулчин Кенид аялж явахдаа зааны хамарт шар айраг хийж буй дүрс олны дургүйцлийг төрүүлж, үүний дараа албаныхан хэд хэдэн мөрдөн шалгалтыг хийж эхэлжээ.

Тэрбээр дархан цаазат газарт аялж явахдаа шар айраг ууж байснаа үлдсэнийг нь зааны хамар руу хийж буй нь бичлэгт гарах аж. Тэрбээр “Соёотой найзтайгаа хамт нэг шар айраг хуваан уулаа” хэмээн тэр бичлэгийнхээ тайлбарт оруулсан ч кеничүүдийн сөрөг сэтгэгдэл их байсан тул тэрбээр устгажээ.

Тус дархан цаазат газрын нэгэн ажилтан BBC-д ярилцлага өгөхдөө “Ийм зүйл хэзээ ч болох ёсгүй. Энэ бол тусгай хамгаалалттай газар. Ийм үйлдлийг хэзээ ч зөвшөөрөхгүй. Бид бүр хүмүүсийг заанд ойртохыг ч зөвшөөрдөггүй” гэжээ.

Кенийн Байгаль хамгааллын алба ч мөн уг асуудлыг шалгаж буйгаа мэдэгдсэн байна. Ихэд найрсаг зантай уг зааныг “Bupa” гэдэг бөгөөд олон жуулчин түүнтэй хамт зургаа авахуулдаг байна.

Bupa-г 1989 онд Зимбабвед болсон зааны хоморголон устгалаас аварч, найман настайд нь энэ газарт авчирчээ. “Түүнд бид маш их анхаарал тавьж, асарч ирсэн” хэмээн дархан цаазат газраас мэдэгдсэн ба шар айргийн хэргийг “маш ноцтой” гэж үзэж байна. “Ol Pejeta” дархан цаазат газарт ойролцоогоор 500 заан байдаг ба өнчин амьтдыг асран хамгаалж, эргээд байгальд нь буцаан тавьдаг хүмүүнлэгийн анхдагчдын нэгээр тооцогддог.

Өмнө нь жуулчид голын эрэг даган бөөгнөрч, гөрөөснүүдийг матар ихтэй гол руу шахаж буйг харуулсан бичлэг олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байв.

Бичлэгийн эзэн өөрийгөө TikTok-д “Адреналин хөөсөн сонирхогч” гэж танилцуулдаг бөгөөд бичлэгтээ заанаас гадна хирсийг луувангаар хооллож буйгаа харуулжээ. “Тэр мөн бидний дүрмийг зөрчсөн. Учир нь хирсийг хооллох, хүрэхийг бид хориглодог. Тэд гэрийн тэжээвэр амьтан биш. Кенид байгаа зааны 95 хувь нь зэрлэг байдаг. Тиймээс заанд ойртож, хооллож болох мэт буруу ойлголт төрүүлэхүйц бичлэг сошиалд гарах нь маш буруу” гэж Ol Pejeta-гийн төлөөлөгч Дилан Хабил BBC-д хэлжээ.

Энэ хэрэг явдал нь Кенийн “Маасай Мара”-д жил бүр болдог зэрлэг амьтдын шилжилт нүүдлийн үеэр жуулчид гөрөөснүүдийн замыг хааж буй бичлэг цацагдсанаас долоо хоног хүрэхгүй хугацааны дараа болжээ. Тухайн бичлэгт аяллын машинуудаас жуулчид бууж, голын эрэг даган бөөгнөрч, гөрөөснүүдийг матар ихтэй гол руу шахаж буйг харуулсан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байв.

Үүний дараа Кенийн аялал жуулчлал, зэрлэг амьтны яам шинэ журам гаргаж, аяллын компаниудад заавар өгч, аялагчдыг зөвшөөрөгдсөн газраас бусад үед машинаасаа буухыг хориглохыг шаардсан. Мөн дархан цаазат газруудад тэмдэг, санамжийг нэмэгдүүлж, жуулчдад аюулгүй байдлын дүрэм заах ажлыг эрчимжүүлэхээ амлажээ.

Маасай Марагийн гөрөөсний сүргийн жил бүрийн нүүдэл нь олон мянган жуулчдыг татдаг бөгөөд Кенийн хамгийн үнэ цэнтэй байгалийн өв соёлын нэгээр тооцогддог байна.

Эх сурвалж: BBC

Previous Post

Засгийн газар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барилаа

Next Post

ЦЕГ: Хулгайн гэмт хэргээс болгоомжил

Next Post
ЦЕГ: ‘Халааснаасаа эд зүйлээ алдсан’ гэх  дуудлага мэдээлэл эрс нэмэгдэж байна

ЦЕГ: Хулгайн гэмт хэргээс болгоомжил

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СХД-ийн татварын хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

СХД-ийн татварын хэлтэс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа

2026-05-06
Богд уулруу алхаж буй иргэдийг ил гал түлж хоол, цай хийхгүй байхыг анхааруулав

Богд уулруу алхаж буй иргэдийг ил гал түлж хоол, цай хийхгүй байхыг анхааруулав

2026-05-06
X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй болгож өгчээ

X Богдын ээж Н.Мөнхнасан 112 дугаар сургуулийг тохилог, дулаахан, шинэ өнгө төрхтэй болгож өгчээ

2026-05-06
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэл өглөө

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилт, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэл өглөө

2026-05-06
“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ

“Хүнсний хувьсгал”-ын дүнд Баянгол дүүрэгт хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн тоо 20 хувиар нэмэгджээ

2026-05-06
Ц.Идэрбат: Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэнэ

Ц.Идэрбат: Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн ажилд шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэнэ

2026-05-06
Шүүгдэгч М.Батчулууныг ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ гэж дүгнэжээ

Шүүгдэгч М.Батчулууныг ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ гэж дүгнэжээ

2026-05-06
УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуанийг хүлээн авч уулзлаа

2026-05-06
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-05-06
АН-ын генсекээр Д.Амарбаясгаланг сонгох санал хураалтыг хүчингүй болгов

АН-ын генсекээр Д.Амарбаясгаланг сонгох санал хураалтыг хүчингүй болгов

2026-05-06
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.