• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-26
Ангилал: Нийгэм
Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн дүүрэг, хороодын Засаг дарга нартай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэл Улаанбаатарын есөн дүүрэг, 204 хорооны  Засаг дарга нартай уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, шийдлийн талаар ярилцлаа.

Төр-иргэний итгэлцлийн гүүр бол хороодын Засаг дарга нар юм. Та бүхэн иргэдэд төрийн бодлогыг шууд хүргэдэг онцгой үүрэгтэй төлөөлөгчид гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд, нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шат дараатай шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд хот төлөвлөлтийн нэгдсэн бодлого алдагдсан нь өнөөдрийн бухимдлын учир шалтгаан болоод байна. Өнгөрсөн 30 жилийн хугацааны энэ бүх алдааг өргөс авсан мэт шийдэх боломжгүй. Гэхдээ бодлогын хувьд хамтдаа зүтгэж, эв нэгдэлтэй байж шийднэ гэлээ.

Байгалийн асар их баялагтай, өргөн уудам газар нутагтай, өсөж яваа, оюунлаг залуу үетэй улс маань хөгжиж, ард иргэд сайн сайхан амьдрах ёстой. Нээлттэй, хүчирхэг, чөлөөт сэтгэлгээтэй монгол хүн бол Монгол Улсын үндэсний баялаг. Монгол хүний хөгжил Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Үүнийг бид “Нэг монгол” гэж нэрлэж байна. Уул уурхай Монголын өнөөдрийн баялаг бол ирээдүйн баялаг нь эрдэм мэдлэгтэй эрүүл Монгол хүн байх ёстой. Үндэсний баялгийн сангаар дамжуулан байгалийн баялгийн өгөөжийг өрх бүрд хүртээх бодлого хэрэгжүүлнэ. Иргэн бүрд хүртэх өгөөж бол эдийн засгийн үзүүлэлтийг илтгэх гол хэмжүүр хэмээн үзнэ. Бид эдийн засгаа ойрын таван жилд хоёр дахин, 2030 он гэхэд дөрөв дахин тэлнэ. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хороодын Засаг дарга Та бүхний үүрэг, оролцоо хамгийн чухал. Хүний хөгжлийг дээдэлсэн Засгийн газрын тулах тулгуур нь иргэдтэйгээ хамгийн ойрхон ажилладаг төрийн түшээд юм хэмээв.

Уулзалтын үеэр хороодын Засаг дарга нар санал бодлоо илэрхийлж, Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав. Тэд боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, хиймэл оюунд суурилсан бодлого хэрэгжүүлэх, халамжийн бодлого хавтгайрч байгааг өөрчлөх, хуучны орон сууцны хорооллыг дахин төлөвлөлтөд хамруулахад эрх зүйн орчныг сайжруулах, нийтийн боловсрол, ёс суртахууныг дээшлүүлэх зэрэг олон асуудлаар санал бодлоо илэрхийлж ярилцлаа.

Previous Post

МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ: Балжинням өдөр

Next Post

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Ерөнхийлөгч Чан Вон Самтай уулзлаа

Next Post
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Ерөнхийлөгч Чан Вон Самтай уулзлаа

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-ын Ерөнхийлөгч Чан Вон Самтай уулзлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, ялимгүй цас орно

2026-11-02
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.