• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АНУ-ын “Транспортэйшн глобал” компанийн Казахстан дахь салбарын төлөөлөгчидтэй уулзав

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-25
Ангилал: Нийгэм
АНУ-ын “Транспортэйшн глобал” компанийн Казахстан дахь салбарын төлөөлөгчидтэй уулзав

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын “Транспортэйшн глобал” компанийн Казахстан дахь салбарын ахлах дэд ерөнхийлэгч Алпысбаев Канат тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад сайдын зөвлөх М.Сүхбаатар, “УБТЗ” ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн, Төмөр замын газрын Суурь бүтцийн газрын дарга Д.Мөнхбат тэргүүтэй албаныхан оролцсон бол Казахстаны талаас Харилцагчийн менежер П.Н.Чабан, Бүтээгдэхүүн хариуцсан захирал Б.Ж.Жуманов, Үйлчилгээ хариуцсан захирал Куанткан Койсариев нар байлцав.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газраас төмөр замын салбарт баримталж буй бодлого, стратегийг бүрэн хэрэгжүүлсэнээр төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж 4 дахин өргөжихөөр байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газар хилийн Гашуунсуухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомт байгуулах, Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын төмөр замын Төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, баруун, зүүн коридорыг байгуулах зэрэг тээвэр логистикийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Манай улсад нийт 204 зүтгүүр төмөр замын ачаа, зорчигч тээврийн ажилд ашиглагдаж байгаа, эдгээр зүтгүүрүүд ОХУ, БНХАУ, Казах болон АНУ-д үйлдвэрлэгдсэн зүтгүүрүүд юм. Гэхдээ УБТЗ-д яг одоогоор 10 зүтгүүр авах хэрэгцээ шаардлага гараад байна. Танай компаниас зүтгүүр авахыг хүсвэл санхүүжилтийн тал дээр уян хатан хандах боломжтой эсэхийг мэдмээр байна” гэлээ.

Хариуд нь Вабтек компанийн бүс нутгийн дэд Ерөнхийлөгч К.К.Алпысбаев юуны өмнө биднийг ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Засгийн газраас тээврийн тал дээр нэлээд анхаарал хандуулж байгааг онцлов.

Мөн “Ялангуяа Евро-Ази-Европыг холбож байгаа төмөр замын кординатыг хөгжүүлэхэд хөрөнгө их зарцуулж байна. Одоогоор “ВАБТЕК”  корпорацийн 600 гаруй зүтгүүр Казахстанд явж байгаа бөгөөд Монгол Улсын зүтгүүрийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадна. Таны дурдсан 10 зүтгүүрийг ямар нөхцөлтэйгөөр олгох боломжтой тал дээр ярилцахад бид бэлэн байна” гэв.

Уулзалтын төгсгөлд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан  энэхүү уулзалтын үр дүнд Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт АНУ-н төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний ВАБТЕК  корпорацийн Казах улсад үйлдвэрлэгдэж байгаа 1520 мм царигтай төмөр замд ашиглах зүтгүүрийн Монгол Улсад орж ирээд байгаа ажлын эхлэл өргөжин тэлнэ гэж итгэж байгаагаа илэрхийллээ.

Previous Post

“Монгол-Хятадын 5 дахь удаагийн ЭКСПО”-гийн нээлтэд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралын үг хэллээ

Next Post

2025 оны 08-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Next Post
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

2025 оны 08-р сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ-ын чуулганаар өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-25
2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026 оны элсэлтийн шалгалтын хуваарь

2026-06-25
Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

Сансарын И-Март худалдааны төвийн VI давхарт өнгөрсөн шөнө гал гарсныг бүрэн унтраажээ

2026-06-25
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр луу, хонь, нохой, үхэр жилтнээ элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй

2026-06-25
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өнөөдөр үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-25
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

2026-06-24
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын өдрийн тов гарлаа

2026-06-24
ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

ТАНИЛЦ: Ахмад настнуудад хөнгөлөлттэй үнээр үйлчилж буй амралт, сувиллууд

2026-06-24
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулганы нээлтийн хуралдаанд оролцов

2026-06-24
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна

2026-06-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.