• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЯЛЛАГДАГЧ Ц.АМГАЛАНБААТАР АНХ ӨГСӨН МЭДҮҮЛГЭЭСЭЭ БУЦАЖ ЭХЭЛЖЭЭ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-02-19
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Хууль
ЯЛЛАГДАГЧ Ц.АМГАЛАНБААТАР АНХ ӨГСӨН МЭДҮҮЛГЭЭСЭЭ БУЦАЖ ЭХЭЛЖЭЭ

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг буруутган, гурван шатны шүүхээс 24-25 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ. Уг хэрэг анх 1998 оны аравдугаар сард гарсан. Харин өнгөрөгч 2017 оны дөрөвдүгээр сард Улсын дээд шүүхээр эцэслэн ял оноож улмаар шүүгдэгч нар хорих ялынхаа 23 жилийн хаалттай хорих ангид буюу ШШГЕГ-ын харъяа 405-р ангид эдлүүлэхээр шийдвэр гарсан юм.

Гэхдээ уг хэргийг шийдэхдээ зөвхөн гүйцэтгэгч нарыг ялласан. Харин захиалгаар хөнөөсөн гэх шүүхийн тогтоол уншсан хэдий ч захиалагч тодоохойгүй хэвээр байгаад иргэд гүйцэд шийдэхийг хүссэн хүлээлттэй хэвээр байна.

Гэхдээ Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газраас “Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэргийн гүйцэтгэгчид. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч нарыг шалгаж эхэлсэн” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Ц.Амгаланбаатар 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээс эхлэн өгсөн мэдүүлгээсээ буцаж эхэлсэн талаар ноцтой мэдээлэл гарч эхэлсэн.

Яллагдагч Ц.Амгаланбаатар хүн амины хэргээр хоригдож байхдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын нэр бүхий алба хаагчдад С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэдгээ анх мэдэгдсэнээр энэ хэргийг үйлдэгчид тодорхой болсон байдаг.

Одоогоор Тахир соёотод ял эдэлж буй Ц.Амгаланбаатарын захидалтай холбоотойгоор С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг дахин шалгаж эхэлж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Энэ талаар яллагдагч Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа нэгэн хэвлэл ярилцлага өгөх үеэрээ:Ц.Амгаланбаатар миний хүүд “Та нарыг худлаа хэрэгт гүтгэсэн гэдгээ хэлнэ. Хэргийн талаар үнэнийг дэлгэнэ” гэж хэлсэн гэсэн. “Би хүүгээ хилс хэрэгт хэлмэгдэж байгаа гэдгийг баримттайгаар удаа дараа олон нийтэд мэдэгдэж байсан. Ц.Амгаланбаатар өгсөн мэдүүлгээсээ буцсан талаар надад ямар нэгэн мэдээлэл алга байна. Харин саяхан миний хүүг эхнэр, хүүхэд нь эргэж очсон. Тэр үеэр Ц.Амгаланбаатар миний хүүг ар гэрийнхэнтэйгээ уулзаж байгааг харсан гэсэн. Тэгээд “Ахаа, танай хүүхдүүдийг хараад би бүх юмыг ойлголоо. Та нарыг худлаа хэрэгт гүтгэсэн гэдгээ хэлнэ. Хэргийн талаар үнэнийг дэлгэнэ” гэж хэлсэн гэсэн. Надад тийм л зүйлийг хүү минь ярьсан” гэжээ.

Ийнхүү яллагдагч Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцаж эхэлснээр хуулийн байгууллагийнхан уг хэргийг дахин шалгаж болзошгүй бөгөөд захиалагчийг нийтэд ил болгох хүлээлт нийгэмд үүсээд байна.

Previous Post

Явган хүний зам бөглөсөн 62 объектыг Туушиндана

Next Post

Ё.Баатарбилэг: Их, дээд сургуулиудыг нүүлгэх ажлын хэсэг байгуулсан

Next Post
Ё.Баатарбилэг: Их, дээд сургуулиудыг нүүлгэх ажлын хэсэг байгуулсан

Ё.Баатарбилэг: Их, дээд сургуулиудыг нүүлгэх ажлын хэсэг байгуулсан

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

2026-10-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

2026-10-22
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

2026-10-22
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

2026-10-21
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

2026-10-21
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

2026-10-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.