• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Акадeмич С.НАРАНГЭРЭЛ: ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД МОНГОЛЧУУД ӨӨРСДИЙГӨӨ Ч ТАНИХГҮЙ БОЛТЛОО ЯЛЗАРЧ БАЙНА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-21
Ангилал: Тод мэдээ
Акадeмич С.НАРАНГЭРЭЛ: ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД МОНГОЛЧУУД ӨӨРСДИЙГӨӨ Ч ТАНИХГҮЙ БОЛТЛОО ЯЛЗАРЧ БАЙНА

Акадeмич С.НАРАНГЭРЭЛ: ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД МОНГОЛЧУУД ӨӨРСДИЙГӨӨ Ч ТАНИХГҮЙ БОЛТЛОО ЯЛЗАРЧ БАЙНА ЁС СУРТАХУУН, ЁС ЗҮЙ ГЭЖ ЮУ ВЭ? Шинжлэх ухааны хувьд ёс суртахуун гэдэг ойлголтыг маш сайн ойлгох учиртай. Ёс суртахуун бол хүний уураг тархинд байгаа эерэг энергийн өгөгдлийн цогц. Дэлхий дахинд ёс суртахууны талаар хоёр том онол бий. Хамгийн түгээмэл онол нь ёс суртахуун бол үүсмэл, болзмол гэж үздэг. Хүн мичнээс үүссэн юм чинь ухамсар нь бас үүсмэл, болзмол байх ёстой гэсэн шинжлэх ухааны гаргалгаа байдаг. Хэрвээ энэ гаргалгааг үнэн гэж үзвэл хүн эхээс төрөхдөө ёс суртахуунгүй төрнө.

Ямар ч адгуус араатнаас аюултай, юу ч хийхээс буцахгүй болно. Хууль журам, хэм хэмжээ тогтоож байж адгууслаг араншинг нь тогтоон барих шаардлагатай болно. Өөр нэг онол нь суут Альберт Эйнштейн Квантын физикийн шинжлэх ухаанд таталцлын хуулийн маш том нээлт хийсэн. Энэ нээлтээр хүн гэдэг амьтан бол уураг тархиндаа ёс суртахууны энергийн эстэй гэж үздэг. Тухайн эсүүд нь 80 их наяд хүрнэ. Энэ эсээсээ гадагш нь цацаж, хүрч, хариу үйлдэл үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүн бол оюун ухааны амьтан юм гэдэг дүгнэлтийг хийсэн. Эндээс хүн, нийгмийн ижил юмс нь ижил юмаа татдаг гэсэн гаргалгаа гаргасан. Монгол ардын “Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо” гэдэг үг байдаг. Энэ бол сайн нь сайныгаа, муу нь муугаа татдаг зүй тогтлыг хэлдэг. Энэ онолыг сүүлийн үед дэлхийд ихээхэн ярих болсон. Хүний ёс суртахуун удамшдаг, генд нь суусан энергиүд их байдаг. Тиймээс хүний удам судрыг хар гэдэг монголчуудын яриа нь үүнтэй холбоотой. Монголчуудын өөрийнх нь аж төрөх ёс, амин зуулга, тал хээр нутагт цөөхүүлээ амьдардаг байдал нь заяамал ёс суртахууны сайхан өгөгдлийг бусад үндэстнээс илүү өгсөн.

Чингис хаан Монголчуудын ёс суртахууны өгөгдөл, энергиэр дэлхийн дахиныг өөртөө татсан. Монголын нууц товчоонд Чингис хаан, түүнийг шууд залгамжлагчид дэлхийг эрхшээх үед хэлсэн Чингис хааны айлдвар байдаг. Энэ айлдварыг одоо хүртэл Монголын судлаачид гаргаж тавиагүй. Чингис хаан “Би гүр улсаа шударга болгож, гагц жолоонд оруулсан” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шударга ёсыг тогтоож л монголчуудыг нэг атганд зангидсан гэдэг санааг илэрхийлсэн. Үүнийг нь 800 жил судалгаа хийсний үндсэн дээр бид ойлгосон. Дэлхийн түүхийг сайтар судалбал, улс гүрнүүд Чингис хааны шударга засаглалд дагаар орж, дэлхийн хэмжээний том хөрөнгийг бий болгосон. Дэлхийд 140 жилийн турш Монголын энх амгалан тогтоож, хөгжил цэцэглэлтийг цогцлоож, Ази Европыг Торгоны замаар холбож өгсөн ийм гайхамшигтай өвөг дээдсийн үр сад нь бид байгаа юм. Одоо Төрийн албан хаагчийн ёс зүйн эерэг болон сөрөг өгөгдлийн талаар ярилцъя.

ШУДАРГА – ШУДАРГА БУС -Өнөөдөр Монголын нийгэмд бүх хүрээнд шударга бус үйлдэл гаарсан. Хэрвээ 800 жилийн өмнөх Чингис хаан, өвөг дээдэс маань эргэж биднийг харвал танихгүй. Энэ үндэстэн монголчууд биш, бидний үр сад биш байна гэж хэлнэ. Монголчууд яагаад өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарч, доройтож, буурав гэдэг нь сонин. Үүнийг шинжлэх ухааны үүднээс зайлшгүй тайлбарлах шаардлага гарсан. Муухайгаар хэлбэл, монголчууд бид энэ хорвоо ертөнцийн хамгийн ёс суртахуунгүй ард түмэн болсон. Өнөөдөр шударга байх зарчим алдагдсан. Эдийн засгийн үүднээс шударга байна гэдгийг бол хуваарилалт гэдэг үг тохирох байх. Шударга ёс тогтоохын тулд шударга бус үйл үйлдсэн этгээдэд тодорхой хариуцлага хүлээлгэж, шийтгэл оногдуулж, хохирлыг нь барагдуулах учиртай. ЭР ЗОРИГ-АЙМХАЙ ХУЛЧГАР -Шударга ёсыг тогтооход эр зориг маш чухал. Эр зориггүйгээр шударга ёс тогтоогдоно гэж байхгүй. Эр зориг байхгүй бол аймхай, амаа хамхисан, цаагуураа хов живд хөтлөгдсөн нийгэм болж хувирдаг. Монголын нийгэм үндсэндээ иймэрхүү байдал руу орсон. ИТГЭЛ-ХУРААН МЭХЛЭЛТ -Итгэл гэдгийг бие биедээ итгэхийг хэлнэ. Өнөөдөр монголчууд бие биедээ итгэдэг, итгэсэн итгэлийг хөсөрдүүлдэггүй, хуурч мэхэлдэггүй, хулхиддаггүй байсансан бол хууль, тэр тусмаа Иргэний хууль, зээлийн гэрээ, шийтгэл гэж байх хэрэггүй. Итгэл алдуурна гэдэг нь ирээдүйдээ итгэлгүй, хань ижил, үр хүүхдэдээ хүртэл итгэхгүй байдал руу орж байна.

Previous Post

Гадаад иргэнийг зодож, дээрэмдсэн этгээдийг илрүүллээ

Next Post

А.Амартүвшин: Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд 87 мянган тонн түүхий нүүрс түлсэн

Next Post
А.Амартүвшин: Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд 87 мянган тонн түүхий нүүрс түлсэн

А.Амартүвшин: Өнгөрсөн өвөл аж ахуйн нэгжүүд 87 мянган тонн түүхий нүүрс түлсэн

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

2026-07-20
Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

2026-07-20
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлууд

2026-07-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2026-07-20
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-07-20
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-20
Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

2026-07-17
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.