• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Боловсрол дахь хиймэл оюун” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-21
Ангилал: Боловсрол
Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Боловсрол дахь хиймэл оюун” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа
Хэлэлцүүлгийг Боловсролын сайд П.Наранбаяр нээж, хиймэл оюуныг боловсролын бодлого, сургалт, үнэлгээ, санхүүжилтэд ашиглах боломжтойг онцоллоо.
Мөн хиймэл оюуны тусламжтайгаар хүн бүрд орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцах нөхцөлийг бүрдүүлэх, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг боловсролын салбарт хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэв.
Боловсролын яам ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлын хүрээнд “Компьютерын ухаан” хичээлийг бага ангиас нь эхлэн заахаар төлөвлөж байгаа. Энэ нь MIT болон олон улсын туршлагад тулгуурласан хичээл байх юм. Уг хичээлээр сурагчид кодчилол, хиймэл оюуны анхан шатны мэдлэг, чадвар эзэмших, мэдээ, мэдээлэлтэй зөв харьцах бүх нийтийн ур чадвар, цахим боловсролыг эзэмших боломжтой болно.
2025-2026 оны хичээлийн шинэ жилд хиймэл оюуныг хичээл, сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх талаар багш, сурагчдад өгөх зөвлөмж боловсруулан хэрэгжүүлж ажиллах чиглэл хүргүүлсэн.
Зөвлөмжид:
• Хичээл төлөвлөлт, хэрэгжилтэд хиймэл оюуныг хэрэглэгдэхүүн болгон ашиглах
• Суралцагчийн онцлогт тохирсон сургалт зохион байгуулах
• Интерактив контент, хэрэгсэл ашиглан тэгш, хүртээмжтэй сургалт явуулах
• Хиймэл оюуныг ёс зүйтэй, хариуцлагатай ашиглах
• Бие даан суралцах болон шүүмжлэлт сэтгэлгээ хөгжүүлэх зэргийг тусгажээ.
Түүнчлэн, Боловсролын яам Google болон Microsoft компанитай хамтран ажиллаж байгаа ба Gemini хиймэл оюуны МУ-ын бүх багш нар ашиглах боломжтой юм. Энэ нь багш, сурагчдын хичээл бэлтгэх, сорил шалгалт боловсруулах, илтгэл, бие даалт хийх зэрэгт дэмжлэг үзүүлэх юм.
Previous Post

“Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулна

Next Post

Хөгжлийн бэрхшээлийн улмаас сургууль, цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхэд дэмжих дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдах боломжтой

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.