• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УЛААНБААТАРЫН УТГАА АЛДСАН ХУРИМ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-14
Ангилал: Нийгэм
УЛААНБААТАРЫН УТГАА АЛДСАН ХУРИМ

Хотын хурим утгаа алдаад удаж байна. Гурван өрөө байрны мөнгө ресторанд тушаачхаад өөртөө байр ч байхгүй гэр ч байхгүй үлдэж байгаа хурим харлаа. Түүнийгээ тэгээд “дурсамжтай сайхан хурим” гэж байгаа сэтгэлгээ үнэхээр ойлгомжгүй… Бэлтэй хүмүүс бол хамаа алга. Тэднийг дагаж адил болох гэж өрөнд бүү ороорой! Адууны хэрээр исгэрч хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэсэн үг байдаг даа.

Уг нь хурим их нарийн учир шалтгаантай. Бие биеэ танихгүй хоёр талын ах дүүс хоорондоо танилцаж, бүр нарийн яривал ааш араншин, зан харилцаа гээд бүхий л сайн муугаа мэдэлцдэг бодлогын уулзалт юм. Худ ураг бололцсон хоёр тал хэнийх нь ард хэн байна. Цаашид яавал зохилтойг тунгаах, ухаарахад зориулсан зан үйл юм. Гэтэл одоо хурим хийхээр хэлгүй, дүлий 300 хүн нүд нь гялалзаж хэдэн цаг сууж байгаад, тахианы ганц мөч зулгаад тардаг болсон. Том ресторанд үнэтэй хөтлөгч, үнэтэй дуучин авч ирснээрээ өрсөлдөж бүтээдэг нь сайхан дурсамж бишээ! Боломждоо тохирсон хурим хийхэд адилхан л сайхан дурсамж бүтээнэ. Залуу нас, халуун бүлээр цуглах нь хамгийн сайхан дурсамж юм шүү дээ. Залуус юмны цаад нарийн учрыг тэр бүр ухаж ойлгохгүй. Тиймээс эцэг эх нь, ах дүүс нь зөвлөх ёстой. “Хүүхдүүд өөрсдөө шийдэг” гэдэг чинь маш буруу ойлголт. Тэд өөрсдөө шийдэх юмаа шийднэ. Эцэг эх, ах дүүс нь ч шийдэх юмаа шийднэ. Хурим хийх хүртэл та хүүхдээ мэдэж байх учиртай. Хурим найр хийгээд тусдаа өрх болсны дараа харин тэд өөрсдөө шийдээд явна. Түүнд нь хөндлөнгөөс оролцоод хэрүүл хийж хэл ам татлаад байх шаардлагагүй юм. Дуртай, дургүй байх нь чухал асуудал огт биш. Хүн бүхэнд тохиолддог бэрхшээлийг, өөрийн биеэр туулсан ахмад хүмүүс нь хэлж өгөхийг захиас гэнэ. Хурим хийсэн хоёр ах дүүстэйгээ танилцах нь бүү хэл авга нагацаа ч мэдэлгүй найр хөтөрч байна. Хангинасан дангинасан хөгжимд настайчууд нь мансуураад гарах нь энүүхэнд. Ах дүүс, өвгөд буурал, авга нагац хэн ирж байгааг үл анзааран диско аянд бүжсэн нэг тийм л хурим найр болдог болсон. Нэг өдөр бүжих, дуулах яах вэ.

Насаараа хамт бүжиж дуулах хоёрын амьдралын эхлэл нь хурим шүү дээ. Гэтэл хуримын дараа бөөн лизингийн өртэй залуус үлддэг боллоо. Хөтлөгч гэх нэг нөхөр тэнд даналзана аа. Өөрсдөдөө “Баздаг, зангиддаг, бут авдаг” гэх мэт лут нэр өгчихсөн. Хэдэн яруу найрагчдын шүлгийг хольж хутгаад цээжилчихсэн. Зарим нь бүр хөгжөөнтэй болгох гэсэн нэрийн дор балай гаж юмнууд ч бий болгосон байх шиг. Хурим найрын ерөнхий дүр зургийг нь харахаар шинэ жилийн шоу, анги төгсөлтийн нийллэгээс ялгарах юм бараг үгүй болж. Найрын ахлагч гэж хоёр талаас нэг нэг хүн байдаг. Тэр хүн бүх ах дүүсээ танихаас гадна ёс жаяг мэддэг буурьтай хүн байдаг. Тэд хүн хүүхдүүдэд бүх юмыг нь хэлж өгдөг юм. Гэтэл хөтлөгч гэж юу ч мэдэхгүй, хэнийг нь ч танихгүй нэг нөхөр өөрийн дураар бужигнуулдаг болж. Хурим найрын зан үйл орчин үе ээ дагах нэрийн дор өөрчлөгдөж, зарим нь бүр христийн нөлөөнд автаж гажиг гэмээр зүйл ч хийдэг боллоо. Улс орон бүхэнд өөр өөрийн зан үйл бий. Тэр бүхнийг монголтой хольж хутгаж байгаа нь монгол найрын ёс дэгийг алдагдуулж байна. Уламжлалт монгол хурим найрын зан үйл бүр хаягдсан.

Ерөөл билиг хэлэлцэх биш хараалтай дуунд “доргин” бүждэг “манкурт” боллоо. Манай ёс дэг бүхэн учир шалтгаантай, бэлгэдэл зүйтэй байдаг. Түүнийг хоцрогдсон арга барил мэтээр сурталддаг хүмүүс ч олон болж. Монгол зан үйл олон мянган жилийн шалгуураар бий болсон, цаана нь ямар нэг гүн утга агуулсан бэлгэдэл зүйн учир шалтгаантай байдаг юм шүү. Миний нэг сайхан дэвэлтэй дүү байдаг юм. Тэр хуримлах үеэр би гадаадад яваад хуримд нь очиж чадаагүй юм. Дараа нь ма хоёр уулзаад хуримын тухай ийн ярилцсан юм. -Дүүгийнхэн хурим ёстой гоё болсон ш дээ. -Өө тийм үү, баяр хүргэе. Хамгийн өндөр настай хүн хэн ирэв. -Мэдэхгүй ээ… -Танай хамаатнаас өндөр настай нь хэн байв? -Мэдэхгүй ш дээ, ах -Юу гэсэн үг юм бэ… гэж би гайхаад авга нагац талаас хэн хэн ирсэнийг нь асуув. -Ёстой бүү мэд… гэж байна. -Чи тэгээд юуг нь сайхан боллоо гээд байгаа юм? -Жавхлан ирсэн ш дээ. Өөр зөндөө хамтлаг дуучид ирсэн: -Жавхлан танай ямар хамаатан юм уу? -Үгүй, хамаатан биш… нэг ийм маягийн хурим хаа сайгүй болж байна. Хурим: -Залуу хосын цаашдын амьдралын зам мөрийг тэгшлэх ёстой. Эдийн засгийн хувьд ч, сэтгэл зүйн хувьд ч… -Ураг төрлийн нандин хэлхээг санан сэрж, өргөжин тэлэх ёстой. -Амьдралд баримтлах чиг шугамын барамжаа олж авах ёстой. Орчин үеийн байж бололгүй яах вэ. Шинэ цагийн дуу дуулж, хотын бүжиг бүжиж болно оо. Тэглээ гээд уламжлалаа таг мартвал бид яваандаа эцэг эхээ асрамжийн газарт хаядаг, нас хүйс харгалзахгүй эр эмийн ажил хийдэг, зөв юм хэлсэн хүнийг ад үздэг, түүнийхээ горыг өөрсдөө нас ахихаар амсдаг тийм л үеийг бүтээнэ. За тэгээд бэр гуйж очиход архиар шахдаг, хуримын ордоны оочер өндөр үнээр худалдаж авдаг, зураг, бичлэг гээд яриад байвал зөндөө юм бий.

Зөв зүйлийг гажиг мэт өөлж буруу зүйлд үнэн мэт хошуурдаг цаг үе болж дээ. Залууст аминчлан захихад: -Бусадтай битгий өрсөлд! -Өрөнд битгий ор. -Аав ээж, ах дүү, танил талаа шахаж эвгүй байдалд бүү оруул. -Хуримын дараа өрөө төлөх гэж ажилладаг биш ядаж бал сараа сайхан тэмдэглэх мөнгөтэй үлдээрэй. Сайхан дурсамжийн үнэ цэн сэтгэлд оршдог болохоос мөнгөнд, өрсөлдөөн огт байдаггүй юм шүү. Хурим бол ёс жаягтай зан үйл болохоос шоу, цэнгээн биш гэдгийг нийтээрээ ухаармаар байна. Зохиолч, яруу найрагч Тал бичээч Да.Жаргалсайхан

Previous Post

Ч.Төгсдэлгэр: РЦНК-ийн баруун талд ногоон байгууламж барих асуудалд хувийн хэвшилтэй зөвшилцөж байна

Next Post

Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо

Next Post
Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо

Хиймэл оюун ухаанд суурилсан камераар иргэнд зөрчлийн мэдээлэл алдаатай ирсэн тохиолдолд алдааг засдаг боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

2026-08-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

2026-08-26
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

2026-08-26
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-08-26
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-26
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан

2026-08-26
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.