• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хоёр настай хүү маань ТАХИА ИДЭЭГҮЙ учраас хордлого аваагүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-02-15
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Хоёр настай хүү маань ТАХИА ИДЭЭГҮЙ учраас хордлого аваагүй

Түргэн хоолны “KFC” сүлжээ хоолны газрын Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орж, өнөөдрийн байдлаар 22 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаагийн зургаа нь бага насны хүүхэд байгаа юм.

Албаныхны өгч буй хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, ХӨСҮТ-д сүүлийн дөрөв хоногийн хугацаанд нийт 80 гаруй иргэн “KFC” сүлжээний Зайсан салбарт пицца, бургер, тахиа идсэн гэх өгүүлэмжтэйгээр хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан ба биеийн байдал хүндэрсэн иргэд тус эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлж байна.

Дээрх асуудалтай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас, хоёрдугаар сарын 9, 10, 11-нд Зайсан дахь “KFC” сүлжээ ресторанаар үйлчлүүлсэн хүмүүсийг харьяа дүүргийн эрүүл мэндийн төв болон ХӨСҮТ-д хандахыг зөвлөсөөр байгаа юм.

Одоогоор хордлого гарсан гэх “KFC” сүлжээ хоолны газрын Зайсан дахь салбарын үйл ажиллагааг түр зогсоосон байгаа. Тухайн өдөр худалдаанд гаргасан хоолноос дээж авч, лабораторид шинжилсэн ба тус салбарын 27 ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулаад байгаа юм. Түүнчлэн шаардлагатай шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж, лабораторийн шинжилгээний хариу хүлээж байна  гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

ХОРДСОН ИРГЭДИЙН ЯРИАНД АНХААРАЛ ХАНДУУЛНА УУ!

Хоолны хордлогын улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа болон эмнэлгээс гарсан зарим иргэдтэй холбогдлоо. Тэд дараах мэдээллийг өгч байна.

-БИДНИЙГ ТҮРГЭНЭЭР ОЧИХОД “KFC”-ЭЭР ҮЙЛЧЛҮҮЛСЭН БОЛ ЯАРАЛТАЙ ЭМНЭЛЭГТ ХЭВТ ГЭЖ ХЭЛСЭН –

Иргэн Х.А: –Хоёрдугаар сарын 11-ний өдөр нөхөр, хоёр хүүхдийн хамт Зайсангийн “KFC” салбарт очиж, тахиа, бургер, шарсан төмс захиалж идсэн. Уух зүйлээр кола ундаа авсан. Хооллосноос хойш ердөө цаг хүрэхгүй хугацааны дараа долоон настай хүү маань халуурч, бөөлжиж эхэлсэн. Удалгүй нөхөр бид хоёр бөөлжиж, гүйлгэж эхэлсэн учраас түргэн дуудаж, Халдвар өвчин судлалын үндэсний төвд хүргүүлж очсон. Биднийг очиход эмч нар нь шууд л “KFC-гээр үйлчлүүлсэн үү” гэж асуугаад, “Яаралтай хэвт” гэсэн. Манай хоёр ойтой хүүхэд тахиа огт идээгүй. Зөвхөн шарсан төмс идсэн болохоор хордлого аваагүй. Харин нөхөр, том хүү бид гурав тахиа идсэн учраас хордсон юм байна гэж бодож байна. Эмнэлэгт хэвтсэнээс хойш “KFC”-гээр үйлчлүүлсэн гэсэн маш олон хүн ирж байгаа. Гэхдээ зарим нь ажилтай гээд гэрээр эмчилгээ бичүүлээд явж байна лээ. Бид маш их гомдолтой байна. Одоо хүртэл гүйлгэлт зогсохгүй, зовиуртай байна. Том хүн ийм их зовиуртай байхад хүүхдүүдэд маш хүнд тусч байгаа нь ойлгомжтой. Эмнэлэгт ирсэн хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байгаа харагдсан.

-ХОЁРДУГААР САРЫН 1-НД ҮЙЛЧЛҮҮЛСЭН. ТЭР ӨДРӨӨ ХОРДЛОГО АВСАН-

Иргэн Б.Ж: -Манай ээж /57 настай/, хүү /4 настай/ хоёр хоёрдугаар сарын 1-ний өдөр Зайсангийн “KFC” салбар орж тахиа, бургер, төмс авч идсэн. Уусан зүйл нь Кока кола ундаа байсан юм билээ. Ирэхдээ надад савласан тахиа авчирсан боловч түүнийг нь би идээгүй, хөргөгчиндөө хийчихсэн. Гэтэл ээж, хүү хоёр гэртээ орж ирснээсээ хойш удалгүй бөөлжиж, халуурч эхэлсэн. Ингээд Түргэн тусламж дуудаж, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт очсон. Эмч нар “Яаралтай хэвтэж эмчлүүл, хоолны хордлого болсон байна” гээд хэвтүүлсэн. Гурав хоног хэвтээд гарсан. Тухайн үед надад авч ирсэн тахиаг нь Мэргэжлийн хяналтын байгууллагад өгч шалгуулахаар сэрүүн нөхцөлд хадгалж байгаа. Цагаан сар болж байсан учраас олон хоногийн амралт таараад, шинжилгээнд өгч амжаагүй байсан юм. Гэтэл саяхнаас, манайхныг хордлогод орсны дараа маш олон хүн мөн адил Зайсан дахь салбараар үйлчлүүлээд хордсон юм байна. Тэгэхээр хордлого хэдэн өдрийн өмнөөс биш бүр хоёрдугаар сарын эхээр эхэлсэн гэж бодож байна. Өмнө нь Зайсангийн “KFC”-гээр үйлчлүүлээд хордлогод орсон гэсэн зүйл хэд хэдэн удаа сонсч байсан ч үнэхээр ийм зүйл болно гэж бодоогүй.

Эх сурвалж: Zindaa.mn

Previous Post

Н.Баяртсайханыг чөлөөлөх баараггүй 5 үндэслэл

Next Post

Мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага иржээ

Next Post
Мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага иржээ

Мөс цөмөрсөн зургаан удаагийн дуудлага иржээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

2026-06-26
Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын хашааг нийслэлээс буулгаж байна

Яг одоо Жуковын хөшөөний арын хашааг Нийслэлээс буулгаж байна

2026-06-26
Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

2026-06-26
Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

2026-06-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

2026-06-26
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-26
Дорнын зурхай

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-06-26
Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-26
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.