• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Улсын хэмжээнд 2025 оны 7 дугаар сард инфляцын түвшин 8.1 хувь гарчээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-12
Ангилал: Нийгэм, Эдийн засаг
Улсын хэмжээнд 2025 оны 7 дугаар сард инфляцын түвшин 8.1 хувь гарчээ

 Улсын хэмжээнд 2025 оны 7 дугаар сард инфляцын түвшин 8.1 хувь гарчээ. Түүний 2.1 нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотод 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт сагсны 55.3 хувийг эзэлж байна.

Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2024 оны мөн үеийнхээс 11.3 хувиар өсөхөд үхрийн махны үнэ 15.1 хувиар, хонь, ямааны махны үнэ 9.4 хувиар өссөн нь нөлөөлжээ.

Талх, гурил, будааны бүлгийн үнэ 4.1 хувиар өсөхөд талх, нарийн боовны үнэ 5.8 хувиар, гоймонгийн үнэ 17.7 хувиар өссөн нь нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2024 оны 7 дугаар сард 4.4 хувь байжээ. Харин энэ оны 7 дугаар сард 9.3 хувь болж, өсөлтийн хурдац 2024 оны мөн үеийнхээс 4.9 нэгж хувиар нэмэгджээ.

Улаанбаатар хотын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.5 нэгж хувь, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 6.5 нэгж хувиар нөлөөлсөн аж.

Нийслэлд хэрэглээний сагсны 418 нэрийн бараа, үйлчилгээнээс 88 бараа, үйлчилгээний үнэ өмнөх сарынхаас өсөж, 35 бараа, үйлчилгээний үнэ буурчээ. Харин 295 бараа, үйлчилгээний үнэ өөрчлөгдсөнгүй.

Худалдаалж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ энэ оны 7 дугаар сард 24586 төгрөг болжээ. Энэ 2023 оны 7 дугаар сарынхаас 13.4 хувиар, 2024 оны 7 дугаар сарынхаас 19.2 хувиар өсжээ.

1-р зэргийн гурилын дундаж үнэ энэ оны дугаар сард 2366 төгрөг болжээ. Энэ нь 2023 оны 7 дугаар сараас 1.1 хувиар, 2024 оны 7 дугаар сарынхаас 4.2 хувиар тус тус буурчээ.

Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ энэ оны 7 дугаар сард 2590 төгрөг болжээ. Энэ нь 2024 оны 7 дугаар сарынхаас 200 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ бүх аймагт 2024 оны мөн үеийнхээс 4.0-11.7 хувиар нэмэгдсэн бөгөөд хэрэглээний бараа, үйлчилгээний Хөвсгөл аймагт 4.0 хувиар өссөн нь хамгийн бага, Ховд аймагт 11.7 хувиар өссөн нь хамгийн өндөр байна.

Previous Post

Архаг ангилалд багтсан хүүхдийн өвчний эмчилгээний санхүүжилтэд тавьсан хязгаарлалтыг эргэж харахаар боллоо

Next Post

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Эрдэнэс Оюу Толгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.