• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

13 настай охиныг хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нар ДАВЖ ЗААЛДЖЭЭ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-02-13
Ангилал: Нийгэм, Хууль
13 настай охины амь насыг хэрцгийгээр хөнөөсөн Д.Жавхлан М.Амарболд нарт бүх насаар нь хорих ял оноолоо /Бичлэг/

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охины амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэрэгт Б.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан шалгаж, шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулан, хурьцал үйлдсэн, улмаар хохирогч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.

“Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарт хоёуланд нь бүх насаар нь хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Ялтнууд дээрх шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдол хуулийн дагуу 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй байсан бөгөөд шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон Д.Жавхлан, М.Амарболд нар шүүхэд давж заалдах хүсэлт гаргасан байна.

13 настай охиныг хөнөөсөн ялтнуудын давж заалдах шатны шүүх хурал маргааш /2019.02.14/ Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болох аж.

Д.Жавхлан, М.Амарболд нарын өмгөөлөгчийн зүгээс талийгаач охины биед гэмтэл байхгүй, аман дахь шүд бүтэн байсан гэх мэдээллийг өгдөг. Гэвч хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа шүүх хурлын дараа хэвлэлийнхэнд хэлэхдээ “Шүүхийн дүгнэлтэд аманд үзэгдэх шүд байхгүй гэх өгүүлбэр байдаг. Түүнчлэн охины анус урагдалттай, хамар мурийсан зэрэг олон гэмтэл авсан байдаг. Гэвч эдгээрийг шүүх эмнэлгийн дүгнэлтэд оруулаагүй байсан. Талийгаач охины биеэс цэвэр метилийн спиртээр тооцвол 250 граммтэй тэнцэх хэмжээний спирт илэрсэн байдаг. Гэвч үүнийг хүүхэд байтугай насанд хүрсэн хүн ч 30 минутын дотор ууж чадахгүй” гэх мэдээллийг өгсөн байдаг. Түүнчлэн хэрэг гарсан “Очир” төвийг охиныг амиа алдах  нөхцөл байдлаар хангаж өгсөн гэж хохирогчийн талаас үздэг байгаа ба сэтгэл санааны хохиролд зуун сая төгрөг нэхэмжилсэн байсныг шүүх хангаж шийдвэрлээгүй юм.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийн талаар

2018.11.23

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа.

М.Амарболд, Д.Жавхлан нарт  Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д зааснаар шүүгдэгч М.Амарбол, Д.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амарболдод 15 жилийн хугацаагаар хорих ял, Д.Жавхланд 20 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Previous Post

Их хэмжээний хар тамхи тээвэрлэж явсан этгээдүүдийг баривчиллаа

Next Post

Ц.Элбэгдоржийн онцлох эшлэлүүд: Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь зөв

Next Post
Ц.Элбэгдоржийн онцлох эшлэлүүд: Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь зөв

Ц.Элбэгдоржийн онцлох эшлэлүүд: Х.Баттулга Ерөнхийлөгч болсон нь зөв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

2026-08-25
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-08-25
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Алтайн уулархаг нутгаар бороо орно

2026-08-25
Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.