• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЭМЯ-ны сайд Чинбүрэн: СЭМҮТ-д мөнгө завших хэрэг болон хүний эрхийн ноцтой зөрчил явагдсан нь тогтоогдсон

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-05
Ангилал: Нийгэм, Эрүүл мэнд
ЭМЯ-ны сайд Чинбүрэн:  СЭМҮТ-д мөнгө завших хэрэг болон хүний эрхийн ноцтой зөрчил явагдсан нь тогтоогдсон

Эрүүл мэндийн яамны сайд Ж.Чинбүрэн өнөөдөр /2025.08.05/-ны өдөр хэвлэлийн бага хурал зарлаж СЭМҮТ-ийн асуудлын талаар мэдээлэл өглөө.

Хяналт шалгалтаар гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогджээ. Үүнээс улбаалж СЭМҮТ-ийн одоогийн даргыг албан тушаалаас нь чөлөөлжээ.

2024 оны 11 дүгээр сард СЭМҮТ-ийн төлбөртэй тусламж үйлчилгээний талаар иргэнээс АТГ-т гомдол ирүүлснийг ЭМЯ-нд шалгуулахаар шилжүүлсний дагуу ЭМЯ-ны ХШҮДАГ-аас санхүүгийн хяналт шалгалт хийж гүйцэтгэхэд гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон тул ЦЕГ-тай хамтарсан санхүүгийн хяналт шалгалтыг 2025 оны 02 дугаар сарын 25-аас 03 дугаар сарын 24-ний өдрүүдэд хийсэн. Хяналт шалгалтаар дараах зөрчил илэрсэн:

2022-2024 онд цахим бүртгэлд бүртгэсэн төлбөртэй тусламж үйлчилгээний орлого болох 527,875,000 төгрөгийн ор хоногийн төлбөрийг иргэдийг ‘цагтаа ирээгүй’, өөрөөр хэлбэл эмнэлэгт хэвтээгүй гэж цуцалснаас 478,970,000 төгрөгийн цуцлалт хуурамч, өөрөөр хэлбэл иргэдийг эмнэлэгт хэвтэн, орны төлбөр төлсөн байхад хэвтээгүй хэмээн бүртгэлийг цуцалсан байна. Энэ их мөнгөө СЭМҮТ -дарга нар нь доод ажилтнуудтайгаа хуйвалдаад бэлнээр гаргаж авдаг, хувийн дансанд шилжүүлж авдаг нь эхний байдлаар тогтоогдоод одоо эрүүгийн хэрэг үүссэн шалгагдаж байна. Энэ нь нэг хоёрхон жил үргэлжилсэн биш, таваас дээш жил үргэлжилж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарт муугаар нөлөөлж, эмч ажилчдын зүрх сэтгэл мохож ажлын байраа орхих хэмжээнд хүргэжээ.

2025 оны 06 дугаар сарын 30-нд, 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нэр бүхий иргэд Эрүүл мэндийн сайдад  болон АТГ -д хандан СЭМҮТ-ийн удирдлагын үйл ажиллагаа, хүний нөөцийн томилгоо, сонгон шалгаруулалт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон ‘Эрүүл Монгол хүн’ хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой гомдол ирүүлсэн АТГ-аас ЭМЯ-нд шалгуулахаар шилжүүлсэн.  Энэ асуудлыг ЭМЯ -ны Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар, Эмнэлгийн тусламжийн бодлогын газар болон Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн холбогдох албан хаагчид орсон баг 2025 оны 07 дугаар сарын 08-25 өдрүүдэд хянан шалгах ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалтаар дараах зөрчил илэрсэн. Үүнд:

‘Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой зөрчил’

‘Эрүүл монгол хүн’ арга хэмжээг хэрэгжүүлэх 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрх СЭМҮТ-д 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс шилжин ирсэн ч арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөө болон үйл ажиллагааны удирдамж, төсвийн задаргааг арга хэмжээ тус бүрээр батлаагүй. Тэгсэн хэрнээ ‘Эрүүл монгол хүн’ арга хэмжээг хэрэгжүүлэх хүний нөөцийн сонгон шалгаруулалт хийхгүйгээр ‘Сэтгэц нийгмийн сэргээн засах төв’-ийн ажилтан гэх 14 иргэнтэй СЭМҮТ-ийн захирал нь хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Гэрээт 14 иргэний 5 нь сэтгэцийн эмч, сувилагч, сэтгэл судлаач зэрэг мэргэжилтэй, харин бусад нь зам гүүрийн техникч, барилгын инженер, орчуулагч зэрэг мэргэжлийн шаардлага хангаагүй буюу мэргэжлийн талаарх нотлох баримтгүй байна. Гэрээт 14 иргэний 10-тай нь санхүүжилтийн эрх шилжүүлсэн тушаал гарахаас өмнө гэрээ байгуулж, 1-3 дугаар сарын цалинд 70.7 сая төгрөг олгосон байна. Мөн санхүүжилтийн эрх шилжүүлсэн тушаал хүчингүй болсон (2025.06.12)-оос хойш 248.0 сая төгрөгийн 40 гүйлгээ гаргасан.

Гэтэл, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан СЭМҮТ-ийн бүтцэд ‘Сэтгэц нийгмийн сэргээн засах төв” гэж нэгж байхгүй, мөн энэ нь улсын бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хуулийн этгээд биш байна.

‘Сэтгэц нийгмийн сэргээн засах төв’-ийн үйл ажиллагаа явуулахад зориулж ажлын байр түрээслэх 82.5 сая төгрөгийн худалдан авах ажиллагааг 2025 оны 06-07 дугаар сард 3 удаа зарласан ба тендер шалгаруулалтаас өмнө буюу 2025 оны 05 дугаар сард иргэн Б.З ‘үл хөдлөх хөрөнгө түрээслэх тухай’ гэрээг хийсэн. Гэрээг СЭМҮТ-ийг төлөөлж хуулийн зөвлөх, хүний нөөцийн ажилтан С.О.гэх иргэн байгуулсан боловч тус төвд ийм ажилтан байхгүй (хүний нөөцийн системд бүртгэлгүй, албан тушаалд томилсон шийдвэргүй), төвийг төлөөлөх эрхгүй иргэн байна.

Төвийн удирдлагын болон санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил:

Зарим удирдах албан хаагчдыг сонгон шалгаруулалтгүйгээр, удирдах албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаагүй хүнийг албан тушаалд томилсон байна. Тухайлбал, Удирдлагын зөвлөлийн 9 гишүүний 5 нь Албан тушаалын тодорхойлолтын шаардлагыг хангахгүй, 2 нь хувийн хэргээ бүрдүүлээгүй тул шаардлага хангаж байгаа эсэхийг баталгаажуулах боломжгүй байна

Удирдлагын зөвлөлийн гишүүдэд хүндийн нэмэгдэл, ур чадварын нэмэгдэл зэрэг 24.9 сая төгрөгийн хууль бус нэмэгдлийг 2025 оны эхний хагас жилийн байдлаар олгосон байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж, шаардлага хангаагүй олон зөвлөх ажиллуулж, цалингийн зардалд нь 2025 оны эхний хагас жилийн байдлаар 22.4 сая төгрөг зарцуулжээ,

Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зөрчил:

Төвийн хэмжээнд амбулаторид зөвхөн 1 эмч сэтгэл заслын үзлэг, оношилгоо  хийж байгаагаас амбулаторийн сэтгэл заслын тусламж үйлчилгээний хүлээгдэл ажлын 29 хоног, стрессийн шалтгаант сэтгэцийн эмгэг судлалын клиникийн хүлээгдэл 2025 оныг дуустал дүүрсэн байгаа ба үүнд ямар нэгэн зохицуулалтын арга хэмжээ аваагүй байна.

2024 он, 2025 оны эхний хагас жилийн байдлаар эмнэлгийн нас баралтын 20 хувьд оношийн зөрөө гарсан

Төвийн хэмжээнд удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал, хүний эрхийг ноцтойгоор зөрчих тохиолдол их байна. Тухайлбал,

  • эмчлүүлэгч нарт хоолны илчлэг, хүрэлцээ хангалтгүйн улмаас хоол тэжээлийн дутал, жингийн алдагдалд өртөх эрсдэлтэй (жишээ нь, Сэтгэцийн эмгэг судлалын II клиникийн хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчийн 80%-д сүүлийн 1 сарын хугацаанд жингийн алдагдал дунджаар 2.85 кг байна).
  • Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн стандартын дагуу насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тасгийн бие засах газарт 10 эмэгтэй/15 эрэгтэйд 1 суултуур байхаар заагдсан байхад тус эмнэлгийн Сэтгэцийн эмгэг судлалын тасгуудад 53 ортой боловч 1 суултуур бүхий 1 бие засах газар дундаа хэрэглэдэг
  • Сэтгэцийн эмгэг судлалын 53 оронд зарим үед 70-80 хүн хэвтүүлэх, 1 орон дээр 2 хүн, зарим тохиолдолд газар хэвтүүлэн эмчлэх зэрэг тохиолдол гардаг гэж хэвлэлийн бага хурлаар мэдэгдлээ.

Previous Post

Дэнжийн мянгын дулааны станц барих нэгж талбарын газар чөлөөлөлт дуусах дөхөж байна

Next Post

Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Next Post
Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Улаанбаатар хотын угсармал орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-30
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

2026-04-30
Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсан сэдэв дуулиан тарив

Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсан сэдэв дуулиан тарив

2026-04-30
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-30
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-04-29
Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

2026-04-29
1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

2026-04-29
Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.