• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

2025 оны Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-30
Ангилал: Бусад мэдээ
2025 оны Наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх боловч баруун аймгуудын нутгаар илүү халах төлөвтэй байна. Хур тунадас баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Иймд нийт нутгаар халж хуурайшилт нэмэгдэх хандлагатай байгаа тул ард иргэдэд анхааруулахад аялал зугаалгаар явж байхдаа гал түймрийн аюулаас сэргийлэхийн зэрэгцээ үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадасны хувьд Баян-Өлгий, Увс, Ховдын нутаг, Говь-Алтайн ихэнх, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.  Агаарын температур нэгдүгээр арав хоног, гуравдугаар арав хоногийн дунд үеэс хойш ихэнх нутгаар олоон жилийн дунджаас ялимгүй 0.5-1.5°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн хагас үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 30 градус давж халах төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсч нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.

Төвийн аймгуудын нутгаар.:Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадасны хувьд нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.  Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар олоон жилийн дунджаас ялимгүй 0.5-1.5°С–аар сэрүүн байх бол хоёрдугаар, гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоног болон хоёдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, зарим үед борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дулаан, хур тунадас Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд олон жилийн дунджаас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Нэг, хоёрдугаар арав хоногийн дүгээр арав хоногийн ихэнх хугацаанд дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсч болзошгүй байна.

Previous Post

ГАНГИЙН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР ӨВӨРХАНГАЙ, БАЯН-ӨЛГИЙ, ӨМНӨГОВЬ, ХОВД, ДОРНОГОВЬ АЙМГУУД ИХ ЭРСДЭЛТЭЙ БАЙНА

Next Post

Вьетнам улстай авлига, албан тушаалын гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хамтран ажиллана

Next Post
Вьетнам улстай авлига, албан тушаалын гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хамтран ажиллана

Вьетнам улстай авлига, албан тушаалын гэмт хэрэг болон хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр хамтран ажиллана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-07-10
“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дах тоглогч боллоо

“The MongolZ” багийн Мzinho BC.Game багийн тав дахь тоглогч боллоо

2026-07-10
Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын VII сарын 10-ны өдрийн хөтөлбөр

2026-07-10
У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр 21 баримт бичигт гарын үсэг зурлаа

2026-07-10
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хөвсгөл, Булган, Архангайн нутгаар их хэмжээний бороо орно

2026-07-10
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал үргэлжид ирэх сайн

2026-07-10
Маргааш 10:00 цагт эхлэх хүчит бөхийн барилдааны нэгийн давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой

Маргааш 10:00 цагт эхлэх хүчит бөхийн барилдааны нэгийн давааг үнэ төлбөргүй үзэх боломжтой

2026-07-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.