• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхий сайд У.Хүрэлсүх түрүү соёолонгийн галаар зочилж, уралдаанч хүүд бугуйн цаг бэлэглэв

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-07-14
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх түрүү соёолонгийн галаар зочилж, уралдаанч хүүд бугуйн цаг бэлэглэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Үндэсний их баяр наадмын соёолон насны морьдын уралдааныг үзэж сонирхлоо.

Дараа нь, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёолон насны морьдын уралдаанд түрүү авсан уяачийн галд зочилж, морь унаач хүүхдэд гарын бэлэг гардуулж, тус галынханд баяр хүргэв. Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн Үндэсний их баяр наадмын соёолонгийн уралдаанд 197 хурдан хүлэг шандас сорьсноос Монгол Улсын тод манлай уяач Т.Галбадрахын хонгор халзан үрээ түрүүлж, төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүллээ.

Тод манлай уяач Т.Галбадрах унаган адуу хонгор халзан соёолон үрээгээ өнөөдөр Хөвсгөл аймгийн Рашаант сумын А.Билигүүдэйгийн нэр дээр уяанаасаа мордуулжээ.

Түрүү магнай хонгор халзан соёолонг 292 дугаартай, долоон настай Пүрэвсүрэнгийн Пүрэвбат хүү унаж хурдлуулсан байна.

Ерөнхий сайд хүүг өхөөрдөн өвөр дээрээ суулгаж, цөөн хором хөөрөлдөв. Хүү ам бүл тавуулаа, айлын том хэмээгээд 200 мянган төгрөгийн цалин авдгаа сонирхуулав. Ерөнхий сайд хүүд гарын бэлгээ өгч, бэлгэн дотроосоо бугуйн цаг заан “Энэ цагийг чамд өгч байгаа юм шүү. Чи хүнд өгөлгүй хадгалж байгаа том болохоороо зүүгээрэй” гэв. Гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй яриа өрнүүлсэн П.Пүрэвбат хүү даагаа унана хэмээн ажилдаа гарлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол хүн морьтойгоо дэлхийн талыг эзэлсэн,  монгол морио үеийн үед дээдэлсээр ирсэн. Цаашид ч дээдлэн хүндэлж явах учиртай. Миний хувьд монгол адууг хил давуулан худалдаалахын эсрэг байдаг. Тэр бодлогоо ч баримтлах болно. Уяачид, унаач хүүхдүүддээ олон, олон жил төрийн наадамдаа торгон жолоогоо өргүүлж түмэн олноо баясгаж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баярлуулж яваарай” хэмээн ерөөл өргөв.

Previous Post

Шинэ аварга Н.Батсуурьт “Ланд крузер-200” автомашин гардуулан өглөө

Next Post

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийг гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд бүү тоглуулаарай

Next Post
Бага насны хүүхдийг хараа хяналтгүй бүү орхи

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийг гол мөрөн, нуур, цөөрөм, тогтоол усны орчимд бүү тоглуулаарай

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.