• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Анх байр авч буй залуу хосууд барилгын компаниудын шуналтай уралдана

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-04-15
Ангилал: Засгийн газар, Тод мэдээ, Эдийн засаг
Анх байр авч буй залуу хосууд барилгын компаниудын шуналтай уралдана

Ипотекийн зээл нь иргэдийг орон сууцжуулах нэрийн дор барилгын компаниудын халаасыг зузаатгасаар ирсэн. Сайд Л.Энх-Амгалан ипотекийн зээл олголтын нөхцөлийн талаар 04 сарын 20-ноос өмнө нийтэд мэдээлнэ гэсэн. Өмнө нь 400-500 тэрбум төгрөгийн санхүүжилттэй явж ирсэн хөтөлбөр дахин 500 тэрбумаар нэмэгдэж, нэг их наяд төгрөгт хүрэх сураг дуулдаж байна. Гэвч энэ мөнгө яг хэнд зориулагдах бол.

Албаныхны мэдээлснээр, хөтөлбөрийн ихэнхийг орон сууц анх удаа авч буй гэр бүлд зориулах гэнэ. Сайхан сонсогдох хэдий ч ийм амлалтаар барилгын үнийг хөөсрүүлж, иргэдийг илүү их өрөнд унагачих вий гэсэн хардлага нийгэмд үүсэж байна.

Өмнө нь ипотекийн зээлийн хүүг бууруулсан ч иргэдийн төлөлт буураагүй. Жишээлбэл ипотекийн зээл найман хувийн хүүтэй байхад зээл авсан иргэд сард 400-600 мянган төгрөг төлдөг байсан. Зургаан хувь болгож бууруулахаар уг нь төлөлт багасах ёстой. Гэтэл метр квадратын үнэ нэмэгдэж, иргэдийн зээлийн сарын төлөлт дээр 100-150 мянган төгрөг нэмэгдсэн. Энэ бол бодит жишээ. Товчхондоо иргэд хохирч, барилгын компаниуд хожсон гэсэн үг. Тиймээс барилгын компаниудад зориулсан ипотек хийж болохгүй.

Нийлүүлэлттэй уялдаагүй ипотекийн хөтөлбөр бол нүдээ аниад замын хажуугаар алхаж буйтай адил. Үүнийг эрх баригчид өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн. Шинэ хөтөлбөр нь орлого, төлбөр хоёрыг уялдуулсан байх ёстой. Эмх замбараагүй санхүүжилтээс болж барилгын метр квадратын үнэ өсөхөд хүрвэл зөвхөн иргэд биш улсын төсөв хохирох нь гарцаагүй юм.

Чанцалын Бэлгүүтээ

Previous Post

Прокурор асан Э.Амарбатын авлигын хэргийг шүүж байна

Next Post

Гараас гарт, Морин өртөө

Next Post
Гараас гарт, Морин өртөө

Гараас гарт, Морин өртөө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

2026-10-22
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

2026-10-22
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 3 градус дулаан байна

2026-10-22
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөлөө

2026-10-21
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

Гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сард багтаан олгоно

2026-10-21
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-21
Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

Насанд хүрээгүй хүүхдүүд жолоо барьж, зургаан хүн нас баржээ

2026-10-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.