• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Н.Учрал: Надад баримт байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-04-09
Ангилал: Бусад мэдээ, Улс төр
Н.Учрал: Надад баримт байна

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаар Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал мэдээлэл өглөө. 

Төгрөг нуурын орд Х.Баттулгатай хамааралтай талаар би өмнө нь мэдээлсэн. УИХ-ын гишүүн Х.Баттулгад тайлбар мэдээлэл өгөх долоо хоногийн хугацаа өгсөн. Гэтэл бидэнд Төгрөг нуурын орд өөрт нь хамааралтай эсэх талаар тодорхой хариу өгөөгүй. Х.Баттулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн байсан. Гэхдээ Төгрөг нууртай холбоотой ямар нэгэн зүйл хэлээгүй гэж ойлгож байна. Тэрбээр намайг Төгрөг нууртай хамаатай гэдгийг нотолж чадах юм бол 100 хувь аваарай гэсэн байна.

Тиймээс УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг шүү. Намайг нотол гэсэн учир би нотолж байна. 

2006 онд Төгрөг нуурын орд газрын 90 хувийг УИХ-ын гишүүн Х.Баттулга, 10 хувийг нь Я.Батсүх эзэмшдэг компани болохыг нотолсон баримт байна. Мөн Х.Баттулгын төрсөн охин Х.Намууны компанид хувьцаагаа дамжуулан мөн үндэстэн дамнасан компаниар дамжуулан 250 сая ам.доллараар зарсан болохыг нотолж байна. Хонконгийн бирж дээр байгаа 507-р нүүр баримтад бүх мэдээлэл нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно. Энэ 507 баримт дотор хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын тооцоо, ТЭЗҮ зэрэг бүх мэдээллийг нарийвчлан агуулсан байгаа. Энэ 507 баримт дотор Х.Баттулга өөрөө сайд байхдаа өөрийнхөө компанитай буюу өөрөө, өөртэйгөө гэрээ байгуулсныг харж болно гэв.

ВАЛЮТЫН НӨӨЦ 5 ТЭРБУМ ДОЛЛАР БАЙНА 

Сангийн сайд Б.Жавхлан: 

Нэгдүгээр улирлын экспортын мэдээ эцэслэж гарлаа. Ямартай ч өнгөрсөн сарын экспорт өмнөх саруудаасаа нэмэгдэж гарсан.  Нэгдүгээр сард 200 сая ам.доллар, хоёрдугаар сард 248 сая ам.доллар, гуравдугаар сард 253 сая ам.долларын экспорт тус тус хийлээ. Валютын нөөц таван тэрбум ам.доллар байна.

Ирэх долоо хоногуудад экспортыг нэмэгдүүлэхдээ боомт руу чиглэсэн арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна. 

Гашуунсухайт-Ганцмод, Ханги, Шивээхүрэн гэсэн гурван боомтоор гол экспортууд явж байгаа. Үүн дээр Булган, Бичигт орно. Боомт бүрт нөхцөл байдал өөр, өөр байна. Гашуунсухайт- Ганц мод боомт бол биржээс 100 хувь хамааралтай. Тэгэхээр биржээр арилжаа олигтой нэмэгдэхгүй байна. Боомтууд дээр овоорсон овоолгоос шалтгаалж байна. Өмнө нь нүүрс худалдан авсан худалдан авагч нар алдагдалд орж, нүүрсний үнэ унаснаас үүдэж цаашаа дахин гаргах боломжгүй байдалтай байгаа. Энэ нөхцөл байдлыг арилгахаар бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Боомтууд дээр дотоодын хөрөнгө оруулагч нар эзэмшдэг нүүрсний уурхай нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд цаашид өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ингэхийн тулд НӨАТ, АМНАТ-тай холбоотой  өртгийг  бууруулах тал дээр анхаарахыг хүсч байгаа.

Мөн төмөр замын тарифыг шат дараатай бууруулж байгаа. Энэ ч утгаараа төмөр замын тарифыг авто тээврийн үнэ хөлснөөс бага байх, дахин өртгийг бууруулах шаардлагыг Зам, тээврийн хөгжлийн яаманд өглөө. 

Орон нутаг, ялангуяа говийн аймгуудад экспортын замуудыг зогсоох шийдвэрийг гаргаад байгаа. Энэ нь  экспортод нөлөөлж байна. Биетээр экспортолж чадахгүй, хориг үүссэн овоолгууд байна. Өөрөөр хэлбэл, 30-60 сая төгрөгийн экспортын овоолгууд түгжигдсэн үйлдвэрүүд байна. Уг асуудлыг мөн шалгаж, шийдвэрлэнэ гэж хэллээ.

Эх сурвалж: news.mn

Previous Post

Испанийн Рамасса клуб Монголд нөхөрсөг тоглолт хийнэ

Next Post

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Next Post
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

2026-07-20
Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

2026-07-20
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлууд

2026-07-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2026-07-20
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-07-20
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-20
Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

2026-07-17
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.