• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-01-31
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Эдийн засаг
Европын Төв банк бодлогын хүүгээ бууруулжээ

Еврог гүйлгээнд ашигладаг 20 улсын төв банк болох Европын Төв банк пүрэв гарагт бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр бууруулж, 2.75 хувь болголоо.

Шинжээчдийн урьдчилан таамаглаж байснаар Төв банк бодлогын хүүгээ дөрөв дэх удаагаа дараалан бууруулсан бөгөөд Франкфурт хотод төвтэй тус банк өнгөрсөн зургаадугаар сараас хүүгээ бууруулснаас хойших тав дахь шийдвэр юм.

Бодлогын хүүг бууруулснаар зээл олголт нэмэгдэх тул тус банк олон асуудлыг нэгэн зэрэг зохицуулах алхмыг хийж байна. Энэ нь өсөлтийг дэмжих боловч инфляцыг хөөрөгдөх магадлалтай. Хэдийгээр инфляц 2022 оны 10 дугаар сард дээд цэгтээ буюу 10.6 хувьд хүрч байсантай харьцуулахад буурсан боловч эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалж 2 хувийн зорилтот түвшнээс дээгүүр хэвээр байгаа бөгөөд 12 дугаар сард 2.4 хувьд хүрч өсжээ.

Евро бүсийн эдийн засаг зогсонги байдалд ороод байгаа нь Германы эдийн засаг хоёр дахь жилдээ дараалан агшсантай холбоотой. Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард мэдэгдэхдээ, эдийн засаг 2024 оны сүүлчээр зогсонги байдалд орсон хэдий ч сэргээхийн тулд хүчин чармайлт гаргана гэлээ. Ойрын хугацаанд өсөлт сул хэвээр байх төлөвтэй байна гэж тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Европын Төв банкны шийдвэр нь АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээснээс эрс ялгаатай байна. Эдийн засгийн өсөлт Европынхоос илүү байгаа тул Ерөнхийлөгч Дональд Трампын шахалтаас үл хамааран хүүг дахин бууруулах гэж яарахгүй байгаагаа Америкийн мөнгөний бодлого боловсруулагчид мэдэгджээ.

Эх сурвалж: БРЮССЕЛЬ, 2025 оны нэгдүгээр сарын 31 /AFP/.

Previous Post

Хаврын улиралд цаг агаар ямар байх вэ?

Next Post

Ард түмнийг хуурч цахилгааны үнийг дөрөв дахин нэмсэн Т.Доржханд сайд огцрох ёстой

Next Post
Т.Доржхандын гол дүрд нь тоглож буй эрчим хүчний реформ

Ард түмнийг хуурч цахилгааны үнийг дөрөв дахин нэмсэн Т.Доржханд сайд огцрох ёстой

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.