• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Румыний ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүй болгосныг эсэргүүцжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-01-13
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Улс төр
Румыний ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүй болгосныг эсэргүүцжээ

Румын улсын нийслэл Бухарест хотод Ардчиллын төлөөх жагсаал нэртэй олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн ажиллагаа болсон тухай Agerpres агентлаг мэдээлэв.

Жагсаалд оролцогчид ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүчингүй болгосон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг цуцлах, Ерөнхийлөгч Клаус Йоханнисын бүрэн эрхийг үргэлжлүүлэхийг шаарджээ. Жагсаалыг Румынчуудын нэгдлийн төлөөх эвсэл-ээс зохион байгуулсан байна. Румынчууд өнөөдөр эрх чөлөө, ардчиллын төлөө хамгийн том жагсаалд нэгдлээ гэж эвслийн удирдагч Жорж Симион мэдэгджээ. Уг жагсаалд 100 мянга гаруй хүн оролцсон байна.

Бидний тавьсан шаардлагыг биелүүлэх хүртэл Бухарест болон бусад хотод жагсаалаа үргэлжүүлнэ гэж Ж.Симион хэлжээ.

Бухарест хотод цугласан хүмүүс Румыний төрийн далбааг барьж, вувузела бүрээ үлээж, засгийн газар, ерөнхийлөгчийг эсэргүүцсэн уриа лоозон хашхирч байжээ. Жагсагчид хотын гудамжаар алхаж засгийн газрын байр, төрийн тэргүүний ордны гадна ирсэн байна. Жагсагчдын цувааг цагдаа, жандармерийнхан дагалдан явжээ. 10 гаруй цаг үргэлжилсэн жагсаалын үеэр ноцтой зөрчил гараагүй байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 24-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд бие даан нэр дэвшигч Кэлин Жоржеску 22.94 хувийн саналаар ялж, барууны төвч үзэл баримтлалтай Румынийг аврахын төлөөх холбоо-ны дарга Елена Ласкони 19.18 хувийн саналаар хоёрдугаарт оржээ.

Тэд 12 дугаар сарын 8-нд явуулахаар товлосон хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөх ёстой байсан боловч 12 дугаар сарын 6-нд Румыний Үндсэн хуулийн цэцээс санал хураалт, сонгуулийн сурталчилгааг дахин явуулах нь зүйтэй гэж үзэж, шинэ төрийн тэргүүнийг тангараг өргөх хүртэл Ерөнхийлөгч Йоханнисийн бүрэн эрхийг үргэлжлүүлэх шийдвэрийг гаргасан байна. Жоржеску сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн, сонгуулийн үйл явцад ашигласан дижитал дэд бүтэц цахим халдлагад өртсөн, мөн Орос улс тус улсын эсрэг цахим ажиллагаа явуулсан гэх баримтуудыг Румыний тагнуулын албанаас танилцуулсны дараа Үндсэн хуулийн цэц дээрх шийдвэрийг гаргажээ.

Жоржеску, Ласкони нар хоёр дахь шатны сонгуулийг явуулахыг шаардсан байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг давж заалдсан Жоржескугийн нэхэмжлэлийг Бухарестын давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгожээ.

Социал демократ нам, Үндэсний либерал нам, Румыний ардчилсан холбооноос бүрдсэн эрх баригч эвслийн удирдагчид ерөнхийлөгчийн сонгуулийг тавдугаар сарын 4 (эхний шат), тавдугаар сарын 18-нд (хоёр дахь шат) явуулахаар тохиролцсон байна.
Эх сурвалж; montsame.mn
Previous Post

Өрхийн эмнэлэг маргаашаас хэвийн ажиллана

Next Post

Хорватын ерөнхийлөгчийн сонгуульд З.Миланович ялах нь тодорхой болжээ

Next Post
Хорватын ерөнхийлөгчийн сонгуульд З.Миланович ялах нь тодорхой болжээ

Хорватын ерөнхийлөгчийн сонгуульд З.Миланович ялах нь тодорхой болжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.