• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Канадын эрх баригч нам Ж.Трюдогийн халааг авах хүнийг гуравдугаар сард сонгоно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-01-11
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Улс төр
Канадын эрх баригч нам Ж.Трюдогийн халааг авах хүнийг гуравдугаар сард сонгоно

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн халааг авах хүнийг сонгох сонгуулийг ирэх гуравдугаар сарын 9-нд явуулна гэж тус улсын эрх баригч Либерал нам мэдэгджээ.

Ж.Трюдо намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорно гэдгээ даваа гарагт мэдэгдсэн юм. Тэрбээр 2015 оноос хойш Засгийн газрыг тэргүүлж байгаа бөгөөд түүний рейтинг унасан үед ийм шийдвэр гаргажээ. Инфляц болон бусад асуудлыг хэрхэн зохицуулж байгаа нь дэмжигчдийнх нь түвшин буурахад нөлөөлсөн байна.

Канадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Кристиа Фриландыг тэргүүлэх магадлалтай нэр дэвшигчээр нэрлэж байна. Ж.Трюдотой зөрчилдөж байсан К.Фриланд өнгөрсөн сард Шадар сайд, Сангийн сайдын албан тушаалаасаа гэнэт огцорсон юм. Төв банкны тэргүүн асан Марк Карни мөн сонгуульд ялах магадлалтай хүмүүсийн тоонд багтаж байна.

Канадын дараагийн Ерөнхий сайд хэн ч болсон бай Дональд Трампын засаг захиргаатай хамтран ажиллах шаардлагатай болно. АНУ-ын хилээр нэвтэрч буй “гэмт хэрэг, мансууруулах бодисны” урсгалыг зогсоохгүй бол Канадаас импортлох бүх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна гэж Д.Трамп мэдэгдээд байгаа юм.

Пүрэв гарагт CNN телевизэд ярилцлага өгөх үеэрээ Ж.Трюдо хэлэхдээ, хэрэв Д.Трамп татвар ногдуулах шийдвэрээ хэрэгжүүлбэл “Америкийн хэрэглэгчдийн Канадаас худалдаж авдаг бүх зүйл гэнэт илүү үнэтэй болно” гэжээ. Ингэхдээ тэрбээр Канадын газрын тос, байгалийн хий, мод болон бусад экспортын гол барааг хэлсэн бололтой.

ОТТАВА, 2025 оны нэгдүгээр сарын 11 /Reuters/. 

Previous Post

Нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлэхийг үүрэг болгов

Next Post

Найз бүсгүйгээ зодож, дарамталсан Ж-д эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорьжээ

Next Post
Найз бүсгүйгээ зодож, дарамталсан Ж-д эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорьжээ

Найз бүсгүйгээ зодож, дарамталсан Ж-д эрүүгийн хэрэг үүсгэж цагдан хорьжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.