• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Энхбаяр: 30 жил биеэ үнэлээд нүүр ч үгүй боллоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-11-28
Ангилал: Бусад мэдээ, Урлаг
Б.Энхбаяр: 30 жил биеэ үнэлээд нүүр ч үгүй боллоо

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2024.11.27/ хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхийн өмнө УИХ-ын гишүүн Б.Энхбаяр насаараа намын дарга хийсэн Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан тэргүүтэй улстөрчдөд хандан хатуу үг чулуудав.

Тэрбээр “Сүүлийн 20 жилд улс төрийн намын шинэчлэл, санхүүжилтийн асуудлыг идэвхтэй ярьж, өнгөрсөн парламентаар энэ реформыг хийсэн. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг амилуулах хүрээнд хийгдсэн гол шинэтгэл нь Улс төрийн намын тухай хууль. Энэ хуулийг боловсруулах хүрээнд парламентад суудалтай намууд болон суудалгүй намуудын хүрээнд ажлын хэсгийн хүрээнд олон улсын сайн туршлага нэвтрүүлж, нэлээн ардчилсан улс орнуудын парламентын загваруудаас авсан сайн хууль баталсан.  Хуулийн төслийг боловсруулах хүрээнд хоёр жил ажилласан байдаг. Энэ шинэтгэлээ хэрэгжүүлэх дээр парламентад суудалтай, суудалгүй намууд зарчмын хувьд хатуу зогсох ёстой.

Улс төрийн ньюансыг нь ойлгож байна, нуугаад яах вэ. Б.Жаргалсайхан ах гарч ирээд урд нь явж байна. Намайг хүүхэд байхад л та намын дарга байсан. Таныг намын хурлаа хийж байсныг мэдэхгүй. Таниас өөр Бүгд найрамдах намын гишүүнийг олж харж байгаагүй. Намын хурал нь хаана болж байсан юм, насаар нь намын даргаар томилчихсон юмуу. Өөрөөс нь өөр хүмүүс байдаг ч юм уу мэдэгдэхгүй.

Насаараа намын дарга болчихсон хэдэн хүн байгаад байгаа. Тэгээд биеэ үнэлдэг.

Насны эцэст энэ сайхан капиталыг биеэ үнэлэгч нэртэй дуусгавал харамсалтай л байна. Том намуудын юу ч болоод байгаа юм. Бууны нохой гэж муухай үг ш дээ. Том хүмүүсийн гар хөл болж, муу юманд ашиглагдаж, муу үйлийг гүйцэлдүүлж. 30 жил биеэ үнэлнэ гэж ямар юм байсан юм бэ?. Нэр ч байхгүй, нүүр ч байхгүй, намтар ч байхгүй.

Төлбөрөө мөнгөөр авдаг, мөнгөө дандаа төрийн зээлээр, хөнгөлөлтттэй, хугацаагүй юмаар тохирдог.

Сонгуульд орохоороо мөнгөөр, нэр хүндээр, ард түмний итгэл саналыг худалддаг ийм намуудыг цэгцлэх ёстой. Намын хурлаа хий гэдэг дээр МАН, АН, ХҮН нам асуудал байхгүй л гэж бодож байна. Сонгогчид маань хэрсүү болсон. Урагшаа харсан шинэтгэлийг жижиг сонирхлоор хойшлуулдагаа боливол яасан юм бэ. УИХ дүгнэлт хийгээсэй л гэж бодож байна” гэсэн юм.

Байнгын хорооны хуралд оролцож байсан Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан “Хүн доромжлохоо больцгоо. Чний нүүр гэж юу байгаа юм чамд. Чи л биеэ үнэлж байгаа. Чний улс төр гэж юу байдаг юм бэ. Больж үз ээ, больж үз” гэж сөрсөн юм.

УИХ-аас шинэчлэн баталсан Улс төрийн намын тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд шинэ он гарахаас урьтаж улс төрийн намууд хурлаа хийх, санхүүжилтээ ил тод болгох, төрийн бус байгууллагуудаа нээлттэй болгох зэрэг хэд, хэдэн үүрэг хүлээж буй бөгөөд хэрвээ эдгээр заалтуудыг хэрэгжүүлээгүй нөхцөлд улс төрийн намыг татан буулгахаар заасан юм.

Дээрх зохицуулалтыг улс төрийн жижиг намууд эсэргүүцэж, хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж өгөхийг паралментад суудалтай улс төрийн намуудаас шаардаж буй.

Мөн Засгийн газар жижиг намуудын талд буюу Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлээд буй.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дээрх төслийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болоод байгаа юм.

Эх сурвалж: news.mn

Previous Post

Засгийн газар хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Next Post

Улстөрчдийн саалийн үнээ ил тод, нээлттэй үйлдвэр болно

Next Post
Улстөрчдийн саалийн үнээ ил тод, нээлттэй үйлдвэр болно

Улстөрчдийн саалийн үнээ ил тод, нээлттэй үйлдвэр болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.