• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

О.Алтангэрэл: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл боловсруулж дууслаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-11-25
Ангилал: Бусад мэдээ, Засгийн газар, Улс төр, Хууль
О.Алтангэрэл: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төсөл боловсруулж дууслаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл иргэд, олон нийтээс ирүүлж буй асуултуудад цахим сүлжээгээрээ дамжуулан хариу тайлбар өглөө. Асуулт болон хариултыг доор хүргэж байна. 

–Хууль бус хөрөнгө хураах хууль чинь юу болсон бэ?

-Өнгөрсөн гурван сар гаруйн хугацаанд манай яамны залуус, МУИС, ДХИС-ийн эрдэмтэн судлаачид болон олон байгууллагын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийнхэн маш их судалгаа хийж, толгой өөд татах завгүй ажилласны эцэст Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслөө боловсруулж дуусаад маргаашнаас эхлэн бүх яамд, шүүх, прокурор, цагдаа, АТГ, хуульчдын болон өмгөөллийн холбоо зэрэг байгууллагуудаас санал авахаар илгээж байна. Засгийн газраас өргөн барьж, хэлэлцүүлж эхлэхээр энэхүү хуулиар эрх ашиг нь хөндөгдөх авилгачин, албан тушаалтан этгээдүүд эсрэг пиар, элдэв үйл ажиллагааг идэвхжүүлэх магадлалтай тул урьтаад хэлэхэд бид судалгаагаа маш сайн хийсэн, манай нийгмийн идээ бээр болсон хэсгийг цэвэрлэж цаашдаа илүү гэрэлтэй ирээдүйг бий болгохын тулд энэхүү төслөө хийсэн гэдгийг онцлох байна. Судлаачид маань адил төстэй хууль баталж хэрэгжүүлж байгаа улс орнуудад биечлэн очиж, өөрийн орны онцлогыг ч тусгаж анхдагч, томоохон хуулийн төслөө гараас гаргасан, одоо гагцхүү хууль тогтоогчдын маань чин хүсэл, зориг мэднэ.

2. Төсөвт тавьсан ерөнхийлөгчийн хоригт яагаад эсрэг санал өгсөн бэ?

-Бүлгийн хурлаар хоригийг хэлэлцэх үед дэмжсэн байр сууриа илэрхийлсэн. Чуулганд санал хураах үеэр эсрэг гарсан тул дэмжсэн санал өгсөн гэдгээ хуралдаан зохион байгуулагчид хэлж тэмдэглэлд тусгуулах хүсэлтээ амаар гаргасан болно. Энэ дашрамд дурьдахад тангараг өргөснөөсөө хойш миний бие үүргийн дагуу бүх л өдрийн чуулганд оролцож, байр сууриа илэрхийлсэн. Гэхдээ ажил, хурал давхцаж 30 орчим минут хоцорсон алдаа байгаа, цаашдаа анхаарч заснаа.

3. Хог дээр байсан хайрцагтай төрсний гэрчилгээнүүд ямар учиртай вэ?

-2018 онд буюу 6 жилийн өмнө төрсний гэрчилгээний хавтасны загварыг шинэчлэн баталсан юм билээ. Тэр үеийн үйлдвэрийн гологдолтой бүтээгдэхүүний үлдэгдлийг үйлдвэрлэгч компанийн зүгээ хаяхаар ачуулсан байж болзошгүйг шалгасан.

Өнгөрсөн долоо хоногт олон хэлэлцүүлэг, хуралд суусны дундаас Эрүүдэн шүүлтийн талаарх сонсголд оролцож байр сууриа илэрхийллээ. Сонсголын дараа хохирогчдын зарим төлөөлөлтэй уулзаж, удахгүй өргөн барих хүний эрхийн багц хуулиуддаа зарим асуудлыг тусгалаа. Албаны машинаар хүүхэд зөөсөн албан тушаалтанд хариуцлага тооцох чиглэл өгч, аймгийнхаа бүсгүйчүүдийн төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэн, гадны улсын гурван ч элчин сайдтай уулзлаа.

Эх сурвалж: tsahiur.mn

Previous Post

“Сэр залуусаа” жагсаал албан ёсоор цуцлагджээ

Next Post

ӨНӨӨДӨР: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

Next Post
ӨНӨӨДӨР: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

ӨНӨӨДӨР: УИХ дахь намуудын бүлэг хуралдана

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.