• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Тэнүүн-Огоо” компанийн ₮75 тэрбумын үнэ бүхий барилга, байгууламж, газар эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2024-09-09
Ангилал: Нийгэм
“Тэнүүн-Огоо” компанийн ₮75 тэрбумын үнэ бүхий барилга, байгууламж, газар эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд өнгөрсөн онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-ууд худалдан авах гэрээг байгуулсан байдаг.

Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай Тэмцэх Газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн. “Тэнүү-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан.

Хохирлыг барагдуулах хүрээнд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн данснаас нийт 11.9 тэрбум төгрөгийг хураан авч, 75.3 тэрбум төгрөгийн барилга, байгууламж, газар, эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авчээ. Үүнээс гадна “Skywell” загварын их багтаамжийн цахилгаан хөдөлгүүртэй 55 ширхэг автобус, цахилгаан цэнэглэх найман төхөөрөмжийг төлбөр барагдуулахаар хураан авсан болохыг нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.

Хохирлын үлдэгдэл мөнгө 1.1 тэрбум төгрөг байгаа бөгөөд тус компанийн “Daewoo BS106” маркийн 10 ширхэг автобусыг барьцаалан төлбөр барагдуулахаар хэлцэл хийсэн байна.

Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дарга Д.Отгонжаргал “Тэнүүн-Огоо” ХХК-ийн зарим хөрөнгийг авто баазуудад шилжүүлэн авлаа.

Тухайлбал БГД-ийн 20 дугаар хороонд байрлах 30 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг нэгдүгээр баазад, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо 10 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг гуравдугаар баазад, БЗД-ийн 8 дугаар хороо 25.9 тэрбум төгрөгийн хөрөнгөөр үнэлэгдэх объектыг хоёрдугаар баазад, СХД-ийн 33 дугаар хороонд байрлах 7.9 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх объектыг дөрөвдүгээр баазад тус тус шилжүүлэн аваад байна” гэв.

Previous Post

Дуучин Т.Баясгалангийн нэр дээрх барилгыг давхар худалдсанаас дунд сурагчдын хичээл тасалдахад хүрчээ

Next Post

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчиллөө

Next Post
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчиллөө

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын нэрийг Монополын эсрэг газар болгон өөрчиллөө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-05-01
НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

2026-05-01
Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

2026-05-01
Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

2026-05-01
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Тавдугаар сарын цахилгаан хязгаарлах хуваарь

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.