• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Х.Баттулгын Монголд учруулсан балгийг мартаж болохгүй”

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-06-24
Ангилал: Улс төр
“Х.Баттулгын Монголд учруулсан балгийг мартаж болохгүй”

Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2024.06.24/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Үндэсний эвслээс Хангайн бүсийн дөрөвдүгээр тойрогт Д.Ганболд, Э.Саранцэцэг, Б.Чинзориг нар нэр дэвшиж буй. Орхон аймгийнхан хэнийг сонгож, хэнтэй цаашдын дөрвөн жилд хамтран ажиллах вэ гэдгээ анхаарч, хамтран шийдье. Үндэсний эвсэл энэ тойрогт хоосон үлдээсэн таван сонголт дээр хэнийг дэмжих вэ гэдэг нь маш чухал. Эрдэнэт хотын уугуул УИХ-ын гишүүн Д.Батлуттай сүүлийн 15 жил хамтран ажиллаж байгаа. Нутгийнхны хандлага хэн дээр байгааг нь харахаар яах аргагүй УИХ-ын гишүүн Д.Батлут байгаа. Хангайн бүсэд нутаг нутгийнхаа гаралтай УИХ-ын гишүүдийг илүү дэмжих хандлагатай байна. Жишээлбэл, Хөвсгөлд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг түлхүү дэмжиж байна. Өнөөдөр Эрдэнэт хотод ажиллаж байна. Нэг сэтгэл гонсоймоор асуудал байна. Х.Баттулга гэж нөхөр өнгөрсөн хугацаанд төр ажиллаж байхдаа Монголд учруулсан балгийг хэзээ ч мартаж болохгүй. Яагаад тэр нөхөр энэ тойрогт нэр дэвшиж байгааг эрдэнэтчүүд асуухгүй байна вэ. Би бол маш сайн мэднэ. Монголын төрд төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа Монголыг элгээр нь хэвтүүлж, Монгол хожоогүй. Зөвхөн ОХУ хожиж ирсэн.

Энэ хүний дотоод сэтгэл зүрхэнд Монголд байдаг гэдэгт асар их эргэлздэг. Хийсэн болгоных нь гор, үйлийн үрийг яриад барахгүй. Хэдэн арван тэрбумаар Сайншандын аж үйлдвэрийн парк барина гээд нохойн замаар оруулав.

Төмөр зам барина гээд хэдэн зуун тэрбум төгрөгийг нохойн замаар орууллаа. Энэ нөхөр “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар энэ тойрогт нэр дэвшиж байна. Хоёрт, Эгийн голын усан цахилгаан станцыг гацаах зорилготой гэж харж байна. Тэр өнгөрсөн хугацаанд төр засгийн удирдлагуудтай ярьж байгаа нь Эгийн голын усан цахилгаан станц. Сайншандын аж үйлдвэрийн паркийг барина гэж байгаад хулгай хийгээд дууссан. Тойрон хүрээлэгчид нь гадаад руу зугтааж, ял авах нь ялаа авсан. Хэдэн зуун тэрбум төгрөгийг зарцуулсан бэ. Өнөөдрийн төрийн тэргүүн Эгийн голын усан цахилгаан станцыг барьж, ашиглалтад оруулахаар эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Х.Баттулга энэ төслийг л зогсоох зорилготой. Энэ нь ОХУ-д л ашигтай. Ердөө л тэр. Тэгэхээр Эрдэнэтчүүд эх оронч сонголт хийхийг хүсч байна” гэв.

Previous Post

Ирэх даваа гарагаас халуун ус хязгаарлах байршил

Next Post

‘Яармагийн шинэ гүүрийг тэнэг инженер барьсан гэнэ, тэр нь би байна’

Next Post
‘Яармагийн шинэ гүүрийг тэнэг инженер барьсан гэнэ, тэр нь би байна’

'Яармагийн шинэ гүүрийг тэнэг инженер барьсан гэнэ, тэр нь би байна'

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

Дараах замуудыг хааж, шинэчлэнэ

2026-08-07
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-08-07
Өнөөдөр тэргүүн дагуул одтой, улаан бич өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-07
Наршилтаас сэргийлэх зөвлөмж

Улаанбаатарт +30 градус дулаан байна

2026-08-07
“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэ

2026-08-06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-08-06
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 29 хэм дулаан байна

2026-08-06
Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

Зүүн азийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад эхэллээ

2026-08-05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн 38 настай эмэгтэйг шалгаж байна

2026-08-05
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.