• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

2020 оны сонгуульд модон жорлон ярьж гарсан Ч.Ундрам одоо ч МОДОН ЖОРЛОН ярьсаар байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-06-20
Ангилал: Тод мэдээ, Улс төр
2020 оны сонгуульд модон жорлон ярьж гарсан Ч.Ундрам одоо ч МОДОН ЖОРЛОН ярьсаар байна

УИХ-ын сонгуулийн 5-р тойрог буюу Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудад нэр дэвшигч Чинбатын УНДРАМ тэргүүтэй зарим  эмэгтэй гишүүд 2020 оны сонгуулиар сургууль, цэцэрлэгийг нүхэн жорлонгүй болгон гэж гишүүн болсон. “МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт улсын хэмжээнд сургууль цэцэрлэгийн модон жорлонг бүрэн шийдэх саналыг оруулж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан.  819 сургууль, цэцэрлэг, дотуур байрыг ариун цэврийн өрөөтэй болгоход шаардагдах төсөв шийдэгдэхээр болсон, ойрын 2 жилд энэ асуудлыг бүрэн шийдэж дуусна” хэмээн хэвлэлээр нэг мэдэгдэж байв.

Харамсалтай нь Ч.Ундрам гишүүнийг ингэж ярьснаас хойш 4 жил өнгөрсөн ч өнөөдөр МОДОН ЖОРЛОН ярьсаар байна.

Угтаа бол МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн 1.4.20-т “Нүхэн жорлонтой бүх цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн өрөөтэй болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ” гэсэн боловч  2024 оны УИХ-ын сонгуульд МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 1.3.15-т “Нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ” хэмээн уг заалтыг үг үсэггүй адилхан амлажээ. Өөрөөр хэлбэл,  МАН-ын “модон жорлонг халах”  амлалт буюу мөрийн хөтөлбөр биелсэнгүй.

Үүнийг ч Ч.Ундрам гишүүн батлан тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзах уулзалтын үеэр  “Дотуур байранд амьдардаг малчны хүүхдүүд шөнө, орой модон жорлон руу явахгүйн тулд үдээс хойш шингэн юм уухаа больчихдог. Тийм учраас малчны  хүүхдийн  эрүүл, аюулгүй орчинд сурч, амьдрах эрхийг хамгаалахын төлөө зүтгэж яваа УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг сонгохоор төвийн бүсийн сонгогчид сонголтоо хийж байна.” хэмээн “попорч” явна.

Тэдэнд өнгөрсөн 4 жилийн хугацаанд энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх эрх мэдэл нь ч байсан, төсөв нь ч байсан.  Гэтэл тэд өнөөдөр дахин нүхэн жорлон ярьсаар байна.

Энэ чухал асуудлыг тэд ярих ёстой. Гэтэл манай улс төрчид зөвхөн сонгууль болохоор л ярьдаг.

Arslan.mn

https://www.arslan.mn/politics/party/657587.shtml

Previous Post

Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барьж эхэллээ

Next Post

Л.НИНЖЖАМЦ: ЭЭЖҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙНХЭЭ ДУУ ХООЛОЙГ ХҮРГЭНЭ

Next Post
Л.НИНЖЖАМЦ: ЭЭЖҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙНХЭЭ ДУУ ХООЛОЙГ ХҮРГЭНЭ

Л.НИНЖЖАМЦ: ЭЭЖҮҮД, ЭМЭГТЭЙЧҮҮДИЙНХЭЭ ДУУ ХООЛОЙГ ХҮРГЭНЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

2026-09-01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 31 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-01
Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

2026-08-31
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-31
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2026-08-31
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Дэлгэрүүлэгч одтой, улаагчин үхэр өдөр

2026-08-31
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +27 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-08-31
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.