• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Рок-н-роллын хатан хаан дуучин Тина Тёрнер 83 насандаа таалал төгслөө

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2023-05-25
Ангилал: Нийгэм
Рок-н-роллын хатан хаан дуучин Тина Тёрнер 83 насандаа таалал төгслөө

“Рок-н-роллын хатан хаан” гэгддэг Америкийн дуучин Тина Тёрнер 83 насандаа өвчний улмаас таалал төгссөнийг түүний төлөөлөгч мэдэгдлээ.

Тэрээр сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн асуудалтай байжээ. Тэрээр цус харвалт, хорт хавдар, бөөрний дутагдалтай тэмцэж байлаа.

“Хөгжим, амьдралын хязгааргүй хүсэл тэмүүллээрээ тэрээр дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчдийг байлдан дагуулж, ирээдүйн оддод урам зориг өгч байв. Бидэнд томоохон өв болох өөрийн дуу хөгжмийг үлдээсэн эрхэм найзтайгаа салах ёс гүйцэтгэж байна.” хэмээн түүний Инстаграмд бичжээ.

Тинагийн карьер 1960-аад оноос эхэлсэн ч тэрээр 1972 онд тайзны анхны хамтрагч, нөхөр Айк (Ike & Tina Turner)-тай хамтран Proud Mary хамтлагийн Creedence Clearwater Revival дууны ковер дуугаар анхны Грэммигээ авч байжээ.

Тина карьерынхаа туршид Грэммийн нийт найман шагнал хүртэж, хоёр удаа буюу анх 1991 онд нөхөр Айкийн хамт, хоёр дахь удаагаа 2021 онд соло уран бүтээлчийн хувиар Рок-н-роллын алдрын танхимд багтсан байна. 1978 онд Тина, Айк хоёр гэрлэлтээ цуцлуулжээ. 1970-аад оны Америкт ганц бие хар арьст эмэгтэй амжилтад хүрнэ гэдэгт итгэх хүн ховор байв. Гэвч түүний хүчирхэг хоолой, онцгой хөдөлгөөн нь удалгүй рок-н роллын хатан хаан болгон алдаршуулжээ.

1984 онд бичигдсэн “What’s Love Got to Do With It” сингл нь Тина Тёрнерийн хамгийн их хит болж чадсан төдийгүй дэлхийн хөгжмийн өвийн нэг хэсэг болсон байна.

Супермодель Наоми Кэмпбелл “Амгалан нойрс доо домогт хатан хаан минь. Тань шиг хүн дахин төрөхгүй. Тантай хамт өнгөрүүлсэн дурсамжаа нандигнах болно” гэж бичжээ. Дуучин Бейонсе, Жанет Жексон, Жанел Мона, Рианна нар ч Тина Тёрнерт хүндэтгэл үзүүлж, түүний амьдрал, дуу хөгжим тэдэнд хүчтэй нөлөө үзүүлсэн тухай бичсэн байна.

30 жилийн турш дэргэд нь байсан Тина Тернерийн менежер Рожер Дэвис түүнийг байгалийн бүхий л хүчийг шингээсэн өвөрмөц хүн хэмээн нэрлэжээ. Тэрээр “Би түүнтэй 1980 онд танилцсан. Эхний өдрөөсөө л тэр өөртөө маш итгэлтэй харагдаж билээ. Би түүнийг маш их санах болно” гэжээ.

Эх сурвалж: ВВС

Previous Post

‘Маск’ продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг алдарт эхийн одон авлаа

Next Post

Улсын нэгдүгээр төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ

Next Post
Улсын нэгдүгээр төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ

Улсын нэгдүгээр төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 200 дахь мэс заслаа амжилттай хийлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Тажикистан Улсын Соёлын сайд Сатториён Матлубахон Амонзодаг хүлээн авч уулзлаа

2026-07-20
Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо

2026-07-20
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны хязгаарлалт хийж, цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх байршлууд

2026-07-20
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон энэ сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2026-07-20
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-07-20
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

2026-07-20
Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

Шөнийн автобус өдөр бүр 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна

2026-07-17
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа 13:00 цагт эхэлнэ

2026-07-11
Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг түр хязгаарлаж зөвшөөрөлтэй иргэдийг нэвтрүүлнэ

2026-07-11
“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

“Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээлээ

2026-07-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.