• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ДОХ-ын өвчтэй эмэгтэй эмчилгээ авч чадалгүй нас баржээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2023-01-24
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
ДОХ-ын өвчтэй эмэгтэй эмчилгээ авч чадалгүй нас баржээ

БЗД-ийн 14-р хороонд байрлах Халдварт өвчин судлалын төвд дох-той эмэгтэй эмчилгээ авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, 1 сарын 23-ны 14 цагийн орчимд эмнэлгийн хашаанд 34 настай эмэгтэй Х нь гаднын нөлөөгүй нас барсан байсныг цагдаагийн байгууллагаас шалгасан байна.

Талийгаач Х нь 2007 онд ДОХ туссан эмнэлгийн хяналтанд байдаг байсан аж. Сүүлийн өдрүүдэд талийгаач халдвартын эмнэлэгт сүрьеэ өвчины оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад эмчилгээгүй болсон шалтгаанаар эмнэлгээс гарсан гэх.

Мөн нас барсан өдрөө бие нь муудаж халдвартын эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр очиж байгаад нас барсан байж болзошгүй байна.

БЗДХ, ХДХВ/ДОХ-ын талаарх үндэсний наймдугаар чуулган Туушин зочид буудалд өнөөдөр болж байна.

Энэ үеэр бэлгийн замын халдварт өвчний зонхилон тохиолдох тэмбүү, заг хүйтэн, трихомониазын талаар нйи-СӨХҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны дарга Ж.Даваалхам мэдээлэл өгөв.

Тэрбээр “Энэ оны эхний 10 сарын байдлаар 8,875 бэлгийн замын халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн. Тэмбүү, заг хүйтэн, трихомониаз өвчнийг бэлгийн замын зонхилон тохиолдох өвчин хэмээн үздэг. Эдгээр гурван өвчин 8,000 гаруй бүртгэгдсэн гэсэн үг. Энэ нь нийт халдварт өвчний 2.9 хувийг эзэлж байгаа юм.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг бууруулах гол хүчин зүйл хувь хүнээс шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, хувь хүн өөрөө өөрийгөө хамгаална. Эрсдэлгүй бэлгийн хавьтлыг чухалчилж үзэх ёстой гэсэн үг. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагууд тусламж үйлчилгээ үзүүлэх бэлэн байдлыг хангах ёстой” гэв.

Монгол Услад эне оны ихний 10 Сары байдлаар бүртгэгдсэн өвчлөл 

-Тэмбүү өвчин 3,239
-Заг хүйтэн 3,284
-Трихомониазын 2,338 тохиолдолд бүртгэгдсэн талаар хэлсэн юм. нахйастгэлиБ.Ц ларихаз йихнөрЕ нйи-ТҮСӨХ

Энэ талаар түүнээс үргэлжлүүлэн тодруулахад “Сүүлийн гурван жилийн хугацаанд буюу цар тахлын үед бэлгийн замаар дамжих халдварт өвчний тархалт 40-50 хувь буурсан. Өөрөөр хэлбэл, КОВИД-19 эерэг болон сөрөг хоёр талын нөлөө үзүүлсэн. Тодруулбал,

Коронавирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ буюу тусгаарлалт, хязгаарлалтын дэглэм, хувь хүнд чиглэсэн нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ нь бэлгийн замаар дамжих өвчний тархалтыг бууруулахад эергээр нөлөөлсөн.

Нөгөө талаас эмнэлгийн хүний нөөц, тоног төхөөрөмж, дэд бүтцээ цар тахлын халдварыг бууруулахад ашигласан. Улмаар бэлгийн замын халдварт өвчний илрүүлэг багассан.
Дээр дурдсан 8,000 гаруй тохиолдлын тоог өмнөх 10 жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад өсөөгүй.

Бэлгийн замын өвчлөл 2020 он хүртэл тогтвортой өндөр байсан бол 2021 онд бүртгэгдсэн тохиолдлын тоо буурсан. Харин 2022 оноос илрүүлэг, үзлэг шинжилгээ хэвийн байдалд орж байгаа учраас БЗДХ-ын тоо коронавирусийн үеэс нэмэгдсэн дүр зурагтай харагдаж байна” гэлээ.

Мөн үргэлжлүүлэн “Коронавирусээс өмнө буюу 2019 оны судалгаагаар нийт хүн амын дунд тэмбүү өвчний тархалт нэг хувьтай байсан. Энэ оны эрүүл мэндийн эрт илрүүлгийн дата мэдээллээс харахад өвчлөл 1.6 хувьтай болсон байна. Түүнчлэн эрсдэл бүхий бүлгүүдэд 5-15 хувийн тархалттай байна. Тэмбүү өвчин манай улсын нийт хүн амын

дунд бага тархалттай. Харин эрсдэл бүхий бүлгүүдэд өндөр тархалттай байгаа

Монгол Улсад 1192 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэн байдаг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд ДОХ-ын нийт 344 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 286 иргэн идэвхтэй эрүүл мэндийн хяналтад байгаа бол 58 хүн нас барсан байна. Энэ жил манай улсад ХДХВ/ДОХ-ын 17 тохиолдол нэмж бүртгэгдсэн” гэлээ.

Previous Post

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Next Post

Амьсгалын замын цочмог хүнд халдвараар хоёр хүүхэд нас барсан байна

Next Post
Амьсгалын замын цочмог хүнд халдвараар хоёр хүүхэд нас барсан байна

Амьсгалын замын цочмог хүнд халдвараар хоёр хүүхэд нас барсан байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

2026-10-04
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 13 хэм дулаан

2026-10-04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

2026-10-03
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

2026-10-03
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа

2026-10-02
“Улсын томоохон эмнэлгүүдэд давхардсан ажлын байрыг арилгаж, цомхотгоно”

Э.Батшугар: Улсын томоохон эмнэлгүүдэд давхардсан ажлын байрыг арилгаж, цомхотгоно

2026-10-02
“Улсын томоохон эмнэлгүүдэд давхардсан ажлын байрыг арилгаж, цомхотгоно”

“Улсын томоохон эмнэлгүүдэд давхардсан ажлын байрыг арилгаж, цомхотгоно”

2026-10-02
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-02
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Мал адгуус номхруулах, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн

2026-10-02
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Баруун аймгуудын нутгаар нойтон цас орж, цасан шуурга шуурна

2026-10-02
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.