• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Х.Нямбаатар: 2,527 компанийн 17,200 орчим машин улсын хилээр хоосон нэвтэрсэн, 268,000 тонн нүүрс улсад мөнгө төлөлгүйгээр хил давсан нь шалгалтаар тогтоогдсон

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-12-08
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Х.Нямбаатар: 16 нас хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол хорих ял онооно
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой гаалийн байгууллагаас явуулсан шалгалтын дүнг танилцууллаа. Энэхүү мэдээлэлд үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг тэрбээр хэлэв.

Шалгалт 1.

2010-аас 2011 оны долдугаар сарын 1 хүртэл хугацаанд хяналт шалгалт явуулахад 379,000 тонн нүүрсэнд гаалийн бүрдүүлэлт хийгдсэн баримт олдоогүй. Энэ нь ЭТТ дөнгөж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан үе.

Шалгалт 2.

УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын өгсөн мэдээллийн дагуу шалгалтыг хийхэд 2013-2017 онд 2,527 компанийн 17,200 орчим машин улсын хилээр урагшаа хоосон нэвтэрсэн гэдэг мэдээлэл олдсон. Л.Энхболдын мэдээлж байгаагаар 268,000 тонн нүүрс урагшаа улсад татвар, хураамж төлөгдөлгүйгээр давсан нь гаалийн байгууллагын шалгалтаар тогтоогдсон.

Шалгалт 3.

2022 оны дөрөвдүгээр сарын 27-ноос тавдугаар сарын 3-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод хийсэн. Камерын хяналтын бичлэг болон гаалийн мэдүүлэг бөглөсөн ААН-үүд, улсын хилээр гарсан хүн тээврийн хэрэгслийн бүртгэлтэй тулгаж шалгалтыг хийсэн. Ингэхэд ихээхэн хэмжээний нүүрс улсын хилээр бүртгэлгүй гарсан байгаа. Энэ нь Монгол Улсын болон БНХАУ-ын гаалийн байгууллагын мэдээллээс зөрж байгаа.

Зөвхөн Хятадад бус цаашаа далайн чанадын бусад улс руу манай нүүрс экспортлогддог бөгөөд тэдгээр улсын гаалийн мэдээллээс зөрсөн нь тогтоогдсон.

Гаалийн бүртгэлгүй нүүрстэй холбоотой хэрэгсэхгүй болгосон хэргүүдийг сэргээн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгааг хэлье.

Нүүрсний 21 хэрэгт хэн, хэн холбогдсон болохыг прокурорын зөвшөөрөлтэйгөөр маргааш дэлгэц дээр танилцуулъя гэж бодож байна.

Миний бие өдөр бүр 11:00 цагт нүүрсний хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын мэдээллийг хүргэж байна гэлээ.

Previous Post

С.Энхтүвшингийн гэрээс Хятадын банкны тэмдэг, 100 мянган ам.доллар, Б.Ганхуягийнхаас тусгай төхөөрөмж илрүүлэгч ИЛРҮҮЛЖЭЭ

Next Post

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо

Next Post
ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо

ХЗДХЯ-ны ТНБД П.Сайнзоригийг орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.