• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хан-Уул дүүргийн 12-р хороо Био комбинатад шинээр сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-07-09
Ангилал: Хан-уул дүүрэг
Хан-Уул дүүргийн 12-р хороо Био комбинатад шинээр сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо

Хаан банкны хамт олон 30 жилийн ойгоо тохиолдуулан 3×3 сагсан бөмбөгийн талбайг нийгмийн хариуцлагын хүрээнд Биокомбинатад байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ. Орчин үеийн стандартад нийцсэн уг сагсан бөмбөгийн талбай нь 12 дугаар хорооны хүүхэд залуучуудын чөлөөт цагаа спортоор хичээллэж зөв боловсон өнгөрүүлэх газрын нэг болж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн болон Хаан банкны холбогдох удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцлоо.

Спорт тэр дундаа сагсан бөмбөг нь бие бялдарын хөгжил олгохоос гадна багийн спорт гэдэг утгаараа хүүхдийг баг балчираас нь тэсвэр хатуужилтай, багаар ажиллах, сэтгэн бодох самбаачлах чадвартай болгодгоороо онцлогтой спорт юм. Тиймээс энэхүү ажил нь хүүхдийн сурч боловсрох цаашлаад ирээдүйд нь хийж байгаа бага мэт харагдах боловч бодитой хөрөнгө оруулалт болж байна. Нийслэл хот тэр дундаа Хан-Уул дүүргийн хүүхэд багачууд маань сагсан бөмбөгийн спортоор сонирхон хичээллэж, тэмцээн уралдаанд амжилт үзүүлсээр байгаа юм.

Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Засаг дарга Д.Долгор:  Манай хороонд орчин үеийн стандартад нийцсэн сагсан бөмбөгийн талбай байгуулж өгч байгаад баяртай байна. Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны хүүхэд багачууд маань сагсан бөмбөгөөр хичээллэх маш их дур сонирхолтой байдаг. Тэр дундаа 3×3 төрлөөр хүүхэд залуучууд маань хичээллэж, тэмцээн уралдаанд амжилт үзүүлдэг. Хүүхдүүдийг сонирхсон спортоор нь хичээллэж амжилт гаргахад нь дэмжлэг болж байгаа нь маш сайшаалтай үйл хэрэг болж байна гэж хорооны засаг даргын зүгээс мөн иргэдийнхээ нэрийн өмнөөс баяртай байгаагаа илэрхийлмээр байна.

Хан-Уул дүүргийн 12-р хороо Био комбинат орчимд энэ жил зургаан сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орохоор болоод байна. Спортоор хичээллэхийн ач холбогдлыг ойлгуулж үлгэрлэж байгаа 12 дугаар  хорооны багш сурган хүмүүжүүлэгч, хүүхэд залуус, дэмжин ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллага хамт олондоо баярлалаа.

Previous Post

ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ ШИНЭ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА

Next Post

Хан-Уул дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй нийт 183 гарааш буулгасан бөгөөд тохижилтын ажлууд хийгдэж эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.