• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монголчуудын хамгийн их сонирхон судалдаг гадаад хэл Солонгос хэл болжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-11-11
Ангилал: Нийгэм
Монголчуудын хамгийн их сонирхон судалдаг гадаад хэл Солонгос хэл болжээ

Гадаад хэл суралцагчдад туслах зориулалттай Duolingo аппликэйшн жил бүр дэлхийн улс орнуудын иргэд ямар гадаад хэлийг хамгийн их сонирхон судалж байгаа тухай тайлан гаргадаг.

Duolingo бол дэлхийн хамгийн өндөр хэрэглээтэй боловсролын аппликэйшн бөгөөд нийт 40 хэлийг сургах 100 гаруй хөтөлбөрийг багтаасан байдаг юм.

Тус аппликэйшнээс гаргасан 2021 оны тайланд Монгол улсын Duolingo хэрэглэгчид Солонгос хэлийг хамгийн их судалдаг тухай мэдээлжээ.

Харин монголчуудын хамгийн их суралцдаг хоёр дахь гадаад хэл нь Англи хэл юм байна.

зураг

зураг

Дэлхийн улс орнуудаас хоёр улс л Солонгос хэлийг хамгийн их судалдгийн нөгөө нь Бутан улс болжээ.

Үүнээс гадна Бразил, Франц, Герман, Энэтхэг, Мексик зэрэг улсуудын иргэдийн дунд Солонгос хэлийг сонирхон судлах явдал нэмэгдсэн нь энэ хэлийг дэлхийн долоо дахь өндөр эрэлттэй хэл болгосныг мэдээлсэн байна.

Дэлхийн улс орнуудын иргэдийн хамгийн их суралцаж буй топ 10 гадаад хэл Англи, Испани, Франц, Герман, Япон, Итали, Солонгос, Ирланд, Свахили, Швед болжээ.

зураг

Харин хамгийн их судлагдаж буй хоёр дахь гадаад хэлнүүдэд Франц, Испани, Герман, Англи, Япон, Солонгос, Орос, Турк, Хятад, Португал, Итали, Дани, Фин, Гуарани, Хинди, Норвег хэлнүүд багтсан байна.

зураг

Duolingo дээрх судалгааг гаргахдаа 2020 оны аравдугаар сарын 1-нээс 2021 оны есдүгээр сарын 30-ны хооронд хүмүүсийн судалсан гадаад хэлний статистик мэдээлэл дээр үндэслэсэн ажээ.

Мөн суралцагчдын хувийн мэдээллийг нууцлах үүднээс 5,000-аас цөөн хэрэглэгчтэй улс орнуудыг тайландаа оруулаагүй байна.

 

Эх сурвалж: Duolingo

Previous Post

АН: 2023 онд Монгол өрөө даахгүй дампуурах эрсдэлтэй

Next Post

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ 4 ДҮГЭЭР ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА

Next Post
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ 4 ДҮГЭЭР ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ 4 ДҮГЭЭР ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.