• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АН: Засгийн газар төсвөөс гадуурх зарцуулалтыг их хийж байна

Дорж Нийтэлсэн: Дорж
2022-10-31
Ангилал: Засгийн газар
АН: Засгийн газар төсвөөс гадуурх зарцуулалтыг их хийж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2022.10.31 /12:00 цагт мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Өнгөрсөн бүлгийн хурлуудаар Монголбанкны удирдлагууд болон Үндэсний аудитын газар, Үндэсний статистикын газрын мэргэжилтнүүдийг дуудаж, мэдээлэл авлаа. Учир нь улсын төсвийг өргөн барьж хэлэлцэж байна. Эдгээр байгууллагууд тусдаа үйл ажиллагаа явуулдаг хараат бус байх ёстой. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тухай хуулийн зөрчилд эдгээр байгууллага ямар байр суурьтай байгааг сонсч, тодруулсан. Бид гурван зүйл дээр хариулт авах гэсэн юм.

Ард түмний нэрийн өмнөөс төр хариуцах ёстой Монголбанк, Хөгжлийн банк, Төрий өмчит аж ахуйн нэгжүүдийн өрийг оруулахгүй тооцож байгаад холбогдох мэргэжлийн байгууллагуудаас тайлбар авахад Засгийн газрыг өмөөрч, “бөөрөнхий” хариултыг өгч байна. Засгийн газар төсвөөс гадуурх зарцуулалтыг их хийж байна. Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг болж байгааг нуун далдалж, Ирээдүйн өв сангийн мөнгийг үүнд оруулж тооцоолж байна. Бодит алдагдлын хэмжээнээс гурав дахин их байна. Энэ бүх асуултад хариулт авч чадахгүй байна. Тиймээс холбогдох байгууллагууд нь хараат бус ажиллах шаардлагыг тавьж, ажиллаж байна.

Хоёрдугаарт, 2022 оны дөрөвдүгээр улирал болж байна. МАН-ын мөрийн хөтөлбөрийн биелэлт хэр байна. Бодит байдлыг эрх баригчид, ард түмэн, УИХ-ын гишүүдээс асууя гэлээ. Зөвхөн 2020 оноос ярьвал 50 хувьдаа орж байгаа болохоос биш 2016 оноос ярьвал Засгийн газар маш их урт хугацаанд ажилласан. Тиймээс МАН 2020 онд мөрийн хөтөлбөрөөрөө таван зүйл заалттай, 700 гаруй жагсаалтыг гаргаж байсан. Үүнээс хэрхэн яаж биелсэн бэ.

Тодруулбал, эдийн засаг, түгжрэл, ногоон хөгжил, хүний хөгжил, засаглалын асуудлаар зүйл заалт оруулж байж. Долоо хоногийн хурал бүрээрээ бид энэ таван бүлгийн эхний хүний хөгжлийн асуудлыг авч, ярилцлаа. Ирэх оны төсвөөр Засгийн газар юу хийх талаар төвлөрч ажиллая. Бид “Амлалт ажлын зөрүү” хөтөлбөрт ажлыг санаачилж байна.

Тэд юу юу амалж, одоо ажил нь яаж байна, ямар зөрүү гарч байна вэ?

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Монголбанкны мөнгөний бодлогын заалтад зээлийн хүүг бууруулж, сарын нэг хувь болгоно гэсэн мөрийн хөтөлбөрийн зүйл заалт одоо хэдэн хувь байна вэ.

Previous Post

Хуульзүйн сайд Х.Нямбаатар Д.Дорлигжаваас уучлалт гуйх уу…

Next Post

‘Дархан, хойд чиглэл рүү зорчиж байгаа иргэд дахин шороон замаар явахгүй’

Next Post
‘Дархан, хойд чиглэл рүү зорчиж байгаа иргэд дахин шороон замаар явахгүй’

'Дархан, хойд чиглэл рүү зорчиж байгаа иргэд дахин шороон замаар явахгүй'

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

Өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

2026-04-17
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Ажилтнуудын цалинг нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүйд хүрээд байна

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Ажилтнуудын цалинг нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүйд хүрээд байна

2026-04-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

2026-04-17
721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

2026-04-17
Ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нэг өдөр зайнаас ажиллана

Ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нэг өдөр зайнаас ажиллана

2026-04-17
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-17
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-17
МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

2026-04-16
Цахим орчинд тархаад буй хоёр настай хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

Цахим орчинд тархаад буй настай хоёр хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

2026-04-16
Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

2026-04-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.