• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шүүхийн “эзэн” Ц.Элбэгдорж эргэн иржээ

Дорж Нийтэлсэн: Дорж
2022-10-18
Ангилал: Улс төр
Шүүхийн “эзэн” Ц.Элбэгдорж эргэн иржээ

-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэргүүд хаана замхрав-

Шүүх засаглал хэзээ ч “Та дээшээ суу” хэмээн угтах ганц л хүн Монголд бий. Тэр бол Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж. “Шударга бусын хонгил” гээч хуулийн салбарын завхарлыг барьж байгуулсан Ерөнхийлөгч. МАН+АН-ын толгойлогч гэдгээр бид танина. Тэгвэл тэр эргэн иржээ. Бүх ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч Ерөнхийлөгчөөр бус сул дорой, салж бутарсан, шинэчлэлийн замдаа яваа АН-ыг эвлэрүүлэн нийлүүлэгчээр эргэн ирж байна. Гэхдээ ардчиллын дуу хоолойгоор уу, авралын элчээр үү… Тэр сүүлийн хэдэн өдөр итгэл төгс АН-ын өмнөөс илтгэл тавих болов. Ардчиллын лидер хэвээр сөрөг хүчин АН-д бат бөх оршин тогтносоор байгаагаа зарлав. С.Эрдэнийг АН-ынхны өмнө муулав. Оноо авав. Ердөө ийм. АН-ын өвгөдөд цонх үе, тарж бутарсан нам хэрэгтэй байжээ. АН-ыг нэгтгэх нэртэй хурал, цуглаан, зохион байгуулалттай архидалтад Ц.Элбэгдорж л толгойлдог болсон. Монголын ард түмний саруул ухаанаар олдсон ардчилсан засаглалд авч болох бүхнээ авсан тэр яагаад ийнхүү итгэл төгс эргэн ирж буйгаа зарлав. Яагаад гэвэл түүнд хэд хэдэн шалтгаан байна.

“Шударга бусын хонгил”-ын эзэн

Түүний болон МАНАН-гийн саварт бүхэл бүтэн шүүх засаглал бий. Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Монголын 330 шүүгчийн 280 гаруйг нь томилсон гэдэг тоо баримт бий. Тоо баримтын хувьд ийм боловч шүүхийг засаглаж байсан гэсэн үг. Дээр нь Улсын ерөнхий газар прокурор, Авлигатай тэмцэх газар, цагдаагийн удирдлагад өөрийн хүмүүсийг томилсон гэдэг. Эцэст нь түүний хүслээр хуулийн салбар тэр чигтээ хөдөлдөг болов. Хүссэнээ хэлмэгдүүлдэг болов. Монгол гэх хуурамч овогтой Ц.Элбэгдоржийн Монголын төрд үлдээсэн өв гэвэл ийм. Тэр хэрэг захиалдаг байсан. Түүний хүссэн хүн олдвол, зүйл анги нь олддог байсан. Одоо тэр өөрийгөө захиалан гутлаа тосолдог болсон. Улмаар цагаадаад хэрэг замхарсан.

“Бизнесийн хонгил”-ын эзэн

МАНАН-ын засаглал Ц.Элбэгдорж болон түүний хамсаатнуудын хамт нуран унасан гэвэл худлаа. Шударга ёсонд нийцүүлж үзвэл, шүүх засаглал гэдэг хууль бүх хүнд тэгш үйлчлэх, шүүгчид гагцхүү хуулийн дагуу алх цохих асуудлыг хэлээд байгаа юм. Гэтэл МАНАН-гийхан, ялангуяа түүний толгойлогчдын хувьд хууль давуу эрхтэй байсаар ирэв. Тэр нь Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг, “Женко” Х.Баттулга, Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Батболд нарын бизнес өнөөг хүртэл улстөрийн гол санхүүжүүлэгчээс гадна шүүхийн хаалга татах бүрдээ цагааддагаас харагдана. Ц.Элбэгдоржийн ивээлээр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хэлэлцээрийн үед шийдэгдсэн Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах асуудлын ард Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг хожсон байдаг. “Женко” Х.Баттулгын холбогдсон гэх төмөр замын олон сая ам.долларын хэрэг Ц.Элбэгдоржийн үед замхарсан. Тэгвэл түүний хадам дүү Х.Батболд хууль шүүхийн байгууллагын хаалга татдаг ч өнөөг хүртэл бизнесээ өргөжүүлсээр байна. Ц.Элбэгдоржоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн халааг авсан Х.Баттулга Ц.Элбэгдоржийн талаар олон төрлийн авлига, албан тушаалын хэрэг ярьсан ч яг хачир дээрээ хамгаалаад дууссан.

Хэргийн “эзэн”

Энэ мэт хавтаст хэрэг зузаарч, түүнийг тойрон хүрээлэгчдийн бизнес цэцэглэв. АТГ Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчийн суудлаас бууснаас хойш буюу 2017 оноос хойш шалгасан. Харин гар мухарджээ. Ц.Элбэгдоржийн холбогдсон хэргийг эргэн сануулахад, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон гэх хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Ц.Даваацэрэн багын найз нь гэгдэх Баасанжавын Отгонбаатар нартай холбоотой хэрэг, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг, 2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг хэрэгт буруутган шалгаж байна” гэж мэдээлсэн. Энэ хэргүүдийг 2020 оны аравдугаар сар буюу Нийслэлийн прокурорын газарт шилжсэн гэж байсан юм. Гэтэл эдгээр хавтас хэрэг хаана замхрав.

Шүүхийн “эзэн”

Хэрэг шалгасан. Шүүхэд шилжсэн. Шүүх замхруулсан гэдэг дүрмээр явсан. Яагаад гэвэл Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Монголын 330 шүүгчийн 280 гаруйг нь томилсон гэдэг тоо баримт бийг дахин сануулъя. Мөн түүний томилсон прокурорын удирдах ажилтнуудаас гадна цагдаагийн нөлөө бүхий албан тушаалтнууд байгааг мартаж болохгүй. Монгол Улсад Ц.Элбэгдоржийг засаглаж байх үе (2009-2017 он)-д шүүхийн шинэчлэлээс гадна хөрөнгөжсөн хурандаа нарыг халах талаар кампанит ажил өрнөсөж олон зуун мэргэжлийн хуульчдыг хэлмэгдүүлсэн байдаг. Хэлмэгдэгсдийн оронд өөрийн гал хөл, дохионы хүмүүсээ томилсон. Дохионы хүмүүсээрээ Монгол Улсын шүүх засаглалыг базаж, “Шударга бусын хонгил” гээчийг байгуулж, эзэн суусан байдаг. Намын нөхөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд нарыг үүгээр айлгаж, яллан албан тушаалын наймаа хийсэн гэдгийг тэд гэрчилдэг.
Ардчилсан намын эзэн

Энэ бүхний эцэст Ц.Элбэгдорж Монголын ардчилалд эзэн байгаа гэж ярьдаг. Эзэн нь иргэд гэдэг. Гэвч тэр өөрөө эзэн нь байж ирсэн. Хуулийг, түүнд захирагддаг шүүхийг, шүүхийг хүлээн зөвшөөрдөг прокурор, цагдааг, цагдаагаас айдаг бүхнийг тэр айлгасан “Шударга бусын хонгил”-оороо… Одоо тэр УИХ-д 62 суудал аван үнэмлэхүй засаглаж байгаа МАН-ыг айлгаж чадаж байна. Улмаар шүүхээс айхгүй байна. Шүүх түүний гарт учраас АН-ын тамгыг жирийн гишүүдийн дэмжлэггүй ч С.Эрдэнийн тусламжтайгаар авч чадна гэдэгтэй итгэлтэй ярьж байна. Эцсийн эцэст намын тамга хэнд байхыг Дээд шүүх шийддэг. Дээд шүүхийн 23 шүүгчийн талаас илүүг нь Ц.Элбэгдорж томилсон байдаг юм.

Previous Post

Крымийн гүүрэн дээр 1000 машин түгжирч байна

Next Post

Хан-Уул дүүрэгт II ээлжийн цэрэг татлага Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр явагдаж эхэллээ

Next Post
Хан-Уул дүүрэгт II ээлжийн цэрэг татлага Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр явагдаж эхэллээ

Хан-Уул дүүрэгт II ээлжийн цэрэг татлага Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр явагдаж эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

Өнөөдрөөс 19-ний өдөр хүртэл ихэнх нутгаар онц хүчтэй салхи, шороон болон цасан шуурганы гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна

2026-04-17
Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Ажилтнуудын цалинг нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүйд хүрээд байна

Эрчим хүчний сайд Б.Найдалаа: Ажилтнуудын цалинг нэмэх нь байтугай цалингаа тавьж чадахгүйд хүрээд байна

2026-04-17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ

2026-04-17
721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлжээ

2026-04-17
Ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нэг өдөр зайнаас ажиллана

Ирэх даваа гарагаас нийслэлийн төр, захиргааны байгууллагууд нэг өдөр зайнаас ажиллана

2026-04-17
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-17
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-17
МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

МУ-ын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Элчин сайд Шэнь Миньжюаныг хүлээн авч уулзав

2026-04-16
Цахим орчинд тархаад буй хоёр настай хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

Цахим орчинд тархаад буй настай хоёр хүнийг зодсон эрэгтэйг олж тогтоожээ

2026-04-16
Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

Эрчим хүчний сайд Б.Найдалаа ДЦС-3 ТӨХК-ийн нөхцөл байдалтай танилцав

2026-04-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.