• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шатахууны үнийг 200-230 төгрөгөөр БУУРУУЛАХ чиглэл өглөө

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-01-07
Ангилал: Тод мэдээ
Шатахууны үнийг 200-230 төгрөгөөр БУУРУУЛАХ чиглэл өглөө

Шатахуун импортлогчид 2018 онд түлшний үнийг таван удаа дараалан нэмснээр литр тутамд 350-380 төгрөгөөр нэмэгдсэн байдаг. Тэгвэл засгийн зүгээс импортлогчдод хандан түлшний үнийг нэмсэн хэмжээгээрээ буулгах шаардлага тавьж байна. Тодруулбал, Ашигт малтмал, газрын тосны газраас түлш импортлогчидтой уулзан, шатахууны үнийг литр тутамд нь 350-380 төгрөгөөр буулгах шаардлага тавь гэсэн үүргийг засгаас өглөө.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ уруудаж байхад манайд дотоодод ч үнэ дагаж буурах ёстой гэж Засгийн газрын зүгээс үзэж байгаа юм. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар /2018.12.04/  нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд түлшний үнийг литр тутамд 200 төгрөгөөр буулгах тохиролцоонд хүрлээ гэж мэдэгдсэн. Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр гэхэд 100 төгрөг, 31-ний өдөр гэхэд дахин 100 төгрөгөөр үнэ буурна гэж байсан.

Тэгвэл 2018 оны сүүлийн өдөр гэхэд нийтдээ 150 төгрөгөөр буурсан мэдээллийг албаныхан өгсөн юм.

2019 оны нэгдүгээр сарын 2-ны өдрийн байдлаарх түлшний үнийэ мэдээлэл

 “Дизель түлш” 2350-2385 төгрөг,

 “Аи-76, 80” шатахуун 1780-1850 төгрөг

 “Аи-92, 93” шатахуун 1840-1890 төгрөг

 “Аи-95”  шатахуун 2295-2340 төгрөг

 “Газ” 1,300 төгрөгийн үнэтэй байв.

Өнөөдөр Ашигт малтмал, газрын тосны газраас импортлогчдод түлшний үнийг буулгах шаардлага хүргүүлснээр түлшний үнийг  дахин 200-230 төгрөгөөр бууруулах үүргийг тэд хүлээж байна.

Тодотгоход, арванхоёрдугаар  сарын 25-ны өдрөөс шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсан. Аи-80, Аи-92 автобензиний жижиглэнгийн үнэ Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгуудаас бусад аймаг, хотуудад 45-50 төгрөгөөр тус бүр буурч,  Аи-92  шатахууны үнэ нийтдээ 150 төгрөгөөр буурлаа гэж УУХҮЯ-наас мэдэгдсэн юм. 2019 оны нэгдүгээр сарын хилийн үнэ буурсантай холбогдуулан шатахууны жижиглэнгийн үнэ үе шаттайгаар буурах бололцоо бүрдлээ гэж мөн мэдэгдсэн.

ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны нэгдүгээр сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа  86-107 ам.доллароор буурч, Аи-92 автобензин 531 ам.доллар/тн, дизелийн түлш 599 ам.доллар/тн болсон байгаа юм.

Previous Post

Г.ЧИМГЭЭ: ОХИНЫГ МИНЬ ЦАГДААГИЙНХАН ХАР ТАМХИНД ХУТГАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙНА

Next Post

Г.Занданшатар: Асгатын ордыг эргэлтэд оруулж чадахгүй бол өргөдлөө өгцгөө

Next Post
Г.Занданшатар: Асгатын ордыг эргэлтэд оруулж чадахгүй бол өргөдлөө өгцгөө

Г.Занданшатар: Асгатын ордыг эргэлтэд оруулж чадахгүй бол өргөдлөө өгцгөө

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-08-25
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Алтайн уулархаг нутгаар бороо орно

2026-08-25
Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг өнөөдрөөс мэдээлнэ

2026-08-24
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

2026-08-24
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

2026-08-24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

2026-08-24
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороотой

2026-08-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.