• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

‘Монголоо мандуулъя’ төсөл өрхийн үйлдвэрлэлээс эхлээд үндэсний бүтээн байгуулалтыг хүртэл дэмжинэ

Дорж Нийтэлсэн: Дорж
2022-03-18
Ангилал: Тод мэдээ
‘Монголоо мандуулъя’ төсөл өрхийн үйлдвэрлэлээс эхлээд үндэсний бүтээн байгуулалтыг хүртэл дэмжинэ

Хоёр жил үргэлжилсэн цар тахлын нөхцөл байдал, хорио цээрийн дэглэм нь олон нийтийн сэтгэл зүй, амьдралын хэвшил цаашлаад улс орны эдийн засаг, гадаад худалдаа гээд бүх салбарт их багаар нөлөөлсөн. Дэлхий нийтийн өмнө гэнэтийн сорилтууд тулгарч, энэ цаг үеийг нэг зүгт харсан нэгдмэл бодлогоор эрүүл мэндийн болоод эдийн засгийн хохирол багатайгаар туулахыг хэн бүхэн эрмэлзэж буй.

Тийм ч учраас урьдчилан таамаглаагүй олон бэрхшээлийн дараа үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдээ бүхий л талаар дэмжихээ илэрхийлж, Монгол Улсын Засгийн Газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталсан. Уг бодлогыг бодитой хэрэгжүүлэх, зорьсон үр дүндээ хүрэх нь бидний хамтын хичээл зүтгэл, оюун санааны нэгдмэл чанар, баялаг бүтээгч сэтгэхүйтэй салшгүй холбоотой. Тэгвэл энэ бүгдийг багтаасан

“Монголоо мандуулъя” төсөл тун удахгүй орон даяар хэрэгжиж эхлэх юм.  УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилсан “Монголоо мандуулъя” төсөл нь монголчуудын нэгдмэл үнэт зүйлст тулгуурлан, хамтын хүчээр үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж, бүтээн байгуулалтыг дэлгэрүүлэх зорилготой ажээ.

Энэхүү төслийн тухайд УИХ-ын дарга онцлохдоо “Монголчуудын оюун сэтгэлгээний дархлаа болсон эх оронч үзэл, үндэсний өв соёлоо дээдлэх ухамсрыг бэхжүүлэх нь ирээдүй хойч үеийн өмнө хүлээх бидний журамт үүрэг” гэдгийг дурдаад “Даяаршлын эрин зуунд үндэстний ондоошлоороо ялгарч, оюуны дархлаагаа сэргээн бэхжүүлэх нь нэн чухал ач холбогдолтой” хэмээн тодотгосон.

Өнөөдрийн байдлаар манай улсын экспортын 92 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн дангаараа эзэлж, мал аж ахуйн салбарын экспорт 4 хувьд ч хүрэхгүй байгаа нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бүс нутагт бодлогоор дэмжих нэн тэргүүний шаардлагатайг харуулж байгаа юм.

Энэ хүрээнд УИХ-ын даргын санаачилсан “Монголоо мандуулъя” зорилтот төсөл нь 21 аймагт өрхийн үйлдвэрлэлээс эхлээд үндэсний бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй хэн бүхнийг, түүнчлэн соёлын өвийг тээгчид, уламжлалт зан ахуйг түгээн дэлгэрүүлэгчдийг нэгтгэж, дэмжих зорилготой ажээ.

Монгол хүний ур ухаанаар бүтсэн дэлхийн брэндийг эрэлхийлж, язгуур өв соёлоо дээдэлсэн, оюуны дархлааг бэхжүүлэхийн тулд уг аяныг улс даяар өрнүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд Шинэ сэргэлтийн бодлогыг сурталчлан таниулж, бүс нутгийн онцлогт тохирсон үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжиж, хамтрал, хоршоолол зэрэг оновчтой хэлбэрээр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, бүтээлч санаачлага, бодит боломжуудыг хэрэгжүүлнэ гэлээ.

Ингэснээр архидалт, ажилгүйдэл, авлигаас ангижирч, дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлээд зогсохгүй нэгдэж, сэтгэж, бүтээж чаддаг болохоор зорьж байгаа юм.

Previous Post

Бичлэг: 97 дугаар сургуулийн багш Ц зарим сурагчтайгаа 3үй бyc xapьцсан нь камерт бичигджээ

Next Post

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам “НЭЭЛТЭД” бэлэн үү?

Next Post
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам “НЭЭЛТЭД” бэлэн үү?

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам “НЭЭЛТЭД” бэлэн үү?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-05-01
НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

2026-05-01
Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

2026-05-01
Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

2026-05-01
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Тавдугаар сарын цахилгаан хязгаарлах хуваарь

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.