• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ч.Буянжаргал: Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-03-16
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Ч.Буянжаргал: Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг

‘Таван толгой түлш’ компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал:  ‘Цаг агаар дулаарах тусам гадаад, дотоод орчны агаарын температурын зөрүү багасаж зуух пийшингийн яндангийн таталт муудан угаартах эрсдэл нэмэгддэг. Иймд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл өрх бүр өвлийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулалтын системийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийнхээ тэжээлийн зайг шалгах, зөв байршуулах зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа айл өрхүүдэд энэ заавар зөвлөмжийг хүргэж ажиллана’ гэв.

Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг байна. 2020 оны 10 дугаар сард БОАЖЯ-тай хамтран ‘Яндангаа хөөлөе’ аяныг хэрэгжүүлж, аяны хүрээнд 20 гаруй мянган айлын янданг хөөлж, зуух пийшинг засварласан байна. Үүний үр дүнд 2019 оны намар, 2020 оны хавар бүртгэгдсэн угаарын хийн хордлогод өртсөн хүний тоо  2020 оны намар, 2021 оны хавар бүртгэгдсэн угаарын хийн хордлогын дуудлага мэдээлэлтэй харьцуулахад 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Угаарын хийн хордлого, түүнтэй холбоотой дуудлага мэдээллийг бууруулахад Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Хяналтын ажилтнуудын үүрэг оролцоо их байсан гэдгийг тэд онцолж байлаа. Хяналтын ажилтнууд тус бүр 200-250 айл өрхийг хариуцан ажиллаж, айл өрхүүдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ажилладаг байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны дугаар тоотод амьдрах 49 настай эмэгтэй, нэг сартай нярай хүүхэд угаартах эрсдэлд орсон байсныг Хяналтын ажилтан эмэгтэй дөрвөн гудамжны цаанаас угаарын хийн мэдрэгчийн дуут дохиог сонсож амь насыг нь аварч байсан сайн туршлага байгаа юм.

‘Аюулгүй байдал-Нэгдсэн хяналт’ аяны хүрээнд айл өрхүүдээс зуух пийшин хөөлүүлэх дуудлага мэдээллийг Хэрэглэгчдэд үйлчлэх албаны 7011-9400 дугаарын утсаар аван,  дуудлагын дагуу мэргэжлийн яндан хөөлөгчид газар дээр нь очиж заавар зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд янданг нь хөөлж өгч байсан. Ингэхдээ дуудлага өгсөн айл бүрт хүрч үйлчлэх хомс учир заавар зөвлөгөө түлхүү өгөх юм.

Аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын талаар Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал мэдээлэл хийлээ. Тэрээр, ‘ Цаг агаар дулаарах тусам гадаад, дотоод орчны агаарын температурын зөрүү багасаж зуух пийшингийн яндангийн таталт муудан угаартах эрсдэл нэмэгддэг. Иймд  угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зорилгоор айл өрх бүр өвлийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, яндангаа хөөлөх, зөв галлагаа хийх, агааржуулалтын системийг сайжруулах, угаарын хийн мэдрэгчийнхээ тэжээлийн зайг шалгах, зөв байршуулах зайлшгүй шаардлагатай юм. Тиймээс сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа айл өрхүүдэд энэ заавар зөвлөмжийг хүргэж ажиллана’ гэв.

Угаартсан айл өрхүүдийн 60-70 хувь нь зуух, ханан пийшингийн битүүмжлэл алдагдсан, яндангаа хөөлөөгүйгээс үүдэлтэй байдаг байна. 2020 оны 10 дугаар сард БОАЖЯ-тай хамтран ‘Яндангаа хөөлөе’ аяныг хэрэгжүүлж, аяны хүрээнд 20 гаруй мянган айлын янданг хөөлж, зуух пийшинг засварласан байна. Үүний үр дүнд 2019 оны намар, 2020 оны хавар бүртгэгдсэн угаарын хийн хордлогод өртсөн хүний тоо  2020 оны намар, 2021 оны хавар бүртгэгдсэн угаарын хийн хордлогын дуудлага мэдээлэлтэй харьцуулахад 70 гаруй хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

Угаарын хийн хордлого, түүнтэй холбоотой дуудлага мэдээллийг бууруулахад Тавантолгой түлш ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Хяналтын ажилтнуудын үүрэг оролцоо их байсан гэдгийг тэд онцолж байлаа. Хяналтын ажилтнууд тус бүр 200-250 айл өрхийг хариуцан ажиллаж, айл өрхүүдэд угаарын хийнээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч ажилладаг байна. Тухайлбал, өнгөрсөн оны 10 дугаар сард Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны дугаар тоотод амьдрах 49 настай эмэгтэй, нэг сартай нярай хүүхэд угаартах эрсдэлд орсон байсныг Хяналтын ажилтан эмэгтэй дөрвөн гудамжны цаанаас угаарын хийн мэдрэгчийн дуут дохиог сонсож амь насыг нь аварч байсан сайн туршлага байгаа юм.

Previous Post

Зөвлөгөө : Угаар мэдрэгчийн дохиолол дугарвал яах вэ ?

Next Post

Улсын хэмжээнд 32 мянган мал хорогджээ

Next Post
Улсын хэмжээнд 32 мянган мал хорогджээ

Улсын хэмжээнд 32 мянган мал хорогджээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2026-08-21
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

2026-08-21
COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

2026-08-21

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-21
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +24 хэм, үүлшинэ. Бороо орохгүй

2026-08-21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь

2026.08.20: Өнөөдөр цахилгаан таслах байршлууд

2026-08-20
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-08-20
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Хэнтий, Дорнодын хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-20
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-19
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.