• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Г.Түвдэндорж: Өвөрхангайчууд 20 сая мод тарих амлалтаа биелүүлэхэд санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-03-11
Ангилал: Нийгэм
Г.Түвдэндорж: Өвөрхангайчууд 20 сая мод тарих амлалтаа биелүүлэхэд санаачилгатай ажиллана гэдэгт итгэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан ‘Тэрбум мод’ үндэсний хөдөлгөөн зохион байгуулах бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцан “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээний хэрэгжилт, цаашид анхаарах асуудлаар үүрэг, чиглэл өгөхөөр Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж, ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, ЕТГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга Б.Батцэцэг болон бусад албаныхан Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Тус аймаг 2020-2024 онд Хот орчмын ойжуулалтыг өргөтгөх замаар төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, өмнөх жилүүдэд байгуулагдсан цэцэрлэгжүүлсэн талбайн чанар, иж бүрдэл, өнгө төрхийг сайжруулах, Арвайхээр хотын ногоон байгууламжийн хэмжээг 50 хувь нэмэгдүүлэхээр зорьжээ.
May be an image of 1 person and standing
Зөвлөгөөний нээлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж үг хэлэхдээ: Өвөрхангай аймгийн хувьд ойн сан нь нийт нутаг дэвсгэрийн 4,7 орчим хувийг эзэлдэг бөгөөд шилмүүст болон заган ойтой.
‌Жилд дунджаар 150 мянга гаруй ойн суулгац бэлтгэн гаргаж байгаа нь аймгийн зүгээс амлалт авсан 20 сая мод тарих ажлыг бодитой болгох, агро-ойн шинэлэг шийдлүүд, туршлагуудыг нутагшуулах, залуу үеийг түлхүү оролцуулах, тэдний ирээдүйг хамтдаа бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Түүнчлэн Өвөрхангай аймагт Бүгд Найрамдах Солонгос Улсын санхүүжилтээр ‘Ногоон хэрэм’ төслийн 3 дугаар үе шатыг хэрэгжүүлэх болсон нь тус улсын тэргүүлэх туршлагыг нэвтрүүлэх, санхүүгийн дэмжлэг авах бүрэн боломж байгааг тодотгон хэлээд ‘Тэрбум мод’ үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх ажилд амжилт хүслээ.
May be an image of 1 person and standing
Өвөрхангай аймаг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар хэрэгжүүлж буй ‘Тэрбум мод’ үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр төлөвлөхдөө 2030 он хүртэл 20 сая мод тарихаар тооцсон. Ингэхдээ, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлж, Арвайхээр сум-1.5 сая, Хархорин сум 1.5 сая, 17 сум тус бүр 1 саяаас доошгүй мод тарихаар төлөвлөжээ. Дээрх төлөвлөгөөг хангахын тулд тарьц, суулгацын нөөцөд тулгуурлаж зохион байгуулах юм.
Tус аймагт одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын 11 мод үржүүлгийн газарт 15 нэр төрлийн 327.0 мянга орчим тарьц суулгац ургаж байгаагаас 150 мянга орчим нь ойжуулалт цэцэрлэгжүүлэлтэд нийлүүлэх боломжтой 2-оос дээш настай тарьц суулгац байгаа юм.
May be an image of one or more people, people sitting and indoor
Цаашид 2022-2024 оны хооронд шинээр мод үржүүлгийн газар байгуулж, мод үржүүлгийн газруудын хүчин чадлыг өргөтгөх, улмаар Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Баруунбаян-Улаан сумдад бүсчилсэн том хэмжээний мод үржүүлгийн газар байгуулах аж.
Мөн тус аймаг 2020-2024 онд Хот орчмын ойжуулалтыг өргөтгөх замаар төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, өмнөх жилүүдэд байгуулагдсан цэцэрлэгжүүлсэн талбайн чанар, иж бүрдэл, өнгө төрхийг сайжруулах, Арвайхээр хотын ногоон байгууламжийн хэмжээг 50 хувь нэмэгдүүлэхээр зорьжээ. Үүнд төв, суурин газрын нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн, айл өрх, албан байгууллагуудын тарих мод хамаарна. Ингэснээр төв суурин газрын ногоон байгууламжийн хэмжээ 520 га талбайгаар нэмэгдэж нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээ 9-10 кв/м хүрэх боломжтой болох юм.
Previous Post

Т.Сайнжаргал: НАМЗХ нийгэмд үнэ цэнийг бүтээсэн

Next Post

Өнөөдрөөс эхлэн Монгол Улсад нэвтрэхэд PCR шинжилгээ өгөх шаардлагагүй

Next Post
Гадаад руу зорчих иргэдийн aнxaapaлд

Өнөөдрөөс эхлэн Монгол Улсад нэвтрэхэд PCR шинжилгээ өгөх шаардлагагүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

Хүмүүжигчид Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс хос алтан медаль хүртлээ

2026-05-22
Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотойгоор Монгол иргэдийг баривчиллаа

Солонгос улсад цахим мөрийтэй тоглоомын сүлжээтэй холбоотойгоор Монгол иргэдийг баривчиллаа

2026-05-22
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийг эцэслэн баталлаа

2026-05-22
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Жованна Пиккаретаг хүлээн авч уулзлаа

2026-05-22
Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

Олимпын таеквондогийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлт боллоо

2026-05-22
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-22
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-21
ВИДЕО: Жүдо бөхийн УАШТ-ийг анх удаа найман дэвжээнд зэрэг зохион байгуулж байна

ВИДЕО: Жүдо бөхийн УАШТ-ийг анх удаа найман дэвжээнд зэрэг зохион байгуулж байна

2026-05-21
Азийн Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Азийн Таеквондогийн холбооны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

2026-05-21
Израил улс парламентаа тараахаар шийдлээ

Израил улс парламентаа тараахаар шийдлээ

2026-05-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.