• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ж.Төмөрсүх: Хүүгийнхээ дутуу үлдээснийг гүйцээхээр зэрлэг амьтдад тэжээл хүргэж явна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-01-24
Ангилал: Тод мэдээ, Ярилцлага
Ж.Төмөрсүх: Хүүгийнхээ дутуу үлдээснийг гүйцээхээр зэрлэг амьтдад тэжээл хүргэж явна

Тост, Тосон Бумбын нурууны байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл 2016 онд учир битүүлгээр амиа алдсан билээ. Түүний аав Ж.Төмөрсүх зэрлэг амьтдад тэжээл хүргэж яваа зураг цахим орчинд тархаж олны талархлыг хүлээсэн юм. Ж.Төмөрсүхтэй цөөн хором ярилцлаа.

Сайхан өвөлжиж байна уу? Тайгадаа гарч зэрлэг амьтанд тэжээл өгөөд ирсэн гэж сонслоо.

Сайхан өвөлжиж байна. Энэ өвөл тайгад цас их орлоо. Бас эрт орж эхэлсэн. Цас хайлж мөс тогтсоны улмаас хамраараа хоолоо олж иддэг амьтад өлсөх, үхэх аюул нүүрлээд байгаа. Тэр дундаа зэрлэг гахайд. Иймээс бид хоол олж идэх боломжгүй нөхцөлд буй зэрлэг гахайнуудад тэжээл хүргэсэн юм. Бид нийтдээ дөрвөн удаа таван уулан дээр гарж гурван тонн тэжээл хүргээд байна. Эхний тэжээл хүргэж өгөхөд зургаан хүний бүрэлдэхүүнтэй явсан. Харин сүүлд явахад 18-уулаа явлаа. Энэ дунд эмэгтэй хүн ч бий. Бид эмэгтэй хүнд 20 кг тэжээл үүрүүлчихдэг юм. Уул өөд мацаад гараад л ирдэг. Нийт дөрвөн эмэгтэй явсан гэхээр 80 кг тэжээл үүрч гаргасан юм байна. 80 кг чинь хоол олдохгүй байгаа гахайнуудад их хоол шүү дээ.

Тэжээл хүргэж өгөхөд бэрх гэсэн. Үнэхээр хэцүү байдаг уу?

Хэцүү байлгүй яахав. Машин уул өөд гарахгүй. Машин зогссон цагаас л бид чинь 40 кг-ийн шуудайтай тэжээл үүрээд уул руу мацна шүү дээ. Морь мотоцикл ч явахгүй, хад асга ихтэй.  Тэжээлээ үүрч гараад ирэхэд бидэнд ахиад асуудал тулгардаг. Энэ нь юу вэ гэхээр чоно явахгүй газар олох хэрэгтэй болдог юм. Чоно явдаг газар тэжээл тавьчихаар гахайнуудыг идчихнэ. Бид чинь гахайгаа л аврахын тулд хоол хүнсийг нь зөөж байгаа шүү дээ. Иймээс тэжээл тавих газраа сайн бодож, явсан амьтны мөрийг харж байж тавьдаг.

Энэ өвөл ахиад явах уу?

Явна аа. Сар шинийн баяр өнгөрөөд дахиад явахаар төлөвлөж байгаа. Нийт 10 тонн тэжээл аваачиж өгөх бодолтой. Тэжээл тавьж өгөхдөө нэг дор ихийг тавьж болдоггүй. Идээд дуусчихна. Иймээс бага тэжээлийг тогтмол өгөх хэрэгтэй.  Мөн тэжээл өгдөг газраа камер суурилуулсан. Иймээс гахайны тоо толгойг бүртгэх, өгсөн тэжээл минь хэр хүрэлцээтэйг мэдэж болдог.

Зам зуурт тохиолдсон хөгжилтэй түүхээсээ хуваалцаж болох уу?

Бид машинаасаа буугаад тэжээлээ үүрээд явдаг. Эхний хоёр, гурван хүн цасан дээгүүр явсны дараа цасан доор байсан харгана сөрдийгөөд гараад ирдэг юм. Энийг бид нар урхи гэж нэрлэдэг. Тэжээл үүрч яваа хүмүүс маань урхинд уначихдаг. Харганд тээглээд унана гэсэн үг шүү дээ. (Инээв) Тэгээд унасан хүн маань тэжээлдээ түүртээд өндийж босож ирж чаддаггүй. Харин бид унасан хүнээ эргүүлээд тавьчихдаг. Энийг ‘эцүүг нь доош харуулах’ гэж нэрлэдэг. Доош харуулаад тавихаар дөрвөн хөллөөд босоод ирдэг. Энэ л их хөгжилтэй. Тэгээд ч тэжээл үүрч явж байхад харзны усруу унах гээд зөндөө л зүйл тохиолддог юм.

Таны хүү ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл Тост Тосон Бумбын нурууг хамгаалж байгаад амь үрэгдсэн шүү дээ. Хүүгийн тухай дурсвал?

Би хүний хувь заяа юм даа гэж л боддог. Бас өөрийгөө буруутгадаг зүйл минь хүүтэйгээ хамт давхар ажлыг нь хийхгүй яав даа л гэж боддог. Хүүгийнхээ дутуу үлдээснийг гүйцээнэ л гэж боддог. Ийм ч учраас байгаль, ан амьтандаа чинь сэтгэлээсээ ханддаг.

Previous Post

Сар шинийн баяраар түлш тасалдахгүй

Next Post

БНХАУ-аас нэг карго ачиж ирэх тээврийн зардал 1700-1800 юань байна

Next Post
БНХАУ-аас нэг карго ачиж ирэх тээврийн зардал 1700-1800 юань байна

БНХАУ-аас нэг карго ачиж ирэх тээврийн зардал 1700-1800 юань байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-17
Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

2026-09-17
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно

2026-09-17
ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлууд

2026-09-17
МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

МАН-ын Удирдах зөвлөл дараагийн ХЗДХ-ийн сайдын асуудлаар хуралдаж байна

2026-09-17
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-09-17
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан, бороо орохгүй

2026-09-17
Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

Б.Пүрэвдагва: Нийслэл энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш хэрэглэнэ

2026-09-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.