• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гадаад руу зорчих иргэдийн aнxaapaлд

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-11-25
Ангилал: Нийгэм
Гадаад руу зорчих иргэдийн aнxaapaлд

Визний зөвшөөрлийн хүсэлтийг ирэх сарын 1-нээс цахимаар хүлээн авахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор хил нээж магадгүй гэсэн таамаг иргэдийн дунд байгаа бөгөөд гадаад руу зорчих иргэдэд шаардлагатай мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

ӨНӨӨДРӨӨС ХОЙШ ТӨЛӨВЛӨГӨӨТ 16 НИСЛЭГ ХИЙНЭ

Арваннэгдүгээр сарын олон улсын нислэгийн хуваарийн дагуу энэ сард нийт 39 удаагийн тусгай нислэг төлөвлөсөн. Тухайлбал Сөүл, Токио, Истанбул, Алматы, Франкфурт чиглэлд агаарын тээврийн “МИАТ” ТӨХК, Хүннү Эйр, Аэромонголиа компани болон Korean Аir, Turkish Аirlines, Asiana Аirlines компани нислэг үйлдэх хуваарьтай байгаа юм. Өнөөдрөөс буюу 25-наас хойш нийт 16 нислэг хийх бөгөөд гадаад руу зорчих иргэд xaлдвap хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлахыг анхааруулж буй.

Хуваарьт нислэгээс гадна зорчигчдын хүсэлт, эрэлтийг харгалзан агаарын тээвэрлэгчид нисэн очих улсын хилийн xopиг, хязгаарлалтгүй тохиолдолд захиалгат нислэг үйлдэнэ. Тиймээс гадаадын улс оронд зорчих иргэдийн гол анхаарах зүйл нь вакцины нэмэлт тундаа xaмpaгдcaн, Covid-19-өөр өвдөөд эдгэснээ нотлох баримттай байх нь чухал.

Улс орон бүр ямар вакцинтай иргэдийг хилээр нэвтрүүлэх зохицуулалт нь өөр өөр байгаа. Харин спутник вакцины тунтай АНУ, Канад зэрэг улс руу зорчих гэж буй иргэд дөрөв дэх тунгаа ХӨСҮТ-д өргөдөл гаргаад хийлгэсний үндсэн дээр явж байгаа гэдгийг анхаарах нь зүйтэй.

Гадаадын иргэн, харьяатын газар иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах, үйлчилгээний шат дамжлагыг багасгах зорилгоор үйлчилгээгээ үе шаттайгаар цахимжуулж эхэлжээ. Тодруулбал, бүх төрлийн визийн зөвшөөрлийн хүсэлтийг арванхоёрдугаар сарын 1-нээс цахимаар хүлээн авахаар болсон байна.

Визний зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлдэг бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газраар үйлчлүүлж буй иргэдийн дийлэнх хувь нь уг үйлчилгээг авдаг.

Энэхүү үйлчилгээ цахимжсанаар гадаадын иргэнийг урьж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд заавал биечлэн ирж цаг хугацаа алдахгүйгээр байгаа газраасаа https://immigration.gov.mn/mn/ сайтад хандан, визийн зөвшөөрлийн хүсэлтээ илгээх боломжтой болж байна.

Визний зөвшөөрлийн хүсэлтийг яаралтайгаар ажлын гурван хоног, энгийнээр ажлын  хоногт багтаан шийдвэрлэнэ. Цахимаар визний зөвшөөрөл хүсэх иргэд: 

  • https://immigration.gov.mn/mn/ хандах,
  • “Визний зөвшөөрөл” хэсэг рүү нэвтэрч, тухайн иргэний ирэх хугацаа, зорилгод тохирсон ангиллыг сонгох,
  • Мэдээлэлтэй танилцаж, “Цахимаар үйлчилгээ авах” хэсгийг дарах,
    Цахим үйлчилгээний системд бүртгүүлж, нэвтрэх эрх үүсгүүлэх
  • Бүрдүүлсэн баримт бичгээ зааврын дагуу оруулж, хүсэлтээ илгээж
  • Визийн зөвшөөрлийн дугаарыг бүртгэлтэй утасны дугаарт мессежээр илгээх юм байна.

Харин гадаадаас ирэх иргэд нислэгийн хуваарийн дагуу тасалбар захиалахдаа агаарын тээвэрлэгчдэд шууд хандах аж.

ГАДААД УЛС ОРНООС МОНГОЛД ИРЖ БАЙГАА ИРГЭД ДАРААХ ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ

Бусад улс орноос Монгол руу ирж байгаа иргэдэд дараах шаардлагыг тавьж байгаа. Үүнд:

  • Хилийн боомтоор нэвтрэхээс өмнөх 72 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэсэн, шинжилгээний “сөрөг” хариутай байна. Өвдөөд эдгэрсэн тохиолдолд эдгэрснийг нотлох баримт бичгийг үзүүлэн хилээр нэвтэрнэ.
  • Түүнчлэн Соvid-19-ийн эсрэг вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн бол, эсвэл өвдөөд эдгэрснийг нотлох баримт бичигтэй тохиолдолд гэрийн тусгаарлалтад орохгүй юм.
  • Харин, Соvid-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй, бүрэн тун хийлгээгүй, бүрэн тунд xaмpaгдсанаас хойш 14 хоног болоогүй, вакцины дараах 14 хоног өнгөрсөнч гэр бүлийн болон асран халамжинд байгаа 0-18 насны вакцин хийлгээгүй хүүхэдтэй хамт ирсэн хүн долоо хоногийн хугацаанд гэрийн тусгаарлалтад байх шаардлагатай.

Эдгээр тохиолдолд ирсэн даруйд оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа өрхийн эмнэлэгтээ гадаадаас ирж, гэрийн тусгаарлалтад орсон тухайгаа мэдэгдэн, өрхийн эмчийн хяналтад орно. Гэрийн тусгаарлалтын хугацаанд гэртээ зочин урихгүй байх, олон нийтийн газар явахгүй байх зэрэг xaлдвap, хяналтын дэглэм сахихаас гадна биеийн халууныг тогтмол хянаж, Соvid-19-ийн сэжигтэй шинж тэмдэг илэрвэл яаралтай өрхийн эмнэлэгтээ хандаж,  PCR шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй тохиолдолд хөл xoриoг дуусгаж хэвийн амьдралын горимд шилжих аж.

Previous Post

Үзэсгэлэнт аав, ээжийн ‘АМЬД БАРБИ’

Next Post

Г.Занданшатар: Үндсэн хууль бол Монгол хэмээх улс үндэстэн оршин буйгийн илэрхийлэл

Next Post
Г.Занданшатар: Үндсэн хууль бол Монгол хэмээх улс үндэстэн оршин буйгийн илэрхийлэл

Г.Занданшатар: Үндсэн хууль бол Монгол хэмээх улс үндэстэн оршин буйгийн илэрхийлэл

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Орос Украйны дайн 2025 оны 12-р сарын 4 Өнөөг хүртэл юу болж байна вэ?

Орос Украйны дайн 2025 оны 12-р сарын 4 Өнөөг хүртэл юу болж байна вэ?

2025-12-04
Европ ба Хятадын стратегийн харилцаа бэхжинэ

Европ ба Хятадын стратегийн харилцаа бэхжинэ

2025-12-04
Маргаашаас ихэнх нутагт хүйтний эрч чангарна

Баян-Өлгий, Увс аймагт 12 дугаар сард зудын эрсдэл өндөр гарчээ

2025-12-04
Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна

Ц.Эрдэнэбаатар: Халтиргаа гулгаа үүсгэхгүйн тулд шөнийн цагаар машин, техникүүдийг тогтмол ажиллуулж байна

2025-12-04
Хүүхдийн тэтгэлэг төлөөгүй этгээдэд жолооны эрхийг хязгаарлах зэргээр хариуцлагыг чангатгах заалтууд тусгажээ

Хүүхдийн тэтгэлэг төлөөгүй этгээдэд жолооны эрхийг хязгаарлах зэргээр хариуцлагыг чангатгах заалтууд тусгажээ

2025-12-04
Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг дэмжлээ

Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг дэмжлээ

2025-12-04
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой уялдуулан зарим байнгын хороодын гишүүдийг дахин сонголоо

УИХ-ын дарга Н.Учрал “Ажлын хэсэг байгуулах тухай” нийт 58 захирамжийг хүчингүй болгов

2025-12-04
Гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж гэмтээжээ

Гарцаар гарч явсан хүүхдийг мөргөж гэмтээжээ

2025-12-04
Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

2025-12-04
Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

2025-12-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.