• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өнөөдөр “Digital Nation-2021” буюу технологийн салбарын “ICT EXPO” нээлтээ хийнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-09-17
Ангилал: Технологи
Өнөөдөр “Digital Nation-2021” буюу технологийн салбарын “ICT EXPO” нээлтээ хийнэ

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үзэсгэлэн “ICT EXPO” Үндэсний соёл амралтын хүрээлэнд нээлтээ хийнэ. Энэ жил уг үзэсгэлэнгийн цар хүрээг нь улам өргөжүүлж, цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээ болгон, “Digital Nation-2021” нэр дор зохион байгуулах юм.

Тус арга хэмжээг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Соёлын яам болон үндэсний 100 гаруй компани нэгдэж, “Хүүхдийн парк”-т 09-р сарын 17, 18, 19-ний өдрүүдэд зохион байгуулж буйгаараа онцлог юм.

skip-share
Хүүхдийн паркт гурван өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний үеэр Дрон болон Гэрлийн үзүүлбэр, “e-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулахын зэрэгцээ 5G сүлжээнд шилжих, олон нийтэд танилцуулах арга хэмжээ болно.

Монгол Улсын Засгийн газар харилцаа холбоо, мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэгч салбарын нэгээр зарлаж, “Цахим Үндэстэн” болох уриалгыг олон нийтэд дэвшүүлсэн бөгөөд стратегийн зургаан зорилтыг тодорхойлон, төрийн 56 байгууллагын 540 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, “e-Mongolia” системд нэгтгээд байгаа билээ.

Мөн энэ жил Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаагаараа онцлог. Энэ ч утгаараа “Digital Nation – 2021” цахим шилжилтэд түүчээлэх үндэсний арга хэмжээний үеэр салбарын өнгөрсөн, одоо, ирээдүйг хэлэлцэх, цаашид өсөн нэмэгдэх мэдээллийн технологийн салбарын ач холбогдол, бусад салбаруудтай уялдаа холбоог нягтруулах бодлогын хэлэлцүүлэг, форум зохион байгуулагдах юм.

Нийслэл Улаанбаатар хотын төвд, Хүүхдийн паркт гурван өдрийн турш үргэлжлэх арга хэмжээний үеэр Дрон болон Гэрлийн үзүүлбэр, “e-Mongolia”-гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулахын зэрэгцээ 5G сүлжээнд шилжих, олон нийтэд танилцуулах арга хэмжээ болно. Түүнчлэн цахим спорт, соёл урлагийн хэсэг зэрэг олон нийтийг хамарсан өргөн хэмжээний үйл ажиллагаа болох гэж байна.

Цар тахлын энэ үед мэдээллийн технологийн салбарын ач холбогдол бидний алхам тутамд мэдрэгдэж, орон зай, цаг хугацаанаас үл хамаарах ухаалаг, шинэ эгэл амьдралын хэв маяг нэгэнт бүрэлдэж байна. Цаашлаад нийгмийн бүхий л салбарын хөгжлийн хурдасгагч болсон мэдээллийн технологи, дижитал шилжилтийн иргэд, олон нийтэд илүү ойртуулах, салбарын тоглогчдын хамтын ажиллагааг дэмжиж, шинэ технологийг нийтэд танилцуулах, гарааны бизнес эрхлэгчдэд дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж, хөрөнгө оруулагчидтай холбогдох зэрэг олон боломжийг “Digital Nation – 2021” бүрдүүлж байна.

ХӨТӨЛБӨР

.

Previous Post

Тодканнам эмнэлэг нэрээ өөрчилж, SM медикал болсон ч дахин хүний аминд хүрсэн үү?

Next Post

Хөвсгөл аймгийн Мөрөн сум улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Next Post
Хөвсгөл аймгийн Мөрөн сум  улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Хөвсгөл аймгийн Мөрөн сум улсын төсвийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.