• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ирэх онд ашиглалтад орно

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-10
Ангилал: Засгийн газар
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ирэх онд ашиглалтад орно

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав. Засгийн газар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн  258.4 км замыг ирэх оны долоодугаар сард ашиглалтад оруулахыг зорьж байна. Төмөр зам баригдсанаар жилд 30 сая тн нүүрс зэрэг ашигт малтмал, бусад ачаа тээвэрлэж экспортлох боломж бүрдэх юм. Одоогоор газар шорооны ажил 81, дээд бүтцийн барилга угсралт 67 хувь буюу 233 км гол замын 201 км-ыг хийгээд байна.

Төмөр зам ашиглалтад орсноор:

  • Дотоодын нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурч жилд 30-50 сая тн нүүрс экспортлоно,
  • Бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс, агаарын бохирдол эрс багасна,
  • Автотээврийн осол, зөрчил буурна,
  • Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой,
  • Байнгын 2,000 орчим ажлын байр бий болно,
  • Жилд 20-28 сая ам.долларын татвар төлнө гэсэн тооцоо гарчээ. Төмөр замын захиалагчаар “Тавантолгой төмөр зам” компани, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэйшнл”, туслан гүйцэтгэгчээр 62 аж ахуйн нэгж ажиллаж байна. Төслийн хүрээнд 200 гаруй аж ахуйн нэгж, нэг ээлжинд 3,000 инженер, техникийн ажилтан, 1,200 хүнд даацын машин ажиллаж байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн гол төмөр замын урт 416.2 км,  дэлгэмэл урт нь 463 км,  нэг өртөө, зургаан зөрлөгтэй байх юм. Одоогоор 422 км-ыг нь үндсэндээ угсарч дуусгасан, мөн зургаан зөрлөгийг Улсын комисст хүлээлгэж өгөөд байна. 300 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүлээгдэж байгаа, өнгөрсөн онд доод бүтэц, гүүр, хоолойн ажил хийсэн олон аж ахуйн нэгж мөнгөө аваагүй тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар танилцуулав.  Төмөр зам Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхай болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлэх, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулна. Төмөр замын суурь бүтцийг дотоодын 46 аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчний барилгын анги, нэгтгэл хийж байна. Төмөр замтай болсноор 30 орчим томоохон орд газар эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэх юм.

“Стратегийн ач холбогдол бүхий дээрх хоёр замыг товлосон хугацаанд нь ашиглалтад оруулахын төлөө Засгийн газар шаардлагатай бүх арга хэмжээ авч байна. Улстөржилт, талцал зэргээс болж 12 жил төмөр замаа тавьж чадаагүй. Энэ хэрээр Монгол Улс их хэмжээний орлого, боломжоо алдсан. Цаашид ийм байдал давтагдах ёсгүй” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ. Тэрээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд шаардлагатай санхүүжилтийг үе шаттай шийдвэрлэнэ гэв.

Previous Post

УОК: Хатуу хөл хориотой үед архи зарахгүй мөн QR кодоор зорчино

Next Post

Байлдагч Х-ийн ээж Д.ТОГТОХБАЯР: Хүү минь өчигдөр залгаад “Ээжтэйгээ хамгийн сүүлийн удаа ярьж байна шүү” гэж уйлаад утсаа тасласан

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Tesla газраас хөөрөх чадвартай шинэ Roadster загвараа танилцууллаа

Tesla газраас хөөрөх чадвартай шинэ Roadster загвараа танилцууллаа

2026-10-17
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдана

2026-10-17
Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.