• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Н.Алтанхуяг: УИХ-ыг тараах тэмцэлд нэгдэхийг уриалж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-12-19
Ангилал: Улс төр
Н.Алтанхуяг: УИХ-ыг тараах тэмцэлд нэгдэхийг уриалж байна

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Үндэсний мэдээллийн төвд яг одоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Н.АЛТАНХУЯГ:

-Монголчууд бид ухаан, эр зориг, эв нэгдлээрээ үнэт зүйлээ хамгаалж, нэг сэтгэлээр зүтгэх цаг ирээд байна. Төр нь иргэдийнхээ боломжийг хулгайлж, нам нь мафижсан бүлэглэл болж, иргэдийн итгэлийг алдаж байна.

УИХ-ыг ёс зүйн чадамжгүй гэж үзэж, нэн даруй тараах тэмцлийг эхлүүлье. Монголын баялгийг хууль бусаар эзэгнэх үйл явцыг зогсоох хэрэгтэй байна. Үүний тулд сэтгэл санаа хүч чадлаа нэгтгэн гурван зүйлийг хийх шаардлагатай байгааг би та бүхэнд зарламаар байна.  

Шударга ёсыг сэргээн тогтооё. Байгалийн баялгийг ард түмнийхээ мэдэлд ѳгье. Дундаж давхаргын ѳрхѳѳ дэмжье. Энэ парламентыг тараая. Хувь хүн биш хууль засагладаг тогтолцоогоо сэргээе. Лиценз наймаалдаг байдлыг зогсооё. Хѳрѳнгѳ оруулалтыг үр ашигтай болгоё гэж уриалмаар байна.

Эрх мэдэлтнүүдэд ээлтэй, ард түмэнд халтай хуулийн засаглалыг халж, дараа нь намуудыг өмчгүй болгох хэрэгтэй. 

Стратегийн ордуудаас орж ирдэг мөнгийг нэгтгэж, сан бий болгомоор байна. Авлигачдын мөнгийг төр хурааж аваад, гэр хорооллыг орон сууцжуулахад зарцуулмаар байна. Маргаашаа бий болгох бүтээн байгуулалт хийцгээе. Эх орныхоо төлөө, монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүхнийг энэ тэмцэлд нэгдэхийг уриалж байна. УИХ-ыг тараах тэмцэлд уриалж байна. 

Би АН-ын гишүүн хэвээрээ байгаа. Гэхдээ намдаа сэтгэл дундуур байна. Учир нь АН Монголын нийгэмд бугшсан зүйлсийг арилгахын төлөө дорвитой ажиллахгүй байна. Дэндүү явцуу байна. Бид С.Баяртай хамтарч Засгийн газар байгуулж байсан. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах нь МАНАН байгуулахаас тэс өөр. Хамтраад эх орныхоо төлөө ажиллая л гэж байгуулж байсан. Гэтэл 2004 онд хамтарсан Засгийн газар байгуулагдсан нь МАНАН-гийн эхлэл байжээ. Би МАНАН-г байгуулахад оролцсон бол өдийд энд байхгүй, гадуур зугаалаад явж байх байлаа. Би улстөрчдөд хэтэрхий их шунал тачаалаа дараач гэж хэлмээр байна. Ялангуяа өмнө нь байсан, хэтэрхийх их шуналтай улстөрчдөд хандаж энэ үгийг хэлмээр байна.

Авлигын диваажинг хувьчилж авсан хүмүүсийг хариуцлага тооцох болжээ. “60 тэрбум”-ыг бий болгосон М.Энхболдтой хариуцлага тооцох ёстой. УИХ-ыг тараах ёстой. Нийслэлийн газрыг зарсан бүлэг этгээдтэй хариуцлага тооцьё. Шударга бусын хонгилыг нурааж, тэгш журамт ёсыг сэргээх цаг ирлээ. Дахин хэлье. Гурван төрлийн ажлыг яаралтай хийх хэрэгтэй.

Нэгдүгээрт, Шударга ёсыг сэргээе

Хоёрдугаарт, байгалийн баялгийг ард нийтийнх болгоё

Гуравдугаарт, Чинээлэг дундаж давхаргыг сэргээе

Эхний асуудлын цаана таван зүйл бий.

Хууль хяналтын салбарын хууль бусын хонгил нийгмийн бүх салбарт үсэрхийлсэн байна. “60 тэрбум”-ыг дэмжигдчийг шударга шүүхийн өмнө аваачих ёстой.

Авлигажсан төсөв зохиодгийг таслая. Монголчуудад биш гадаадынханд ашигтай зээл авдгийг зогсооё. Чинээлэг дундаж давхаргыг босгоё. Шатахуун түгээх сүлжээг хоршоолсон хэлбэрт оруулъя. Талцаж суух цаг өнөөдөр биш. Үр хойчдоо нүүр бардам ирээдүйг хүлээлгэж өгөх ажлыг эхлүүлье, зохион байгуулъя.

ШУУД ҮЗЭХ

Previous Post

Дотоодын сав баглаа боодлын хэрэгцээ 520 тэрбум төгрөгт хүрч байна

Next Post

МАН-ын БАГА ХУРАЛ| Намын даргын илтгэлийг сонсч байна

Next Post
МАН-ын БАГА ХУРАЛ| Намын даргын илтгэлийг сонсч байна

МАН-ын БАГА ХУРАЛ| Намын даргын илтгэлийг сонсч байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа

МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-05-08
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй гэв

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй гэв

2026-05-08
57 настай эрэгтэй хамтран амьдрагч 36 настай эмэгтэйг хөнөөж, нэг жил нуусан хэргийг илрүүлжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цэцэрлэгийн шатнаас унасан хоёр настай хүүхэд ухаан ороогүй хэвээр байна

2026-05-08
Mxrningstar хамтлаг Хүүхэд хөгжлийн өрөөнд хөгжмийн зэмсгүүд бэлэглэжээ

Mxrningstar хамтлаг Хүүхэд хөгжлийн өрөөнд хөгжмийн зэмсгүүд бэлэглэжээ

2026-05-08
Б.Идэржавхлан: Татвар татаас, суутгал шимтгэлээс үүдэж “Чимээтэй номын сан” хаалгаа барьж байна

Б.Идэржавхлан: Татвар татаас, суутгал шимтгэлээс үүдэж “Чимээтэй номын сан” хаалгаа барьж байна

2026-05-07
ХӨСҮТ-ийн захирал асан Б.Нямхүү нарт холбогдох гэмт хэргийг цагаатгалаа

ХӨСҮТ-ийн захирал асан Б.Нямхүү нарт холбогдох гэмт хэргийг цагаатгалаа

2026-05-07
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд НХОГ-ын дарга Б.Мөнхбатыг томилохоор болжээ

Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд НХОГ-ын дарга Б.Мөнхбатыг томилохоор болжээ

2026-05-07
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” арга хэмжээ боллоо

“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” арга хэмжээ боллоо

2026-05-07
С.Амарсайхан: Ажлын хэсэг Ж.Эпстейнийн хэрэг төдийгүй хар тамхи, цахим залилангийн асуудлыг цогцоор авч үзнэ

С.Амарсайхан: Ажлын хэсэг Ж.Эпстейнийн хэрэг төдийгүй хар тамхи, цахим залилангийн асуудлыг цогцоор авч үзнэ

2026-05-07
Натурын замыг Нарны замтай холбох авто зам барина

Натурын замыг Нарны замтай холбох авто зам барина

2026-05-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.