• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Т.Бадамжунай “69”-д суугаад хил давж зугтсан уу?

Дорж Нийтэлсэн: Дорж
2018-12-17
Ангилал: Улс төр, Хууль
Т.Бадамжунай “69”-д суугаад хил давж зугтсан уу?

“…Жунайгийн зөвшөөрөлгүй томилгоо, тендер, ер нь юу ч явахаа больсон”, “… МАНАН бүлэглэлийн гол зохион байгуулагч бол Т.Бадамжунай” гэхийг сонсоогүй хүн Монголд цөөхөн биз ээ.

Т.Бадамжунай гэдэг хүн Монголын улс төрд их нөлөөтэй болсон гэдгийг олон хүн нотолдог, цөөнгүй явдал баталсан. УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Хотын ерөнхий менежер гээд гүйцэтгэгч маягийн, “хоёрдугаар эгнээний” голдуу ажил эрхэлж ирсэн Т.Бадамжунай яаж яваад бараг л Төрийн гурван өндөрлөгийг захирч, зохион байгуулдаг болчихов гэдэг бас л сонин юм.

Ер нь бол юм болгоны ард л Т. Бадамжунай гэдэг нэр явдаг болсон.

Тэгвэл мань эр арваад хоногийн өмнө Замын-Үүдийн боомтоор гарсан байна. Тэрбээр ингэхдээ “УАЗ-469” буюу бидний ярьдгаар “69”-д суугаад хил давжээ. Энэ талаарх мэдээлэл хуулийн байгууллагуудад ирсэн байна.

Уг нь бол Т.Бадамжунай шиг “том гар”хилийн дээс алхаж, гадаад руу явахаар бол хулдийн онгоцоороо нисэхээс наагуур л юм болох учиртай. Ингэж Замын-Үүдээр, тэгээд бас “69”-д сууж явна гэдэг бол хил даваад зугтсан л гэсэн үг. Тиймээс хуулийн байгууллагад түүнийг хил давсан талаарх мэдээ баримт ирсэн байж таарна.

Хэрэв Т.Бадамжунай гадаад руу ниснэ гээд “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр очсон бол гартаа гав зүүлгээд, хар машины ард ачигдаад гэртээ биш 461 дүгээр анги руу очих байжээ. Тиймээс Замын-Үүдээр нууцаар гарч явсан байгаа юм.

Ингэх хоёр ч шалтгаан бий болж, хуулийнхан түүнийг “анхаараад” эхэлчихсэн байжээ.

Хууль хяналтын байгууллагынхан ЖДҮ-ийн хэргийг шалгах үеэр Т.Бадамжунайтай холбоотой нэгэн том асуудал гараад ирсэн байна.

2016 онд МАН-ын Засгийн газар бүрдсэний дараахан маш яаралтай эхлүүлсэн “Max, сүүний анхдугаар аян” -ы хүрээнд зарцуулагдах байсан олон тэрбум төгрөгийг нэр бүхий компанийн захиралд бөөндөж өгсөн байгаа юм. Тэр нь Т.Бадамжунай нараас огт салдаггүй нэгэн компанийн захирал бөгөөд Т.Бадамжунайгийн нөлөө байгаа нь шалгалтын явцад тогтоогдож эхэлсэн байна.

ЖДҮ гэснээс, энэ сангийн хөрөнгөөс улстөрчид авч мэддэггүй байхад Т.Бадамжунай авахаар барах уу, эрүүгийн хэрэг үүсгүүлээд хүртэл тууж явсан байдаг.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2013 оны хоёрдугаар сард Т.Бадамжунай Хөдөө, аж ахуйн сайд байхдаа ЖДҮХС-гийн хүрээнд 2012 оны төсөвт тусгасан 500 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй гэсэн асуудлаар хэрэг үүсгэн АТГ-аас Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж байсан юм. Тэр асуудалд нь Хөдөө, аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмагнай гэдэг хүн холбогдон шалгуулж байв.

Үүнээс гадна Т.Бадамжунай хил давахаасаа хэд хоногийн өмнө “TWEEN TOWER”-ийн 13 давхарт байдаг оффистоо бусдаас их хэмжээний бэлэн мөнгө авсан. Түүнийгээ яаж “зарцуулсан” зэрэг баримт нь хуулийн байгууллагынхны гарт орсон байна.

Ийм хоёр том шалтгааны улмаас МАНАН-гийн гол хүн гэгдэж өнөөдрийг хүртэл хаан мэт амьдарсан Т.Бадамжунай хуулиас зугтаж эхэллээ.

Previous Post

Австралид Улаанбаатарын агаарын бохирдлын талаар үзэсгэлэн гаргажээ

Next Post

Шуурхай: УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас АТГ-ынхан байцаалт авлаа

Next Post
Шуурхай: УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас АТГ-ынхан байцаалт авлаа

Шуурхай: УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас АТГ-ынхан байцаалт авлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэн тавдугаар сарын 10-ныг дуустал олон нийтэд нээлттэй

Төв цэнгэлдэх хүрээлэн тавдугаар сарын 10-ныг дуустал олон нийтэд нээлттэй

2026-05-02
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID технологи 2027 оны нэгдүгээр сараас ажиллаж эхэлнэ гэв

2026-05-02
Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

Гурвалжингийн гүүрэн доогуурх 600 метр урт авто зам барина

2026-05-02
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд 40 орчим км бохир усны шугамыг шинэчилнэ

2026-05-02
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-05-02
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-02
63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.