• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.Эрдэнэчулуун: Сайжруулсан шахмал түлш нь стандартын шаардлагуудыг хангаж байгаа

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-08-25
Ангилал: Нийгэм
Л.Эрдэнэчулуун: Сайжруулсан шахмал түлш нь стандартын шаардлагуудыг хангаж байгаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр ‘Тавантолгой түлш’ ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшид хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: ‘Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ‘Тавантолгой түлш’ ХХК-ийн үйлдвэрт сар бүр нэг байцаагч томилон, үндсэн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явцад нь хяналт тавьдаг.

Уг хяналт шалгалтын дүгнэлтээс танилцуулъя. Сайжруулсан шахмал түлшээс дээж авах шинжилдэг бөгөөд 2021 он гарснаас хойш найман удаа дээж шинжлүүлсэн. Ингэхдээ дээжид элементийн шинжилгээ болон техникийн үзүүлэлтэд хяналт тавьж, олон улсын лабораториудад илгээж, шинжлүүлдэг.

Тухайлбал, ОХУ-д техникийн үзүүлэлт, химийн найрлага, элементийн шинжилгээ, чөлөөт хөөлтийн зэргийг шинжлүүлсэн. Мөн БНСУ, БНХАУ-д техникийн үзүүлэлт, үнсний химийн найрлага, элементийн шинжилгээ болон утааны хийн найрлагыг шинжлүүлж хариуг авлаа. Мөн дотоодын таван лабораторид дээж өгсөн.

ОХУ, БНСУ, БНХАУ болон Геологийн төв лаборатори, Хими, хими технологийн хүрээлэнгийн лаборатори, Ашигт малтмалын газрын лабораторийн шинжилгээний хариугаар ‘Тавантолгойн түлш’ компанийн үйлдвэрлэсэн шахмал түлш нь чийглэг, үнслэг, дэгдэмхий хүхэрлэг, илчлэгийн хэмжээ нь стандартын шаардлага хангасан байна. Мөн хаягдал утаанд агуулагдах бодисын хэмжээг шинжлүүлэхэд бүгд стандартын шаардлага хангажээ.

Нэгдсэн дүгнэлтээр сайжруулсан шахмал түлш нь

  • Техникийн ерөнхий шаардлагыг хангасан,
  • Барьцалдуулагч нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй химийн элемент, эрдэс агуулагдаагүй,
  • Мидлинг буюу баяжуулсан нүүрс нь MNS:6226 2011 стандартын шаардлага хангаж байна.

Сайжруулсан түлшийг стандартын шаардлагын хэм хэмжээг шалгахаар 126 дээж өгч, 44 дүгнэлт гарсан. Эцсийн хариу нь стандартын шаардлага хангасан” хэмээв.

Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэхэд үндсэн гурван стандартыг баримталдаг

Тавантолгой түлш ХХК-ийн Нүүрс боловсруулах үйлдвэрийн дарга Х.Галымбек: ‘Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд үндсэн гурван стандарыг тогтмол баримтлан ажилладаг. Үүний нэг нь Сайжруулсан шахмал түлш, түүний техникийн шаардлага юм. Сайжруулсан шахмал түлшинд хүхрийн хэмжээ 1 хувиас ихгүй байх ёстой. Манай үйлдвэрлэж буй түлшинд 1-ээс бага буюу 0.8-0.96-д хэлбэлзэж байгаа нь техникийн стандартыг хангаж байгаа гэсэн үг.

Мөн шаталтаас шалтгаалах экологийн үзүүлэлт гэж бий. Энэ үзүүлэлтээр хүхэрлэг хийн хэмжээг тогтоодог бөгөөд хүхэрлэг хий нь нэгж эзлэхүүнд 1,200 мг байх ёстойг ч хангаж байгаа’ гэв.

Previous Post

Сайжруулсан шахмал түлшний борлуулагчаар ажиллах сонирхолтой иргэдийн хүсэлтийг www.burtgel.ttt.mn хаягаар авна

Next Post

Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгоно

Next Post
Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгоно

Л.Оюун-Эрдэнэ: Хөшигийн хөндийг хоёр дахь Улаанбаатар болгоно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

Спортын төрөлжсөн цогцолборыг барьснаар 16 төрлийн дугуйланд 40 мянган хүүхэд суралцана

2026-04-14
Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

Улсын хэмжээнд мал төллөлт 29.6 хувьтай байна

2026-04-14
Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Төрийн нууцын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

2026-04-14
Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ

Эмийн худалдан авалтыг нэг цонхоор хийж, эмийн өртгийг бууруулах зохицуулалт хийнэ

2026-04-14
Монгол дорнын зурхай

Монгол Дорнын зурхай

2026-04-14
Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-14
Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана

Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг шаардагдах төсөв, зориулалтын байраар хангана

2026-04-13
Монгол Улсаас гадаад улсуудад суух элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг гардууллаа

Монгол Улсаас гадаад улсуудад суух элчин сайд нарт итгэмжлэх жуух бичгийг гардууллаа

2026-04-13
Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэллээ

Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэллээ

2026-04-13
Сурагчдын lll-р улирлын амралт 6-р сарын 15-нд эхэлнэ

Сурагчдын lll-р улирлын амралт 6-р сарын 15-нд эхэлнэ

2026-04-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.