• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Марк Цукерберг: МИНИЙ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БИШ ХЯТАД ЭХНЭР

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-08-03
Ангилал: Дэлхий
Марк Цукерберг: МИНИЙ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БИШ ХЯТАД ЭХНЭР

Маш олон хүмүүс надаас чи асар их хөрөнгөтэй хүн байж, яагаад өөрийн эхнэр болох хүнээ Хятад бас тийм ч үзэсгэлэнтэй биш /тэдний үзэж буйгаар/ хүнийг сонгосон юм бэ гэж их асуудаг.
Мөн бас тэдний бодлоор бол би өөрийн эхнэр Пришилла Чан-с бүх юмаараа илүү сайхан бүсгүйг авч суух ёстой юм байж. Юуны түрүүнд энэ бүхэнд хариулт өгөхөөс түрүүлж, Үзэсгэлэнтэй Бүсгүй гэж хэнийг хэлэх вэ? Үзэсгэлэнтэй биш Бүсгүй гэж хэнийг хэлэх талаар ярилцмаар байна.

Яг үнэндээ, надад сайхан бүсгүйчүүдтэй уулзаж учрах маш их боломж байдаг, тэд нарын дийлэнх нь л миний эхнэр болохыг хүсдэг, хүмүүсийн боддог “Сайхан Бүсгүй” гэж хэлэгддэг бүсгүйчүүдийн зүрх нь яг л тольгор шил шиг маш хэврэг байдаг.

Хэрвээ чи хааны охин шиг ууртай, до гшин, хэт биеэ тоосон бол чи надаас үргэлж мөнгөтэй юм байж яагаад унаж буй машинаа солихгүй байгаа юм бэ гэж тогтмол асууна.
Би тэр чиний хэлээд байгаа сайхан бүсгүйчүүдийн надтай суух хүсэл нь бусдад хувийн үнэтэй онгоцтой гэдгээ гайхуулах гэж байгааг би мэднэ, мөн түүнээс цааш үргэлж л үнэтэй зүйлс л авахыг хүснэ гэдгийг ч би бас мэднэ.

Хэдийгээр тэр бүсгүй үнэхээр үзэсгэлэнтэй хэдий ч, түүний сэтгэл нь үргэлж л авахыг хүсдэг бол тэр үзэсгэлэнтэй бүсгүй биш юм.
Эмэгтэй хүний гадаад гоо үзэсгэлэн нас ахихын хэрээр өөрөөс нь нисэн одох боловч, дотоод гоо үзэсгэлэн нь нас ахихын хэрээр улам төгөлдөрждөг. Хятадын Онч үгсэнд ч ийм утга агуулагддаг, тиймээс би цаг хугацааны эрхэнд түргэн гундаж үнэ цэнээ алддаг зүйлсээс хол байхыг хичээдэг.

Намайг ингэж хариулахад хүмүүс тэгвэл чи Пришилла Чан-ын ямар зан чанар нь чамайг татдаг юм? Гэж асуудаг. – Эмэгтэй хүний нүүр бол түүний зүрхний тусгал юм, эхнэрийн минь инээмсэглэл үргэлж намайг гайхшруулдаг.
Пришилла жирэмсэн болсон цагаас хойш өөрийнх нь биед гарч буй өөрчлөлтүүдэд огтоосоо санаа зовохоо больсон, гоёж гоодохын оронд үргэлж л энгийн хувцаслахыг эрхэмлэдэг, гэвч түүний аз жаргалтай байгаа нь л намайг баярлуулдаг.
Би энгийн байх дуртай. Би түүний төрхөнд дуртай. Пришилла бол хүсэл тэмүүлэлтэй бүсгүй юм, мөн бас ухаалаг, зоригтой, энэрэнгүй, удирдагч, мөн бусдыг үргэлж дэмждэг нэгэн юм. Би түүний хажууд байхдаа дуртай, би яг л нэг тийм амар амгалан тайван байдлыг мэдэрдэг. Би хэзээ ч Пришилла намайг ашиглаж байна, миний нэрийг урдаа барьж бусадтай дээрэнгүй харьцаж байна гэж би боддоггүй. Тэрбээр боловсрол өндөртэй байхын зэрэгцээ сэтгэл зүйн боловсрол нь ч мөн адил өндөр билээ. Түүнийг Харвардын Их Сургуулийг Анагаахын чиглэлээр төгссөн гэдгийг мартаж болохгүй.

Харвардад хууль, эдийн засаг, анагаахын чиглэлээр элсэлтийн шалгалтад тэнцэх боломжтой ч тэнцлээ гээд сурсан мэргэжлээрээ амархан төгсөнө гэсэн үг биш юм.
Хэрвээ бид хоёрын хэн нэг нь бие биеэрээ гайхуулах ёстой бол тэр биш, би эхнэрээрээ гайхуулах ёстой байх.
Гэрлэлт гэдэг бол яг л хос хоёр гутал шиг юм. Зөвхөн хос гутлыг өмссөн хүн л алхаж явахад тухтай эсэхийг мэднэ. Пришилла бол миний заяаны хань юм. Чиний нүдэнд Пришилла тийм ч гоо үзэсгэлэнтэй бүсгүй биш мэт харагдавч миний нүдээр чи түүнийг хардаггүй! Тэр бол надад тохирох хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй юм.
Би түүнийхээ аз жаргалтай байгаа энэ зургийг бусдад харуулахгүй байж чадахгүй нь, энэ зурган дээр бид хоёр яг л байдгаар энх тунх гарсан байна.
-ГОО ҮЗЭСГЭЛЭН ГЭЖ ЭНГИЙН БАЙХЫГ ХЭЛНЭ. Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг

Previous Post

Д.Сумъяабазар: Зургаан дүүрэгт ‘Өглөөний Улаанбаатар’ гудамж нээнэ

Next Post

Монголд Япон улсаас 883 сая иенийн буцалтгүй тусламж үзүүлхээр боллоо

Next Post
Монголд Япон улсаас 883 сая иенийн буцалтгүй тусламж үзүүлхээр боллоо

Монголд Япон улсаас 883 сая иенийн буцалтгүй тусламж үзүүлхээр боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

2026-04-24
Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

2026-04-24
Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

2026-04-24
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2026-04-24
“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

2026-04-24
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

2026-04-24
Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

2026-04-24
Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

2026-04-24
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

2026-04-24
Тавдугаар сарын 15-наас дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Тавдугаар сарын 15-наас дараах байршлуудад халуун ус хязгаарлана

2026-04-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.