• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Арматурын үнэ тэнгэpт xaдaж гурван сая давжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-06-29
Ангилал: Эдийн засаг
Арматурын үнэ тэнгэpт xaдaж гурван сая давжээ

Ц.ар тах.лын нөхцөл байдал болон дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ өсч байгаагаас шалтгаалан барилгын гол нэрийн бүтээгдэхүүн арматурын үнэ өсөөд байна. Жилийн өмнөхтэй харьцуулахад нэг тонн арматурын үнэ мм-ээсээ хамаарч 400-770 ам.доллар байсан бол өнөөдрийн байдлаар хоёр дахин нэмэгдэж дундаж үнэ 1000-1350 ам.доллар болж өсжээ.

Манай улсын хувьд дотоодод зарагдаж байгаа арматурын дундаж үнэ урт, мм-ээсээ хамааран аль хэдийнээ гурван сая төгрөг давжээ. Тухайлбал, Улаанбаатар Менежмент ХХК-ийн 12 мм нэг тонн арматур 3.080,000, Агь Трейд ХХК-ийнх 12 мм нь мөн адил 3.080,000 төгрөгийн үнэтэй зарагдаж байна.

Сангийн яамны тайлан мэдээгээр Монгол Улс 2020 онд 240 мянган тонн арматур импортолж, 12 мянган тонныг дотооддоо үйлдвэрлэсэн бол энэ оны тавдугаар сарын байдлаар 50 мянган тонн арматур импортолж, 5000 тонныг дотооддоо үйлдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, энэ онд арматурын нийлүүлэлт хангалттай түвшинд хүрэхгүй байгаагаас дотоодод хом.сдол үүсч, үнэ улам өсөх хандлагатай байна. Барилгын салбарынхны хувьд ч сүүлийн хоёр жил цар тахлын нөлөөллөөс болж хэвийн ажиллаж чадахгүй байгаагаа учирлаж байна. Дээр нь гол нэрийн түүхийн эдийн үнэ өсч байгаа учраас барилга барихад хүндрэл үүсч байгаа аж. Үүнийг дагаж зах зээлд орон сууцны ам метрийн үнэ өсч, нийлүүлэлт хом.сдох эрсдэл үүсчээ.

Барилгын материал тэр дундаа арматур өсөхөд юу голлон нөлөөлсөн, яамны зүгээс үүнд ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа талаар Барилга хот байгуулалтын яамны Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзоригоос тодруулахад “Барилгын материалын үнэ өсч байгаа гол шалтгаан нь урд, хойд хөршид үнэ нь өсч байгаатай холбоотой. Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан уг асуудлыг Засгийн газарт өмнө танилцуулж байсан. Үүний дараахан Сангийн яамны сайд “Бид барилгын материалын үнийн өсөлтөд нөлөөлж чадахгүй юм байна. Энэ зах зээлийн зарчмаар явагдах ёстой” хэмээн мэдэгдэл гаргасан. Иймд ойрд энэ талаар яамнаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ байхгүй болов уу. Манай яамны зүгээс холбогдох зарим материалуудын түүхий эдийг гааль, НӨАТ-өөс чөлөөлөх хуулийн төсөл боловсруулан Сангийн яам, Хууль Зүйн яаманд хүргүүлсэн хүргүүлсэн.

Ерөнхийдөө барилгын материал, арматурын үнэ өсч байгаа нь хил дээр ачаа тээвэр гацсантай бас холбоотой. Ачаа тээврийн асуудлаас болж нийлүүлэлт багасч байна. Энэ тал дээр ГХЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм. Тэд энэхүү асуудлыг шийдвэрлэх гол ажлыг хийнэ” гэлээ.

Previous Post

Засгийн газар: Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Next Post

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчид бараалхжээ

Next Post
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчид бараалхжээ

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Ерөнхийлөгчид бараалхжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

Орон нутгийн нөхөн сонгуульд 92 нэр дэвшигч өрсөлдөнө

2026-06-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа

2026-06-08
БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

2026-06-08
Зургаадугаар сарын 15-наас эхлэн 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

Зургаадугаар сарын 15-наас эхлэн 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

2026-06-08
ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

ХӨСҮТ: Таны хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

2026-06-08
Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

2026-06-08
Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Ховд аймгийн Булган, Үенч суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

2026-06-08
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-06-08
Цаг агаарын мэдээ

Цаг агаар

2026-06-08
Цаг агаарын мэдээ

ТАНИЛЦ: Ойрын 10 хоногийн цаг агаарын мэдээ

2026-06-05
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.